10.Jimin.Park

3.3K 439 39
                                    




"Юнги түүнийг өрөөрүү нь аваад яв" Жимин Элизабетыг Тэхёны ордонд хүргэн ирсэн ба тэднийг ирэхэд ордон хамаагүй тайван байх нь Тэхён Элизабетыг хайгаагүйг илтгэж байх шиг.
Учир нь Тэхён түүнийг Жиминтэй хамт байгааг мэдэж байсан юм.
Тэд түүний өрөөнд суух агаад Тэхён түүнд виски хундагалан өгөв.

"Хоёулаа ингэж суугаагүй удсан байна шүү" Жиминий урууланд багахан инээмсэглэл үзэгдэх ба хариуд нь Тэхён "Бараг хоёр жилийн өмнө байх"

Жимин гүнзгий амьсгал аван түүнрүү харах ба Тэхён дуугүй л вискигээ ажиглан сууж байгаад "Жимин чи түүнийг авч явах хэрэггүй байсан юм. Тэр аюулд орвол яах байсан юм. Бодлогогүй алхам байлаа" гэхэд Жимин вискигээ хажуу тийш тавин "Сүүлийн уулзалт байсан юм. Элизабетыг битгий шийтгээрэй"

Харин Тэхён уруулаа хазлаад "Чи түүнд хэзээ хайртай болсон юм?"

"Анх чамайг намайг түүнрүү явуулсан өдөр. Би түүнийг анх харахад л зүрх минь өмнө нь цохилж байгаагүйгээрээ их хурдаар цохилсон." Жимин зүрхэн дээрээ гараа тавин, нулимстай нүдээр харахдаа инээмсэглэж байлаа.

"Тэр ямар үзэсгэлэнтэй харагдсан гэж санана Тэхён. Чи миний оронд байсан бол түүнд дурлах л байсан. Түүнээс хойш би чамд баярлаж эхлэсэн. Намайг түүнтэй хамт байлгаж байгаад чинь. Өдөр ирэх тусам би түүнд илүү ихээр татагдаж эхлэж байлаа. Түүнийг надад ч бас татагдаасай гэж хүссэн ч тэр хэзээ ч намайг найзаасаа өөр хүнээр харж бодож байгаагүй байх. Түүний догдлол дүүрэн харц намайг харахдаа гэрэлтдэггүй байж билээ. Зөвхөн найзаа гэсэн харц л харагддаг байсан юм. Удалгүй би чамд атаархаж эхлэсэн. Элизабет чинийх болох нь надад таалагдахгүй байсан. Уур минь хүрч, түүнийг аваад зугтчихмаар үеүд олон байсан ч би чадаагүй. Би маш их айсан. Түүнийг миний жинхэнэ төрхийг мэдчихээд надаас дөлөх вий гэж айсан. Шөнө бүр шаналж, дэр минь нойтон хонодог байж билээ. Гэхдээ сүүлд нь тэр намайг хүн чоно гэдгийг мэдсэн ч надаас огтхон ч зугтаагүй...
Гэсэн ч би түүнд анхны харцаар дурлачихсан шүү дээ. Харин тэр надтай байсан хоёр жилдээ надад огт хайртай болоогүй юм. Яаж ч түүнийг өөртөө татах гэж хичээсэн тэр үргэлж л намайг найзын хуваарь хардаг байсан. Тэр одоо чамд татагдаж байгаа байх Тэхён. Түүний нүднээс миний хүсээд харагддаггүй байсан догдлол дүүрэн харц чамруу харах тоолонд гэрэлтдэг юм. Хүнд дурлахад хоёрхон секунд байхад л хангалтай. Би түүнд тэгж дурласан шиг чи ч мөн өөрийн эрхгүй түүнд дурлачихсан байж магадгүй" Жимин нулимсаа барих гэж хичээн чичирсэн хоолойгоороо арай ядан хэлэх ба Тэхён хөхөрсөөр "Пак Жимин. Миний сэтгэлийг гэсгээх хүн байхгүй"

[Completed] ICARUSᴷᵀᴴOn viuen les histories. Descobreix ara