19.Jeon Jungkook

3K 363 40
                                    



Жонгүг босон суугаад гүн бодолд автлаа.
Элизабет түүнийг даган босоод түүнрүү ямар нэгэн юм болоо юу? Гэсэн харцаар харахад Жонгүг гунигтай байгаа ч хүчлэн инээмсэглээд Элизабетыг татан энгэртээ чангаар тэврэв.

Элизабет ч мөн түүнийг тэврэх аж.

Тэд хэсэг тэврэлдэж суусны эцэст Жонгүг түүний хүзүүн дээр хоёр удаа үнсээд тэврэлтээ салган "Би чамд хайртай"

Харин түүний хариуд Элизабет юу ч хэлсэнгүй. Аргагүй шүү дээ. Тэр түүнийг хайрладаггүй.

Жонгүг ахиад л гунигтай инээмсэглээд "Хонгор минь! Би чамд өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийж өгөх үү?"

Жонгүг инээмсэглэн түүнийг дагуулан явсаар гал тогооны өрөөндөө ороод үйлчлэгч, тогооч нарыг бүгдийг нь гаргалаа. Элизабет түүний үйлдэлд гайхан харвал Жонгүг хормогч зүүгээд "Миний амьдралдаа хамгийн сайн хийдэг зүйл бол хоол"

Элизабет гайхан "Би ингэж бодоогүй юм байна"

"Аргагүй шүү дээ. Бусад цусаар хооллогчид хоол бараг л идээд байдаггүй. Гэхдээ би хоолонд дуртай" Жонгүг ийн хэлчхээд инээн Элизабетын бэлхүүснээс тэврэв.

"Би ч бас дуртай"

"Гэхдээ чи тийм ч их иддэггүй. Энд ирснээсээ хойш ямар их турснаа мэдэж байна уу?" Жонгүг түүний толгойн дээр эрүүгээ тавингаа ийн хэлэв.
Харин Элизабет юу ч хэлэлгүй түүнийг зөрүүлэн тэврэнэ.
Нэг л мэдэхэд Жонгүг түүнд хормогч өмсүүлээд зогсож байсан юм.

"Жонгүг яах гэж байгаа юм?"

"Чи өнөөдөр туслах тогооч болох болно" гээд Элизабетын хамар дээр үнсчхэв.

Жонгүг мах хэрчингээ Элизабетын ногоо арилгаж байгааг харан инээмсэглэнэ.

"Чи яг л эхнэр минь болчихсон юм шиг санагдчихлаа. Хэрвээ тэгвэл ямар сайхан гээч?"

Ахиад л Элизабет инээх аядан өөр зүйл амнаасаа гаргасангүй.

Жонгүг санаа алдаад "Одоо хүртэл надад хайртай болоогүйг чинь мэдэж байгаа,
цаашдаа ч хайртай болохгүй байх тийм үү?"
Жонгүгийн нүдэнд нулимс хуралдах ба нулимсаа нуух гэж цааш цонхруу алхан гадаахыг харан зогслоо. Харин Элизабетын нүднээс аль хэдийн нулимс асгаран урсаж байсан юм.

Тэр Жонгүгийг хайрлахыг хүссэн ч хайрлаж чадахгүй байна шүү дээ.
Оюун санаагаа дагахыг хүссэн ч зүрх сэтгэл нь илүү ихээр өөр нэгнийг хүсээд байна.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now