Тэхён Элизабетыг дагуулсаар ордны арын цэцэрлэгт хүрээлэнд авчирлаа.Цагаан, хар, ягаан, шар гэх мэт өнгө өнгийн сарнай байх агаад өөр ямар ч цэцэгс байхгүй байв.
Зөвхөн сарнай.
Бут, сөөгөө засч янзлан өвөрмөц хэлбэртэй болгосон нь яг л музейд яваад байна уу? Гэлтэй харагдах аж.Олон салаа замтай байх ба хамгийн гол нь цэцэрлэгийг сүлжин давхилдах олон жимүүдийн огтлолцол нь төв усан оргилуур байлаа.
Гэхдээ энэ ус жирийн ус биш байх агаад мөнх амьдралын ус байсан юм.Гялалзсан, тунгалаг, хамгийн зөөлөн яг л энэ зүйл юу вэ гээд асуучихмаар гайхалтай сайхан харагдана.
Мөнхийн усан оргилуурын голд сахиусан тэнгэрүүдийн хөшөө байх ба хамгийн дээд талын бяцхан сахиусан тэнгэрийн өргөсөн байх титэм дээр танил хэдэн үсэг бичигджээ.
"KTH"Элизабет үүнийг харан уулга алдах нь тэр.
"Ямар нэг юм болоо юу?"
"Энэ үсэгнүүдийг харж байсан санагдаад" хэмээн Элизабет хөмсгөө атиралдуулан хэлэх аж. Үнэндээ тэр номон дээрх үл таних нэгний нэр гэж мэдэж байсан ч Тэхёнд хэлэхийг хүссэнгүй.
Тэд цэцэглэгийг тойрон явсаар нилээн хугацааг ардаа үдэв. Гэсэн ч тэдний хэн хэн нь ямар нэгэн зүйл хийж, ямар нэгэн зүйл ярьсангүй.
"Энд яагаад зөвхөн сарнай л байгаа юм?" Элизабет цэцэгсийг харсаар ийн асууна.
"Бүгд яг адилхан ч өнгө бүр нь дотроо өөр өөр шинж чанар, бэлгэдлийг агуулдаг цорын ганц цэцэг болохоор надад таалагддаг юм" Тэхён хоёр гараа нуруун дээрээ үүрсээр ийн хэлэв.
Тэхён Элизабетын хажууд нэг л эв хавгүй зогсон хоолойгоо засан явах нь сүүлдээ Элизабетэд ядаргаатай санагдаж эхлэлээ. Тэр яг яачихаад байгаа юм.
Удалгүй ахиад л түүнд хоолойгоо засах нь дуулдав. "Чи надад юм хэлэхийг хүсээд байгаа юм уу?"
"Чи намайг яахаараа чи гэж дууддаг юм" Тэхён түүнрүү уурсаж эхлэх нь тэр. Яг яачхаад байгаа юм бол? Ойлгомжгүй гэдэг нь.
"Чи намайг нэрээр минь дууд гэсэн тэгээд л өөрийн мэдэлгүй л чи гэчихлээ" Элизабет урвайсаар ийн бувтнахад Тэхён түүнрүү харсаар "Чи хэдэн настай билээ?"
"21"
"Би 623. Чамаас ийм ах байхад хүдэтгэлтэй харьцаж бай. Намайг нэрээр минь дууд гэсэн нь тийм ёс суртахуунгүй харьц гэсэн үг биш" хэмээн хэлээд цааш алхаж эхлэх нь тэр.
YOU ARE READING
[Completed] ICARUSᴷᵀᴴ
Fantasy"ICarus" Цус сорогч, хүн чоно, ид шидийн амьтад байдаг бол яах вэ? Тэр тусмаа чиний төсөөллөөс хэтэрхий хол давахаар аймшигт араатнууд байвал юу болох бол? Үүгээр ч зогсохгүй чи тэр аймшигт араатны гол золиос бол..? #2019.5.25-8.24✨