[21]

3.1K 357 14
                                    




Элизабет нүдээ нээвэл Тэхён түүний хажууд тайван гэгч нь унтаж байлаа.
Энэ хүнийг харахад л түүнд тайван тухтай, аюулгүй мэт санагдаж бас маш их догдлол түүнд мэдрэгддэг.
Элизабет түүний үсээр гараа гүйлгэн илнэ. Анх уулзахад энэ залуу хүйтэн хөндий, ширээний цаанаас түүнрүү ёжтой инээмсэглэж, үйлдэл бүр нь түүнийг айлгаж байсансан. Гэтэл одоо үйлдэл бүрээс нь хайр мэдрэгдэж, жаахан хүүхэд шиг л болчихсон байна. Юмс бүгд өөрчлөгдчихжээ.

Тэхёны сормуус чичирсээр нүдээ нээхдээ хайртай эмэгтэйгийнхээ гэрэл цацруулан инээмсэглэсэн төрхийг олж харав.
Тэр түүнийг тэврээд, урдаас нь инээмсэглээд "Өглөөний мэнд"

"Өглөөний мэнд"

Тэд хэсэг тэврэлдэж хэвтсэний эцэст Тэхён шанаагаа тулан өндийгөөд "Миний нүднээс юу мэдрэгдэж байна?"

Ахиад л өнөөх хачирхалтай, учир битүүлэг асуулт. Гэхдээ одоо Элизабет түүний нүднээс бүхнийг мэдэрдэг, бүхнийг уншдаг болчихож. Түүнийг  нүднээс гэрэл цацарч, аз жаргалтай байгаа нь харагдаж байна. Хоосон хөндий юуг ч юм өгүүлэх нүд биш. Хайр энхрийллийг өгүүлэх нүд.

"Гэрэлтэж байна. Орчлон хорвоо бүхэлдээ чиний сэтгэл хөдлөлтэй чинь холилдоод харагдаж байгаа юм шиг л" Элизабет ийн хэлэхэд Тэхён инээмсэглээд "Чи миний нүднээс юм харж чаддаг болчихож. Одоо нүднээс минь л намайг ойлгож байна уу?" гээд ичиж буй мэт хэлэхэд Элизабет түүний энгэрт наалдаад "Тийм ээ" гэхэд Тэхён түүний хариуд инээмсэглэлээ.

"Одоо босохгүй бол болохгүй байхаа" Элизабетыг ийн хэлээд босох гэхэд Тэхён ахин татаж хэвтүүлээд "Үгүй ээ үүрд ингээд хэвтмээр байна"

"Энэ залуу чинь ямар нялуун болчхоо вэ?"

Түүнийг тоглон хэлэхэд Тэхён түүний дээр хурдхан шиг гараад "Тэгвэл ширүүн болчих юм уу?" гэх нь тэр.
Яаж ингэж хурдан хувирч өөрчлөгдөж чаддаг байна аа?

"Үгүй ээ, хэрэггүй" Элизабет түүнийг түлхтэл Тэхён хоёр гарыг нь дээр нь холбож бариад "Миний бяцхан охин хүзүүнийхээ зүүлтийг авчихжээ"

"Түр л авсан юм аа" түүнийг худлаа инээн хэлэхэд Тэхён тэсэлгүй чангаар инээгээд "Яагаад ийм өхөөрдөм санагдаад байна аа. Идчихмээр санагдаад байх юм" гээд хамар дээр нь үнсэхэд Элизабет одоо л санав бололтой уулга алдаад "Ингэхэд Тэхён тэр зурагнууд ямар учиртай юм?"

Тэхён түүний дээрээс буун хажууд нь хэвтээд "Чамайг санаад тэсэхгүй байсан болохоор чамайг яг л дэргэдээ байгаа юм шиг төсөөлж зурдаг байсан юм"

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now