[17]

2.9K 355 8
                                    



"Яагаад?"

"Би ч үүнийг мэдэхгүй"

Элизабет нүүрээ даран уйлах аж.
Харин Жонгүг түүнийг тайвшруулахын тулд нурууг нь илэхэд гэмших сэтгэл төрөөд амжих нь тэр.
Эхнээсээ түүнийг Тэхёноос салгах түүний зорилго байсан одоо зорилгодоо хүрэх гэж байхад яагаад ч юм санаа нь зовоод байв.
Хэсэг Элизабет түүнд аргадуулан уйлсны эцэст юм гөлрөн сууж эхлэлээ.
Жонгүг түүнийг ширтэн суухаас өөр үйлдэл ч хийсэнгүй.

Хэний ч зүрхийг шимшрүүлэм хөөрхий өрөвдөлтэй нэгэн охин.

"Жонгүг намайг аваад яваач! Хаашаа ч хамаагүй. Би түүнийг хармааргүй байна" Элизабет цөхөрсөн хоолойгоор хэлэн харцаа бурууллаа.
Түүний зүрх маш их шархалж байв. Жиминий өмнө ч мөн маш их гэмшинэ. Зөвхөн нүдэнд нь ч нулимс торж байгаа юм биш түүний зүрхэнд ч нулимс тогтож байсан юм.

Харин түүнийг ингэж хэлэх мөчид Жонгүгийн урууланд багахан мишээлт тодрох нь тэр.
Аймшигтай сэтгэлтэй нэгэн.

Жонгүг Элизабетыг дагуулан гарвал үүдэнд Юнги зогсож байх ба санаа алдан тэдэнд зам тавин өгөв..
Юнги эцэст нь Жонгүгийн талд орсон бололтой.
Хүн бүхэн л өөрт ашигтай талдаа ордог шүү дээ.

Жонгүг түүнийг дагуулан тэд нилээн хэдэн цаг явсаар өөр нэгэн харшид ирлээ.

Тэдний харш тийм ч том биш ч гаднаасаа тохилог харагдаж байлаа.
Гэхдээ Элизабетэд үүнийг харах сөхөө ч байсангүй доош гөлрөн явна. Түүнд ингэж амьдрах ч утгагүй санагдаж байлаа.

Жонгүг түүний мөрөөр тэврэн харшруугаа орох ба үйлчлэгч харуулуудад дохих төдийд тэд алга болон тус тусын ажлаа хийж эхлэх аж. Харин тэд цааш явсаар зочны өрөөний хажуугаар өнгөрвөл Хусог сонин уншин сууж байх нь тэр.

Нүдний шил зүүн, урдаа жижигхэн аяганд цай хийн тавьсан байх ба түүнийгээ аван бага багаар тааламжтай ууж байв.

Тэр сониноосоо харцаа салгасангүй шилээ дээшлүүлээд "Жонгүг хүрээд ирэв үү? Оройтож байх чинь"

"Тийм ээ"

"Оройн хоолоо идээрэй" Хусог эцэст нь тэдэн рүү харан хэлэхдээ дуу нь суларч нүд нь томроод Жонгүг рүү нэг Элизабет рүү нэг бас Элизабетын мөрөн дээр байх Жонгүгийн гар луу харсны эцэст дулаахан инээмсэглээд
"Тавтай морил Элизабет"

Хэмээхэд Элизабет мөн гайхаж байсан ч өөдөөс нь хүчлэн зөөлхөн инээмсэглэж байв. Хусог түүнд дотно санагддаг ч түүнд одоогийн нөхцөл байдалд инээмсэглэх ч хүсэл алга.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now