[3]

4.9K 466 9
                                    




Элизабет санаа алдсаар урт хонгилоор алхах ажээ. Хэдхэн хормын өмнө маш их айж байсан бол одоо түүний айдас алга болж. Тэр гайхшралд автах нь тэр.

Энэ орд харшийн булан тохой бүр нь чамин байх агаад таазан дээрээ ч мөн гайхалтай олон сийлбэр сийлсэн байх аж.

Тэднийг харж явах түүнд үнэхээр сонирхолтой санагдаж байв.
Удалгүй маш том цэлгэр цонхнууд дарааллан байрласан байх бөгөөд Элизабет цонхны тавцан дээр авирах нь холгүй очин гадаах байдлыг ажвал үнэхээр үзэсгэлэнтэй байлаа.
Харшийн гадна ахин хэд хэдэн харш байх агаад тэднийг хүрээлэн шигүү модод сүндэрлэсэн байв.
Бас хачирхалтай гэмээр нь тэнгэрт битүү манан татсан ч үзэсгэлэнтэй харагдах юм гэнэ.
Тэр гадаа гарахыг хичнээн их хүсэвч харамсалтай нь энэ том харшаас гарах хаалгыг олно гэдэг хэцүү.

Удалгүй Элизабет өөрийн шинэ үйлчлэгчээ санан нэрийг нь бодох төдийд Мидэяа гараад ирэх нь тэр.
Элизабет цоцсондоо зүрхэн дээрээ гараа тавин "Мидэяа чи хаанаас гараад ирэв ээ?"

Үйлчлэгч охин хариуд нь бөхийн "Та намайг дуудсан шүү дээ, хатагтай"

Элизабет бодол болох нь тэр.

Тэр дотроо Мидэяаг бодсоноос биш дуудах битгий хэл амнаасаа ч авиа гаргаагүй шүү дээ.
"Би чамайг дотроо ч, гаднаа ч хамаагүй дуудах төдийд чи гарч ирдэг юм уу?" Элизабет учрыг нь одоо л олов бололтой маш тайвнаар хэлэв. Харин хариуд нь Мидэяа инээгээд "Тиймээ хатагтай" хэмээн шивнэх шахам хэлэх нь түүнд тодоос тод сонсогдоно.

Тэр одоо л бодит байдалтайгаа эвлэрэх ёстой гэдгийг ойлгох шиг цонхоор гадаах байдлыг хэсэг ажин "Мидэяа чи намайг яг хаана байгааг бас энэ хүмүүсийн ямар учиртайг хэлж болох уу?"

"Хатагтай би зөвхөн танд энэ газар юу болохыг л хэлж болно бусдыг нь залуу эзэнтнүүд хэлэх болно оо"

Залуу эзэнтнүүд гэж тэр танхимд байсан хэдэн залуусыг хэлсэн байх. Элизабет ийн бодоод Мидэяаг үргэлжлүүл гэх шиг гараараа дохив.

"Энэ бол хэний ч үл мэдэм Sinemour"

Элизабет үүнийг сонсон, хөмсгөө бага зэрэг зангидаад яг юу гэх гээд байгааг нь ойлгож ядна.

"Sinemour бол ид шид" хэмээн Мидэяа үгээ гүйцээн хэлээд ахиад л агаарт замхран алга боллоо.
Элизабет хэсэг зогсож байгаад эргэхдээ нэг зүйл мөргөчих нь тэр.

Хамгийн хачирхалтай нь түүний урд юу ч байсангүй.
Элизабет гайхан ойр хавийг харчхаад ахин урагш алхвал энэ удаад арагшаа саваад уначихлаа.
Түүнийг ёолон гараа барихад агаарт нэг зүйл байгаа мэт сааралтсаар хүний дүрс харагдан удалгүй тэр нь хүн болоод хувирчхав.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now