[5]

3.9K 425 9
                                    



Түнэр харанхуй анир чимээгүйд автаж, эцэст нь эргэн сэргэхэд Элизабетын нүд харъя гээд ч юу ч харсангүй. Учир нь тэр харанхуй хүйтэн хонгилд сэржээ. Тэр айн босох гэж хичээсэн ч гар болон хөлнөөс нь гинж гинжилсэн бололтой төмөрний харших дуу хэдэнтэй хадаж, бугуй болон шагайнаас нь хүнд юм чангайгаад огт хөдөлгөсөнгүй.

Тусламж гуйн орилох гэсэн ч түүний хоолойноос "А" гэх авиа ч гарсангүй. Элизабет айн цочирдож хоолойгоо барин өвдсөн юм болов уу хэмээн өөрийгөө тайтгаруулаад шүлсээ залгин ахин ярихыг оролдох авч амнаас нь ахин юу ч гарсангүй.

Тэр маш их цочролд орж байлаа. Цээлхэн цэвэрхэн хоолой нь нэг л өдөр алга болчих юм чинээ Элизабет даан ч санасангүй.
Удалгүй төмөр хаалга чахран дуугарсаар хүнд хөлийн чимээ ойртох авч хэн болох нь огт харагдахгүй байлаа. Элизабет Тэхёныг уурлах гэж ирсэн бололтой хэмээн бодоод айн хий дэмий л ийш тийш болохдоо төмөр гинжээ хангинуулна. Гэтэл түүний урд ирж зогссон хүн гарнаасаа гал гаргах төдийд царай нь харагдах нь тэр. Энэ хүн Тэхён биш байх ажээ. Өндөр, царайлаг, бор шаргал үстэй Тэхёноос шал өөр хүн байх агаад гарнаасаа гал гаргаж байхыг харахад галын шидтэн бололтой. Элизабет өмнө нь огт харж байгаагүй хүнтэйгээ уулзсан тул өөрийг нь өөр хүмүүс хорьж байгаа юм биш биз гэх айдаст автах аж. Тэр буцан өрөөндөө очихыг хүсч байлаа.
Элизабет хэзээ нэгэн өдөр өөрийг нь хулгайлсан араатнуудтайгаа хамт байхыг хүснэ чинээ санасангүй.

Өнөөх үл таних залуу чимээгүй байдлыг эвдэн "Чамд хоол авчирч өгөхийг хүссэн боловч амжилт олсонгүй, энд хэд хонохыг чинь мэдэхгүй ч тэвчих л хэрэгтэй болж дээ" гэх нь тэр. Намуухан дуугарах энэ хүн яагаад Элизабетэд ингэж хэлсэн юм бол. Яг л түүнийг таньдаг хүн шиг. Элизабет гайхан түүнрүү харна. Өөр юу ч хийх билээ дээ ярьж чадахгүй байгаа учир.

Үл таних этгээд Элизабетын гинжиндээ үрэгдэж шалбарсан гар хөлрүү нь галаа ойртуулан хараад санаа алдсаар "Тайлж өгмөөр байвч бас л чадахгүй нь уучлаарай" гэж хэлэн хүйтэн шалан дээр удаан хэвтээд даарсан хөл, гарыг нь атган дулаацуулаад эхлэх нь тэр. Элизабет гайхан битгий гэж хэлж буй мэт гар, хөлөө татах гэж хичээсэн ч хариуд нь үл таних эр "Чи энд удаан байж магадгүй хөл, гар чинь мөс шиг хүйтэн болчхоод байхад битгий зөрүүдлээд бай" хэмээн өнөөх л намуухан дуугаараа хэлээд яг л аав нь охиноо даарах вийдээ хэмээн санаа зовон хардаг харцаар түүнийг хараад хүйтэн гарыг нь атган халуун амьсгаагаараа төөнөж байв. Яг энэ үед л Элизабет аавтай байх ингэж мэдрэгддэг байх нь ээ гэж бодох нь тэр. Өнөөх эрийг хэсэг ширтэн суусаар гар хөл нь нэг мэдэхнээ л дулаацан халуун элчинд нь манаран бүр халууцаад эхлэв. Танихгүй залуу түүний гарыг нэг илчхээд "Би ингээд явахгүй бол болохгүй нь битгий айгаарай" гэж хэлээд төмөр хаалганы цаана орон алга болов. Элизабет санаа алдан саяны залууг хэн болохыг нь гайхах авч муу хүн биш гэдгийг нь зөнгөөрөө мэдэрч байлаа.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now