[25]

2.7K 323 22
                                    



Элизабет хүнд оргих зовхио дааж ядан өргөхөд нүд нь хэсэг бүрэлзсэний эцэст тогтож харахтайгаа болж, хоолой нь хорсож байлаа.

Элизабет дээш хар таазыг харахдаа өрөөндөө биш өөр газар байгаагаа мэдлээ. Босохыг хүссэн ч өндийх төдийд толгойгоор нь хүчтэй хатгуулж өвдсөн тул толгойгоо барин нүдээ аниад хэсэг өвдөлтөө намдахыг хүлээн удалгүй ахин босохоор өндийлөө.

Бүх зүйл нь хар өнгөөр бүрхэгдсэн тансаг өрөө байх ба Элизабетыг дугуй том орон дээр хэвтүүлсэн байх аж. Элизабет хаана ирснээ гайхан өрөөг тойруулан цонх руу очин харвал Тэхёны ордноос огт өөр газар байх ба гадаах орчин хар бараан, ордныг тойрон хүрээлэх модод ч хатаж хорчийсон хар ойн гүн дэх мододтой төстэй нүцгэн байв.
Элизабет гайхахын зэрэгцээ айн ухаан алдахаас өмнө юу болсныг нэхэн санавал хамгийн эхэнд тэр Юнгиг саналаа. Тэр л түүнтэй хамт байсан хүн шүү дээ. Бас түүний амыг дарж байсныг Элизабет тодхон санаж байна. Тэгэхээр Юнги түүнийг энд авчирсан байх нь.

Элизабет түргэхэн шиг өрөөний хаалгыг татан нээвэл урт харанхуй хонгил байх ба бас их хүйтэн байлаа. Тэр дан ганц нимгэн даашинзтай мөн хөл нүцгэн байсан тул бага зэрэг дааран хүйтэн шал хөлийг нь хайрч байв. Гэсэн ч тэр хонгилоор гэрлийг даган явсаар удалгүй урт шаттай тулгарав. Тэр доош зөөлөн зөөлөн алхан болгоомжтой нь аргагүй бууж байхад доохон зочны өрөө бололтой өрөө харагдана. Бас энэ ордон хүнгүй байх нь азтай ч гэмээр эсвэл айдастай ч гэмээр мэдрэгдэх аж.

Тэр зөөлөн зөөлөн алхсаар сүүлдээ гүйн арай хийн хаалга олон нээх гэсэн ч түгжээтэй бололтой нээгдсэнгүй. Тэр аргаа баран хаалгыг духаараа налан зогсож байтал "Бялзуухай минь. Сэрчихсэн хэрэг үү?" хэмээх хүчирхэг, бүдүүн хоолой сонсогдох хь тэр. Элизабет сандран эргэн харвал огт танихгүй нэгэн залуу ёжтой инээмсэглэн зогсох ба ард нь түүнийг энд авчирсан хүн дүрээрээ зогсож байх нь тэр.

Элизабет тэр хоёрыг ээлжлэн харан харцаа Юнги дээр тогтооход Юнги тоосон шинжгүй харин ч түүний урдаас нүд цавчилгүй харж байв.

"Бялзуухай минь, сонсож байна уу?" ахиад л өнөөх зүс үл таних залуу хэлэн дараа нь хөнгөхөн хөхрөх нь тэр.

Элизабет түүнрүү муухай харан
"Намайг Элизабет гэдэг"

Харин өнөөх залуу ордноор нэг инээн алмаазан бололтой гялалзсан суудал дээр суун урдаа байх сандал дээр түүнийг суухыг урилаа.
Элизабет түүний үйлдлийг дагуулан харж түүнийг дохисон ч хаалганы хажуунаас хөдөлсөнгүй. Түүний ямар зөрүүд зантайг мэднэ шүү дээ. Энэ байдалд бол тэр зөрүүдлэх нь ч ойлгомжтой юм.
Элизабет Юнги рүү харан хэсэг зогсоод "Би яагаад энд байгаа юм? Мин Юнги яагаад намайг энэ газарт авчирснаа хэл!"

[Completed] ICARUSᴷᵀᴴHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin