[24]

2.8K 332 8
                                    



Тэд хөтлөлцөн бие биерүүгээ инээмсэглэн паркаас гараад цэцэрлэгт хүрээлэн рүү явлаа.
Замдаа автобусанд сууж явсан ба Элизабет энэ бүгдийг Тэхёнд үзүүлэхийг үнэхээр их хүсч байсан болохоор хүсэл нь биелж байгаад үнэхээр баяртай байв.
Элизабет урд зогсон харин Тэхён түүүний ард талд зогсов. Ажил тарах цаг учир хүмүүс их байлаа.

Тэхён Элизабетын хоёр талд байх бариулнаас барьснаас болж тэд бие биедээ их ойрхон мөн Тэхёны цээж түүний араас халуун элчээрээ төөнөх аж. Хэзээд хүйтэн байдаг байсан бие нь одоо халуун элчээрээ шатаах нь холгүй байдаг болчихсон нь гайхмаар.

Тэхён түүний ард наалдан үе үе үсийг нь үнэрлэн, толгой дээр нь үнсэх нь хэзээ ч мэдэрч байгаагүй тайван, дулаан мэдрэмжийг төрүүлнэ. Хэзээ энэ хүн түүнд ингэж нөлөөлдөг болчихов?
Анхнаасаа л тийм байсан биш гэж үү? Анх уулзсан өдрөөсөө л Ким Тэхён гэх хүн түүнд сайн ч талаараа муу ч талаараа аль алинаар нь нөлөөлдөг байсан.

Харин түүний зүрхний цохилт л өөрчлөгдөж.
Өмнө нь ийм хурдан, догдолсон мэдрэмжээр цохилдоггүй байсан бол одоо энэ хүн түүнд хүрэх төдийд л амаараа гарах нь уу гэлтэй догдлон, ичингүйрэн цохилдог болж.

Тэхён түүний толгойны хажууд толгойгоо наан цонхруу ойртоход Элизабет бодол дотроо сэлгүйцэн, мөрөөдөлдөө умбан инээмсэглээд түүний хажууд нүд нь гялалзах залуугийн хацар дээр тэсэлгүй нэг үнслээ.
Тэгээд ичсэндээ доош харан битүүхэн инээмсэглэнэ. Харин Тэхён хайртай эмэгтэйгийнхээ эгдүүтэйг гайхан инээмсэглэхгүй байж чадсангүй. Тэднийг харсан автобусанд байх хүмүүс ч мөн урууландаа инээмсэглэл тодруулжээ.
"Нялуун юм бэ, Олон нийтийн газар ийм юм хийгээд л" гэж жийрхсэн харцаар харж, шивнэлдэх биш харин ч бие биедээ дэндүү их тохирсон, нүдэнд нь хайр гэрэлтсэн, аз жаргалдаа шатаж яваа залуухан хос тэдэнд аз жаргалын өчүүхэн хэсгийг ч зүрхэнд нь бүтээж байсан учир энхрийлсэн, өхөөрдсөн, дулаахан харцаар тэднийг бүчиж байлаа.

Элизабет Тэхёны гарнаас хөтлөн буух буудал дээрээ буун тэд бие биерүүгээ инээмсэглэсээр үзэсгэлэнт ногоон моддын дундуур алхлаа.

Үе үе зөөлөн салхи сэвэлзэн Элизабетын үсийг илбэх нь Тэхёны нүдэнд дэндүү хөөрхөн харагдана. Дурласан хүний нүд сохор гэдэг шүү дээ.
Хайртай хүн нь ямар ч байлаа ахин дахин түүндээ шинээр дурлах нь хайр гэдэг амтлаг чихрийн нэгэн ид шид.

"Үнэхээр их аз жаргалтай байгаа юм шиг санагдаад байна, үүрд ийм байвал сайхнаа"

"Яагаад үүрд биш гэж? Үүрд байх болно"
Тэхён түүний гарыг үнсэн хэлэхэд Элизабет инээмсэглээд "Хэтэрхий их аз жаргалтай байх намайг айлгаад байна"

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now