26. The End

4.5K 516 109
                                    




Түний гарыг гинжилсэн учир холдуулах гэсэн ч тийм ч их амжилт олсонгүй. Яг Бэкхён бугуйвчийг зүүлгэхийн даваан дээр тэнгэрт галаар буудах чимээ чангаар хадан, газар чичирсээр хэдэн мянган цэргээ манлайлан ирэх Тэхёны бараа харагдах нь тэр.

Элизабетын нүүрэнд инээмсэглэл тодрон амандаа "Тэхён" хэмээн шивнэлээ.

Харин Бэкхён ч мөн урууландаа чөтгөрийн инээмсэглэл тодруулаад хажуудаа байх нэгэн залууд "Гэрлэж амжихгүй нь түүнийг тахил болго" хэмээн хэлээд сэлэм барьсаар цэргүүдээ дагуулан цааш яваад өгөв. Харин Элизабет учрыг нь ойлгосонгүй дэмий л гайхан зогсоно.
Нэгэн залуу ирэн түүнийг чирэн модонд хүлэх ба доор нь бургас, нарийхан моднуудыг овоолон яг л гал асаах гэж буй мэт болгочихов. Харин одоо л Элизабет айж байлаа. Тэр амьдаараа шатах нь. Түүнийг тойрон хэдэн залуус бүслэн зогсох ба хоёр нь гартаа галт бамбар барьсан байв.

Тэр бодолтойгоо дайтан доор нь байх моднуудруу харсан харцаа салган дээш харвал тэд аль хэдийн дайтаад эхэлчихсэн байх ба үнэхээр ширүүн тулаан болж байх нь тэр. Зарим газарт цусандаа будагдсан хүмүүсч харагдаж байв.

Элизабетын нүдэнд нулимс торж байхад Намжүүн гүйн ирэн түүний хажууд зогсох залуутай тулалдаж, эсрэг талд нь зогсох бамбартай залуу түүний доор байх овоолсон модруу галаа сунган асааж эхлэлээ. Илүү их гал болгохын өмнөхөн Хусог тэр залуу руу элс цацан алаад гал улам илүү асаж Элизабетын хөлийг шатаахаас өмнө түүнийг амжин аварч чадлаа.
Гэсэн ч хөл нь бага зэрэг түлэгдсэн байх ажээ.

Хусог түүний хөлийг харан гараараа илсэн ч өөр илүү зүйл хийлгүй түүнд ууттай элс өгөөд "Дайсны тал гэж бодсон бүхэн рүү цац, шидэт элс байгаа юм" хэмээгээд Намжүүнрүү дохиход тэр түүнийг хамгаалан сүйх тэрэг рүү гүйв.
Тэр ойр хавьд шатах галын гэрэлд нүдээрээ Тэхёныг хайн олоход Тэхён Бэкхёнтой тулалдаж байлаа.
Намжүүн Элизабетыг дагуулан явсаар сүйх тэргэнд ирээд хурдхан суухыг анхааруулан өөрөө тулалдахаар явлаа.

Харин Тэхён Бэкхёнтой тулалдаж байхдаа түүнрүү хорссон харц шидлэх ба амьсгаатсан ч түүнийгээ дараад
"Аймшиггүйгээр миний эмэгтэйг хулгайлсны чинь төлөө" хэмээн хэлээд сэлмээ далайхдаа Бэкхёний цээжин хэсгийг нь урт гэг чинь зүсээд амжив.

Бэкхёний алхаа хүндрэн, нүд нь бүрэлзээд ирэхэд тэр чичирсэн хоолойгоор
"Чи хор түрхчихжээ" хэмээн хэлбэл Тэхён инээгээд
"Алахыг хамгийн ихээр хүсдэг дайсандаа хачиргүй зууш бэлдэж өгнө гэж үү?" гэх нь цаанаа л нэг зэвүүн сонсогдоно.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now