[4]

4K 438 10
                                    

Тэр цонхоор харан хөмсгөө үл ялиг зангидан зогсоно.
Түүний толгойд яаж тэдний амнаас үг салгах, яаж гэртээ харих л бодогдож байлаа.
Мидэяа орж ирэн "Хатагтай оройн хоолоо идэх цаг боллоо"

"Би хоол идмээргүй байна"

"Гэхдээ та идэх-"

"Идэхгүй гэж хэлсэн"

Элизабет багаасаа зөрүүд зангаараа алдартай охин байсан билээ. Тэр энэ удаад зөрүүд зангаа ашиглахыг хүссэн бололтой.
Мидэяа түүнийг яатгаж чадаагүй тул хоолоо ширээн дээр тавьчихаад удалгүй өрөөнөөс гарах шиг болов.
Элизабет санаа алдсаар шүүгээнээсээ номоо аван "Чи байна уу?" гэв. Харин хариуд нь өнөөх гайхал ном түргэхэн шиг хариу өгөн "Юу болоо вэ?"

"Би ганцаардаад байна"

"Тэгвэл би чамд хань болъё доо"

"Ингэхэд чиний нэр хэн юм"

"Би хамгийн эхэнд чамд хэлсэн шиг санагдах юм"

"Би санахгүй байна"

"Тэгвэл санатлаа сайн бод доо"

"Чи миний яагаад энд ирсэн талаар мэдэх үү?"

"Мэдээж"

"Яагаад ирсэн юм?"

"Удахгүй чи өөрөө мэднээ"

"Бүгд л ингэж хэлэх юм. Гэхдээ хэн ч надад хэлэхгүй байна" түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн хаалга тас няс хийсээр зүс мэдэх төдий таньдаг нэгэн хүн орж ирэв. Жон Жонгүг.

Элизабетын нүд томрон жаахан сандарсаар "Чи энд юу хийж байгаа юм?" хэмээн асуувал Жонгүг жишим ч үгүй алхсаар орны харалдаах сандал дээр хөлөө ачин суугаад "Чи үзэсгэлэнтэй харагдаж байна" гэж хэлэн цаанаа л нэг хүйтэн инээнэ.

Мэдээж Элизабет түүнд дургүй. Тиймээс ч түүний хэлсэн зүйлд нүдээ эргэлдүүлэн суух аж.

Жонгүг инээсээр "Царайлаг залуу чамайг магтаж байхад урмыг минь бодоод баярлалаа ч байхгүй юм уу?" гэх нь тэр.
Элизабет ахин нүдээ эргэлдүүлсээр "Сайхан залуугаа ч хат даа" гээд дугүйцсэн өнгөөр хэлчихэв.
Харин Жонгүг чанга чанга инээсээр. Өөр хүн харвал тэр яг л галзуу хүн шиг харагдаж байв. Жонгүг хэсэг суун Элизабетыг ажиж байснаа "Энэ газарт дасаж байна уу? Чамайг харахад муугүй л байх шиг байна"

"Хаана нь мэдэгдэхгүй газар, яах гэж ирснээ мэдэхгүй, бүр өөрийнхөө хүслээр ч ирээгүй байхад би чамд сайн байгаа юм шиг харагдаад байна уу?" Элизабетын хоолойноос л уурлаж байгаа нь мэдэгдэж байлаа.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now