[16]

3.1K 348 5
                                    



Хүйтэн уур амьсгалтай бүрэнхий өрөөнд зэврүүн салхи үлээсээр хар шуурга шуурч байх шиг л хүйтэн мэдрэгдэх аж.
Эвгүй, хөндий байдлыг эвдэн Тэхён Элизабетыг дагуулан өрөөнөөс гарлаа.
Тэд өмнө ирж байгаагүй дээврийн нэгэн өрөөнд орж ирэх ба өрөөг жижигхэн дугуй цонхоор гэрэлтэх гэрэл л гэрэлтүүлж байв.
Хэн хэнийх нь зүрх базлан өвдөнө. Хэн хэнийх нь бодлыг дүүргэсэн тэр хүний хэлсэн хэдэн үгс ингэж хүчтэй нөлөөлнө гэж хэн ч мэдсэнгүй.

Анир чимээгүй, мөстсөн байдлыг эвдэн "Тэхён чи намайг нэг газарт хүргэж өгч чадах уу?" хэмээн Элизабет өрөөг цуурайтуулсаар хэлэх аж. Түүний хоолой сөөнгөтсөн мэт гүн, хөндий сонсогдох ба үүний хариуд Тэхёны зүрх хар ангалруу унаж буй мэт өвдөн бачимдаад ч амжих нь тэр. Нэг эмэгтэйн хэлсэн хөндий үгнээс болж шүү дээ.
Тэхён санаа алдсаар "Хаана?" гэх ганцхан үгийг амнаасаа цухуйлгав. Түүний дуу зөөлхөн, намуухан сонсогдсон ч цаанаа л нэг гунигтай байх аж.
Жиминийг үхсэнээс хойш ахин түүний амнаас гарсан гунигтай хоолой. Гэвч энэ удаад тэр эмэгтэйгээс болсон юм.

"Жиминий харшид"

Элизабетын намуухан хоолой Тэхёны чихийг царцаах мэт гашуун сонсогдох аж. Тэр сонссон зүйлдээ гайхлаа.
Яагаад очихыг хүссэн газар нь Жиминий гэр гэж?

Тэхёны толгойд олон асуулт эргэлдсэн ч Элизабетын гунигтай, гундуу төрхийг харан ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэлгүй хэсэг шал ширтэн зогссоны эцэст Элизабет рүү ойртон тэврэхийг оролдов.
Харин түүний гар Элизабетэд хүрэхээс өмнө Элизабет түүнээс холдчихов. Яг л зугтааж байгаа мэт.

"Энэ удаад нисэхгүй явж болох уу?"
Хэмээн тэр Тэхён руу харалгүй асуух нь хангалттай Тэхёны сэтгэлийг өвтгөх ньтэр.
Хэзээ энэ эмэгтэй түүнд ингэж хүчтэй нөлөөлдөг болчихов оо?

Тэхён нэг санаа алдаад өрөөнөөс гаран "Сүйх тэрэг бэлд" хэмээв. Харин Элизабет түүний үгэнд гайхахад түүний ард нэг л мэдэхэд Намжүүн гараад ирчихсэн "Ойлголоо хаантаан" гэж хэлээд яваад өгөв.

Элизабет гайхширсаар түүнийг даган ордны хүн явдаггүй нэгэн хэсэгт очих ба цааш урт харанхуй хонгилоор явсаар том хаалгыг чиглэв.
Харин тэр том хаалгыг харуулууд нээвэл тэднийг сүйх тэрэг угтаж авлаа.

Намжүүн ч мөн түүний хажууд зогсож байв.
Тэхён суусны дараа Намжүүн Элизабетэд гараа өгөн түшин суулгав.

Тэр хоёр сүйх тэргэнд урд урдаасаа харан сууна. Тэхён тэнд байх жижигхэн цонхоор гаднахыг ажиглан явах бол Элизабет зүгээр л гараараа оролдон гүн бодолд дарагдан явах аж.

[Completed] ICARUSᴷᵀᴴजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें