[12]

3.3K 413 23
                                    



"Элизабетыг одооноос зоогийн өрөөнд хооллуулж бай"

"Та Элизабеттэй хамт хооллох гэж байгаа хэрэг үү?"

"Тиймээ, болохгүй юм уу?" Тэхён бичиг цаастай орооцолдсоор шилнийхээ дээгүүр харах аж.
Түүний зуршил бололтой. Шил зүүсэн үедээ үргэлж л ингэж хардаг. Ийм үедээ үнэхээр эрхэмсэг, хүйтэн харцтай харагддаг.

"Үгүй дээ" Намжүүн түүнд бөхийн гарч одлоо. Заримдаа үнэхээр Тэхёны аашийг олохоо байчих юм.

Намжүүн Тэхёныг үнэхээр ойлгохгүй байгаа бөгөөд Жиминийг алсан нь Элизабетээс болсон. Тэхёныг Элизабетэд дурлачхаад ингээд байна гэж бодоод байгаа юм.

Намжүүнийг зөрсөөр түүний өрөөнд Жонгүг орж ирэх ба түүнд хүндлэл үзүүлэх ч үгүй алхан явсаар ширээнийх нь урдах буйдан дээр тухлан хөлөө ачаад суучхав.

Тэхён түүний хэнэггүй байх байдлыг хараад гайхсан ч юм үгүй босон түүнд виски хундагалан өгөөд
"Хэзээ ирсэн юм?"

"Элизабетээс холдуулахын тулд явуулчхаад бас болоогүй араар минь түүний хайртай хүнийг алчихжээ" Жонгүг түүний үгийг тоолгүй ийн хэлээд ёжтой инээх ба Тэхён түүний өөдөөс хөмсгөө өргөн "хайртай хүн?"

Жонгүг чанга чанга хөхрөөд "Та мэдээгүй л гэж битгий хэлээрэй ахаа" тэр Тэхёны хөмсгөө зангидах төрхийг олж харан ахин инээгээд "Жимин Элизабет хоёр дурлалт хосууд байсан юм. Жиминийг зайлуулчихъя гэж бодсон ч таныг өмнүүр минь ороод алчихна гэж бодсонгүй"

"Юу?" Тэхён гараа тас атгах ба хамаг судаснууд нь товойн гарч ирж байлаа.

"Жиминийг та алчихсан болохоор одоо Элизабет танд дурлана гэдэг ч бүтэшгүй зүйл болж байх шиг байна даа. Харин би бол болох байх тийм үү?" ахиад л тэр галзуу хүн аятай инээж байв.

"Надад дурлахгүй гэж хэн чамд хэлээ вэ! Тэр надад аль хэдийн дурлачихсан"
Тэхёныг ийн хэлэхтэй зэрэгцэн Жонгүг хундагатай вискигээ газар унагаан хагалчих нь тэр.
Гэхдээ түүний нүдэнд сандарсан, санаа зовсон ямар ч төрх байхгүй агаад энгэрээсээ алчуур аван гараа арчаад өнөөх л ёжтой инээмсэглэлээ нүүрэндээ гарган  "Гарнаас алдаж асгаад таны үгийг сонссонгүй ахаа, та юу гэсэн бэ?"

Тэхён шүдээ зуун "Зайл, өрөөнөөс минь зайл гэж хэллээ" Тэхёны үгс ширүүн байх ч түүний байгаа байдал хамаагүй тайван харагдаж байв.

"Та намайг хоргоох гэж их л үзлээ. Одоо би Элизабетыг өөрийн болгоно"

"Харж л байя" түүний хариуд Жонгүг хаалга саван гарах аж.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now