[8]

3K 390 6
                                    




Элизабет Юнги рүү харан суух ба харин Юнги сонин гарчиглан орон дээр нь хэвтэх аж.

"Хөөе, наад ор чинь уг нь миний ор"

"Одоо миний ор болсон"

Элизабет түүнрүү дэр авч шидээд, хөмсгөө зангидан суулаа.

Сүүлийн хэд хоног Юнги огт Элизабетын өрөөнөөс гарахгүй байгаа ба яг л өөрийнхөө өрөөнд байгаа юм шиг аашилдаг болчихсон.
Элизабеттэй хамт хооллож, уйдсан үедээ Элизабетын янзыг үзэж хэдэн юм ярьчхаад, орон дээр нь хэвтэж, өрөөгөөр нь дураараа нааш цааш сэлгүйцэж, бүр хамт унтах нь холгүй байгаа юм.

Тэр өдрөөс хойш Тэхён Элизабеттэй уулзаагүй бөгөөд Элизабет ч өрөөнөөсөө гараагүй Юнгийг харж суухаас өөрөөр уйдаагаа гаргаагүй байгаа юм.
Бас Намжүүн өдөр болгон орж ирж түүнд аягатай цус өгдөг ба яг хоёр хундага цус уухад л Элизабет цадчихдаг.

Хоол идэхэд ч хоол амтгүй харин цус амттай санагдах нь элбэг болсон.
Элизабетыг доош харан хумсаа мэрэн сууж байтал түүний толгойруу хүчтэй зүйл цохигдох нь тэр.
Юнги түүнрүү дэр шидсэн нь энэ байлаа.

"Юу гээд хумсаа мэрээд байгаа юм бэ?, Муухай гартай дээрээ муухай хумстай болохыг хүсээ юу?"

"Чамд ямар хамаатай юм!" Элизабет түүнрүү муухай харчхаад босон явахад Юнги орон дээр өндийн суугаад "Хялалзаж байгаа нь хүртэл яагаад ийм дургүй хүргэм байдаг байна аа?" хэмээн үглэнэ.

Тэдний дундах эвгүй байдлыг эвдэн хаалга тогшсоор Намжүүн орж ирэх ба өнөөх хундагатай цусаа ширээн дээр тавиад "Элизабет, Хаан чамайг дуудуулж байна"

"Юу? Яах гэж?"

"Өнөөдөр сум тавьж байгаа, чи гол хүн нь байгаа юм"

Элизабет гайхан Юнги рүү харахад Юнги ч мөн түүнрүү сонин харсаар "Цусаа уучхаад аятайхан хувцаслаад гарч ирээрэй" хэмээгээд Намжүүнтэй өрөөнөөс гарлаа.

"Яах гэж байгаа юм?"

"Алим хураалт"

"Юу?" түүний хэлсэн үгийг сонссоор Юнги чанга уулга алдан ийн хэлэх ба гайхаж байгаа нь илт.

"
Харин Намжүүн "Хаан өнөөдөр хийхийг хүссэн" хэмээн хэлээд цааш явахад Юнги гайхсаар үлдэх ба бодол болон зогсох аж.

Удалгүй Элизабет гарч ирсээр тэд байт харвааны талбай руу явах ба Элизабет нум сум харвана гэсэн учир өөрийгөө харвах юм байх гэсээр даашинзууд дундаасаа хамгийн даруухан эвтэйхэн хүрэн улаан даашинз өмсөж мөн хөлд эвтэйхэн урт түрийтээ хар гутал өмссөн байх ба урт даашинз нь түүнийг нь халхалжээ. Мөн хүрэн туузаар шулуун урт үсээ доош боон ороосон нь бусад өдрөөс нэг л өвөрмөц харагдах аж.
Юнги түүний урд гаран алхах ба Элизабет яг л түүний дагуул шиг ард нь даган алхаж байв.

[Completed] ICARUSᴷᵀᴴDonde viven las historias. Descúbrelo ahora