[15]

3K 346 7
                                    


Түүний бие халууцан, дотор нь давчидсаар нүдээ нээхдээ ахиад л өнөөх хоосон гүнзгий нүдэнд живчихэв.
Тэхён шанаагаа тулаад түүнрүү хараад хэвтэж байсан юм.
Элизабет түүний нүдэнд сорогдон сэрсэн даруйдаа түүнээс харцаа салгаж чадсангүй.
Гэхдээ энэ удаад хоосон санагддаг байсан тэр гүн хар нүднээс бага ч болов оч гэрэлтэж байхыг Элизабет нүдээрээ ч тэр зүрхээрээ ч тэр мэдэрч байлаа.

Түүний үүл мэт, тэнгэрт түгэх олон одод мэт асар их хязгааргүй бодлуудаас нь хүйтэн зүйл бэлхүүсээр нь гүйхэд л салан бодит байдалдаа иргэж ирлээ.

Тэр сандран харвал Тэхёны долоовор хуруу түүний бэлхүүсийг эрвэгнүүлэн эргэлдэж байсан юм.
Элизабет сандран түүний гарыг барьж аван түүнрүү харахад Тэхён зөрүүлэн түүний гарнаас атгаад "Миний нүднээс юу мэдрэгдэж байна?"

Ахиад л өнөөх далай мэт гүн нүднээс мэдрэгдэж буй мэдрэмж, сэтгэгдлийг нь асуусан түүний хүйтэн, бүдүүн аялгуу шиг гүнзгий баргил хоолой...

Ахиад л түүнийг эргэлзүүлсэн мэдрэмж төрүүлж олон мянган зүйл бодогдуулсан хачин гэмээр догдлуулсан тэр асуулт...

"Б-би мэдэхгүй байна" Элизабет түгдрэн ийн хэлэхэд Тэхён түүний гарыг илүү чанга атгаад "Өмнөхөө бодвол хариулт чинь арай өөр болчихжээ" хэмээн хэлээд гэнэт л түүний дээрээс даран хэвтээд нөгөө гараараа түүний үсийг илж эхлэлээ.

Элизабетын нүд орой дээрээ гарсаар шүлсээ гүд хийтэл залгиад "Т-тэхён чи чинь я-яаж байна аа?"

"Миний орон дотор ийм байдалтайгаар юу хийж байгаа юм?"

"Чи халуураад, надад үүнээс өөр арга байсангүй" Элизабет түүнээс харцаа салган ийн хэлэхэд Тэхён ахиад л хоёр хуруугаараа түүний хүзүүнээс эхлэн доош зуран явсаар цээж хэсэг дээр нь ирээд гараа аван юу ч болоогүй мэт босон халаадаа нөмрөөд "Хувцсаа өмсчхөөд гараад ир"

Хүн яаж ийм байдаг байна аа? Хүний зүрхийг амаар нь гарах нь уу гэлтэй догдлуулж, сандраачхаад өөрөө юу ч болоогүй мэт босоод явчих юм.
Элизабет орон дээр өндийн суугаад чанга дэлсэн цохилох зүрхнийхээ чимээг дарах мэт цээжин дээрээ гараа авсаар гүнзгий амьсгаа аваад босон хувцсаа өмсөж, үсээ зөнд нь задгай тавиад түүний унтлагын өрөөнөөс гарав.

Элизабет буруу зүйл хийгээд ээждээ загнуулж буй бяцхан охин шиг л доош харан хуруугаараа тоглон явсаар түүний суух ширээнийх нь урд ирэн зогслоо.
Харин Тэхён халаадаа сольж сул бараг л халааднаас нь ялгарахгүй даавуу нөмөрчихсөн задгай мэт сонин хувцас өмсчхөөд түүнрүү харж байлаа.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now