[2]

5.2K 461 15
                                    




Өнөөдрийн сүүлийн хичээл оройтож тарсан тул нилээн харанхуйд гэрлүүгээ алхлаа.

Аймшиг, аймшиг.

Түүний хэлсэн үг толгой дотор минь эргэлдэж, үсийг минь илбэн өнгөрөх салхи, бие ирвэгнүүлэм навчны шаржигнах чимээ, анивчих замын гэрэл гээд л бүгд бодлыг минь дэмжих шиг намайг тойрон хүрээлэх аж.
Клое өдрийн хичээлээс хойш харагдаж үзэгдээгүйгээр барахгүй утсаа хүртэл салгасан байсан учир харанхуй бүрэнхийд энэ нарийн гудмаар ганцаар гэлдрэн би л алхаж байв.

Цүнхнийхээ оосорноос чангаар зууран алхсаар л.
Гэвч надад юу ч болсонгүй.
Тэр ном худлаа хэлсэн бололтой.
Мэдээж шүү дээ, тэр чинь зүгээр л нэг ном.

Гэрийн ойролцоох дэлгүүрээс хэрэгтэй хэдэн зүйлээ авчихаад гэрт орон, гэрлээ асаах гэтэл хачирхалтай нь ассангүй.

Хэд ч дарсан ассангүй. Харин одоо л миний айдас хүрч байна. Хотын төвдөө ойрхон байр учир гэрэл цахилгаан огт тасардаггүй байсан атал өнөөдөр гэнэт л тасарчихлаа.

Тохиолдол уу? Үнэхээр төлөвлөсөн, нөгөө аймшиг гээч нь үү?

Утасныхаа гэрлийг асаах гэж мунгинасаар байтал унтлагийн өрөөний ширээний гэрэл ассан бололтой бүдэг гэрэл цухуйн үзэгдэх нь тэр.
Шүлсээ гүд хийтэл залгиад халаасанд байсан цаасны хутгаа барин өрөөрүүгээ сэм гэтэн, зөөлөн зөөлөн алхсаар оров.

Сүүмийсэн гэрэлтэй бүүдгэр өрөөнд минь харин хүн байсан гэх ул мөр огт байсангүй. Цонх, ор, шүүгээ гэх мэтийг шалгачхаад гэрлээ асаахаар явж байтал харанхуй өрөөг гэрэлтүүлээд байсан ширээний гэрэл унтарчих нь тэр. Цочсоноос болон орилоход гэрэл ахиал л асчихав.

Харин энэ удаад нөгөө аймшиг нь миний ард ирчихсэн байсныг би даанч мэдсэнгүй.
Барьж байсан цаасны хутга минь одоо тэр нэгэн хүний гарт миний хүзүүн дээр байх аж.
Түүний хүйтэн бие, жихүүдэс төрөм амьсгал хүзүүнд минь мэдрэгдэж.
Надад орилох ч тэнхэл байсангүй.
Ингээд л үхэх юм гэж үү?.

Тэр нууцлаг ном гай зовлон хийгээд аймшгийг надад дуудчихсан бололтой.

"Чи үнэхээр сайхан үнэртэй юм. Яг л ванил шиг" түүний сөөнгө, бүдүүн хоолой жихүүдэс төрмөөр сонсогдож бие арзагануулам хүйтэн амьсгал нь намайг сонжих мэт үнэрлэнэ. 
Миний хөл чичирч байна.

"Чи хэн бэ?"

"Чиний хар дарсан зүүд" харин одоо тэрний уруул хүзүүгээр минь үл ялиг шүргэн өнгөрч байлаа.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now