[9]

3.2K 409 11
                                    




Жонгүг хөмсөгнийхөө үзүүрийг долоовор хуруугаа эмрэн жуумалзсаар "Одоо би чиний энэ тоглоомонд албан ёсоор оролцож болно биз дээ? Ким Тэхён"

Тэхён явж байсан газраа зогсоод эргэн харж "Хүсвэл тэг л дээ. Надад л зугаатай биш гэж үү?"

-

"Энэ юун газар юм Жимин?"

"Миний ордон байгаа юм"

Жимин Элизабетыг аван шууд л өөрийнхөө ордонд ирсэн нь энэ ба ордон нь Тэхёны ордноос жижигхэн ч тохилог, гэгээлэг мөн түүний ордонтой ойрхон байрладаг аж.

Тэд зочны өрөөнд нь суух ба Жимин Элизабетын гарнаас барьсаар "Түрүүн айсан уу?"

"Тийм ч их айгаагүй ээ. Чи намайг ирж авна гэж хэлсэн шүү дээ"

Түүний хариуд Жимин инээмсэглэх аж.

Удаан хугацаанд түүнд санаа зовж ирсэн ч одоо ингээд эсэн мэнд, эрүүл саруул хамт сууж байгаадаа л Жимин баярлаж байлаа.
Элизабетыг зөвшөөрөлгүйгээр энд авчирсан учир Тэхён түүнийг шийтгэж магадгүй ч тэрэнд энэ огт хамаагүй байв. Учир нь хамгийн их санаа зовж байсан хүн нь одоо хамт байна шүү дээ.

Жимин гараа дохих төдийд үйлчлэгч нар ширээ бэлдэж эхлэв.
Ширээн дээр төрөл бүрийн амттан, хоол унд байх ба бүгд л Элизабетын дуртай зүйлс байлаа.

"Эднийг чамд. Тэхён чамд ийм зүйлс өгөхгүй байгаа биз дээ"

"Тийм ээ, тэр цус л өгдөг"

"Аль хэдийн цус уучихаа юу?" Жимин санаа алдан түүнээс асуулаа.

"Өнгөрсөн хугацаанд чамтай уулзаагүйд уучлаарай" Жимин түүний шоколад идэх төрхийг харан ийн хэлэх ба Элизабет инээмсэглэсээр "Чамайг зүгээр байгааг харахад л сайхан байна. Бас Жимин, би тэр газраас бүр мөсөн явчихсан уу? Одоо чамтай хамт амьдрах юм уу?"

Жимин санаа алдсаар "Үгүй дээ, өнөөдөртөө л надтай хамт байгаа юм"

"Буцаад л тэр газарт очих нь ээ"

"Тэхён чамайг зовоож байна уу?"

"Зүгээрдээ санаа зовох хэрэггүй"

Тэдний яриа ч дуусан Элизабет үргэлжлүүлэн идэж харин Жимин түүнийг харан сууж байлаа.
Удалгүй Жимин түүнийг дагуулан ордноороо явах ба Тэхёны ордныг бодвол эргэн тойрон цагаан өнгөтэй харагдах нь яг л Жимин шиг чамин гэгээлэг мэдрэмжийг төрүүлж байх аж.
Бас хоосон биш хүмүүс ихтэй. Үйлчлэгч зарц нар ажилаа хийж харагдана.
Харин Тэхёны ордонд үйлчлэгч ч харагддаггүй.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now