[23]

3K 332 18
                                    




Тэр өдрөөс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн байх ба энэ үргэлжлэх цаг хугацаа тэр хоёрт яг л зүүд мэт санагдаж байлаа.
Өдөр бүр үнэхээр жаргалтай.

Тэхён юм л болвол түүнийг тэвэрч, үнсэн хайртайгаа илэрхийлэх агаад үнэхээр нялуун болчихсон. Яаж яваад үнэхээр хүйтэн хөндий хэрцгий хаан ийм нялуун жаахан хүүхэд болчихсоныг үнэхээр гайхаад барахгүй нь.

"Тэхён би номоо уншмаар байна шүү дээ" тасралтгүй түүнийг үнсэх хүнээс залхсаар Элизабет бухимдангуй ийн хэлэх аж.

Тэхён хошуугаа унжуулан түүн рүү харахад Элизабет харин хариуд нь юу ч дуугарч юу ч хийж чадсангүй дэмий л санаа алдаад "Уучлаарай, Тэхён" гээд түүнийг тэврээд уруул дээр нь үнслээ.
Харин энэ үйлдлийн дараа Тэхён өнөөх дөрвөлжин инээмсэглэлээ гарган инээсээр боломжийг алдалгүй түүнийг хариу үнсэж эхлэв.
Үнсэлтээ салгаад Тэхён түүнийг өвөр дээрээ суулган үсийг нь чихнийх нь араар хийгээд "Ширүүн үнсчих л юм бол хагарчих юм шиг юм шиг санагдаад байх юм. Чи дэндүү нандин" гэсээр тэр Элизабетын уруулыг илээд түүний энгэрт наалдав. Элизабет ичингүйрэн түүнийг зөрүүлэн тэвэрлээ.
Тэд үргэлж л бие биедээ эрхэлж, үйлдлүүддээ ичдэг хэвээрээ. Үргэлж бие биенийгээ агуу их хайраар хайрладаг хэвээрээ. Магадгүй өдөр ирэх тусам тэдний бие биенээ хайрлах хайр улам ихэсдэг байх.

Тэхён түүнийг тэвэрч байгаад нэг зүйл санасан бололтой хурдхан өндийгөөд Элизабетын нүдрүү харан "Хонгор минь, ингэхэд чамд очихыг хүссэн газар байна уу?"

Элизабет бодож байснаа инээгээд "Надад  тийм газар байв л гэж дээ" гэхэд Тэхён түүнрүү нухацтайгаар харан "Чи хүний ертөнц рүү буцаж очмоор байна уу?" гэх нь Элизабетын гайхшралыг төрүүлээд амжих нь тэр. Ахиж хэзээ ч очихгүй дээ гэсэн газар луугаа ингээд л шууд оччих нь гэдэг түүний хувьд маш том гэнэтийн бэлэг байлаа. Гэхдээ Элизабет түүнрүү нэг л эргэлзэнгүй хараад "Чи итгэлтэй байна уу?" гэхэд Тэхён толгой дохиод Элизабетын гарнаас салаавчлан атгаад ордны хэний ч үл мэдэх газар луу явж эхлэв. Элизабет ч энэ ордонд удаан байсан хэр нь энэ газрыг огт мэдэхгүй байлаа.

Тэднийг өрөөнөөс гарахтай зэрэгцэн Намжүүн тэдний ард даган алхаж эхлэсэн ба нэгэн олон цоожтой цагаан хаалганы өмнө ирэхэд Намжүүн цоожнуудыг онгойлгож өгөн тэдэнд бөхийлөө.

Харин Тэхён эхэлж Элизабетыг тэр өрөө рүү оруулаад сүүлд нь Намжүүнд "Бүгдийг нь бэлдээд байж байгаарай" хэмээн шивнэсэн ч Элизабет сонсоод амжчихав.
Тэд хамтдаа өрөөний гол ирэхэд бүтээлгээр бүтээсэн шидэт толь байх агаад Хусогын өрөөнд байсантай яг адилхан байлаа.

[Completed] ICARUSᴷᵀᴴKde žijí příběhy. Začni objevovat