[18]

2.8K 353 7
                                    



"Өвдсөн байхдаа? Тэхён ингэх гээгүй байх аа. Чи түүнд битгий уурлаарай" Элизабет Жонгүгийн нүүрэн дээрх шархыг илэн ийн хэлэх аж. Шарх нь удалгүй идгэчихдэг тул цэвэрлэх хэрэггүй хэмээн Жонгүг хэлсэн учир тэр урссан цусыг нь л хөнгөхөн арчиж өгч байгаа юм.

Жонгүг түүний гарыг атган өвдгөн дээрээ тавин илээд

"Тэр чамд тийм зүйл хийсэн ч чи түүний талд орж байгаа юм уу?"

Элизабет санаа алдан гунигтай хоолойгоор "Би Тэхёнд буруу өгөхийг яагаад ч юм хүсэхгүй байна. Жиминий үхэлд, чиний ингэж гэмтсэнд ч бас бүгд миний л буруу" ингэж хэлж байхдаа Элизабетын хоолой зангиран нүд нь бүрэлзэж эхлэн юу юугүй л нулимс нь урсчих гээд байв.
Жонгүг түүний байдлыг ажигласаар түүний зүрх ч мөн адил базлан өвдөх аж. Тэр залуу өөрийг нь хичнээн их шархлуулаад байхад ч буруутгаж чадалгүй өмөөрөх энэ охин.
Хайртай гэдэг нь ийм илт байхад Жонгүг хэзээ ч түүний хайрыг булааж чадахгүй гэдгээ ойлгох мэт хүндээр санаа алдан түүнийг татан энгэртээ тэвэрлээ.

Тэр Элизабетын толгойг хүзүүндээ наан үсийг нь зөөлхөн илээд
"Хэрвээ би чамайг хэзээ ч өвтгөхгүй гэвэл... Над дээр ирж чадах уу?"

Жонгүг итгэл тээн ийн хэлвэл Элизабет хариуд нь огтхон ч үг дуугарсангүй.

Жонгүг нүдээ анин түүнийг өөртөө улам наагаад "Би хүлээнээ, хүлээж чадна"

Харин түүний хариуд Элизабетын мөр чичирч эхлэх нь тэр.
Тийм ээ тэр уйлж байна.
Тэр зүгээр л айж байна. Тэр Жимин өөрт нь хайртай байсныг мэднэ тэгээд л тэр үхсэн, Тэхёныг ч мөн тэр өөрөө шархлуулчихсан шүү дээ түүнд маш их хэцүү байгааг Элизабет мэдэрч байгаа гэхдээ тэр ахиж хэн нэгэн хүнийг зовоохыг хүсэхгүй байна. Тэр Жонгүгт өөрөөс нь болж ямар нэгэн юм болох вий хэмээн айж байгаа юм. Тэр өнөөдөр л гэхэд өөрөөс нь болж ийм болчхоод байна шүү дээ.

"Жонгүг би чамайг өвтгөх вий гэхээс айж байна" түүнийг тэврэлтээ салган доош харахад Жонгүг түүний эрүүг дээш өргөөд "Чи намайг хэзээ ч өвгөхгүй. Тийм болохоор миний хажууд юу ч битгий бод, өөрийнхөөрөө бай" тэр ийн хэлээд Элизабет руу аажмаар дөхөн үнсэх гэсэн ч Элизабет харцаа буруулчихав.
Жонгүг түүний духанд духаа наагаад хэсэг нүдээ аниад нээхдээ хүзүүнд нь гялтганах өнөөх зүүлтийг олоод харчхав.

Тэр гараа явуулсаар дунд хуруугаараа Элизабетын эгэмний ясаар гүйлгэсээр удалгүй хүзүүн дэх зүүлтийг нь тасдан хаялаа.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now