[20]

3.1K 379 33
                                    






Элизабет толиноос гарахад түүнийг танил нэгэн газар угтан авах ба тэр хамгийн их дурсамжийг үлдээсэн, хамгийн их өгүүлж байсан тэр газартаа ирэх нь тэр.
Тэр дотогш ороход урьд нь ямар байсан яг түүн шигээ чимээгүй, олон хүнгүй орчин угтан авах нь түүнд одоо л гэртээ ирсэн юм шиг амар тайван, тухтай санагдаж байлаа. Тэр хамгийн их харахыг хүссэн хүнээ харна гэхээс зүрх нь тасралтгүй хүчтэй цохилох ба уруулаа тас хазчихсан Тэхёныг хайн явж байв.

Гэвч Тэхёны гэх ул мөр байсангүй. Тэхёны өрөө байдаг давхарт гарч ирэн түүний өрөөг зүглэвэл хана бүрт түүний хөрөг зургийг зуран өлгөсөн байх ба таазан дээр хүртэл түүний жаргалтай инээж байх зураг байх аж. Элизабет гайхсаар алхам алхмаар Тэхёны өрөө рүү зүглэх ба тэр алхам бүртээ өөрийг нь зурсан зургуудийг ажин явж байв. Бүх зурган дээр түүнийг жаргалтай байгаа мэтээр зурсан байх бөгөөд яагаад өөрийнх нь зураг энэ давхрыг дүүргэн хадагдсан байгааг Элизабет гайхаад барахгүй байлаа.

Тэр Тэхёны өрөөний хаалгыг зөөлхөн түлхэн орвол Тэхён цонхны хажууд цааш харчихсан зураг зураад зогсож байх нь тэр.
Түүнийг харах төдийд Элизабетын зүрхэнд ямар нэгэн зүйл тээгэлдэн удахгүй цээжийг нь ураад гараад ирэхээр мэдрэгдэж байв.

Тэхён цасан цагаан хувцас өмссөн байх ба зургандаа анхаарлаа хандуулсан учир Элизабетыг орж ирсэн ч эргэж харсангүй зургаа үргэлжлүүлж байв. Элизабет үүдэнд түүний нурууг харан хэсэг зогсоход чимээгүй байдлыг эвдэн Тэхёны гүн баргил хоолой өрөөгөөр нэг хадах нь тэр.

"Намжүүн, Энэ инээмсэглэл Элизабетынхтэй төстэй болж уу?"

Элизабет энэ үгийг сонссон даруй гүйн очин түүнийгээ араас нь тэвэрлээ. Түүнийг үнэхээр их саначихаж. Түүний нүднээс нулимс урсах ба тэврэлтээ улам чангаруулж байлаа. Харин Тэхён хэсэг гацан зогсоод түүнийг тэвэрсэн жижигхэн цагаан гарыг харахад цээжинд нь нэг зүйл маш хурдтайгаар цохилон нүд нь бүрэлзээд эхлэх нь тэр.

Тэр хэсэг түүний гарыг атгасны эцэст эргэн харахад түүний хэдэн сар харахыг агаар, ус, цуснаас илүү хүссэн тэр эмэгтэй нь дүрээрээ зогсож байлаа. Элизабет Тэхёныг эргэн харахад нулимстай нүдээр түүнийг угтан авах ба Тэхён урьдын Тэхёны төрхөөс өөрчлөгдсөн байв.
Нүднийх нь урдуур унжсан үс нь нүдийг нь халхлах ч доогуур нь хар зураас татсан байгаа нь тодхон харагдаж, хэзээ ч хатаж хорчийж байгаагүй час улаан уруул нь өнгөө алдан хатаж, хуурайшсан мөн өмнөхөөсөө илт турсан нь харагдаж байв.
Тэхёны нүдэнд тогтож ядаж байсан нулимс нь урсахтай зэрэгцэн тэр Элизабетыг цээжиндээ чангаас чанга наан тэвэрлээ.
Элизабет түүний энгэрт шигдэн уйлах ба Тэхёны гар түүний нурууг илэх бүрт улам илүү ихээр уйлж байв.
Тэхёны ч бас нүднээс нулимс урсах ба Элизабетын мөрөн дээр дусан хувцсанд нь нэвчинэ.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now