[11]

3.4K 417 22
                                    






Тэр явдлаас хойш хоёр долоо хоног өнгөрлөө.
Элизабет Жиминд үнэхээр их санаа зовж байгаа. Мөн түүнийг дайнд явсан хэмээн бодож суугаа юм.
Харин Тэхён Элизабетыг өрөөнөөс нь огт гаргаагүй ба бусад нь бүгд Жиминийг үхсэнийг мэдсэн ч Элизабетэд хэлж зүрхэлсэнгүй. Тэхён ч Элизабетэд хэлэхийг хүссэнгүй.

Тэхён эдгээр өдрүүдэд өрөөнөөсөө ч гараагүй бөгөөд цонхоор хий дэмий ширтэн хар ойг ажиглан өөр хийх зүйлгүй суудаг болчихсон юм. Ойр зуурын ажлыг нь Намжүүн, Юнги хоёр зохицуулж, Жонгүг хил эргэхээр цэргүүдтэйгээ явж Элизабетыг өрөөнөөс нь гаргахгүй байхын тулд хамгаалагчдаа нэмж бараг бүтэн салаагаар хаалгыг нь манаж зогсоонсон байх. Тиймээс ч Тэхёнд санаа зовох зүйл огт байсангүй.

Гэхдээ тэр Жиминийг алчихсандаа үнэхээр их гэмшиж байлаа.
Тэр долоо хоногийн турш огт унтаагүй юм.
Эхний долоо хоногт унтах гэсэн ч унтаж чадахгүй, унтсан ч зүүдэнд нь Жимин ирж, түүнтэй байсан дурсамж зүүдлэгдээд байсан учир тэр унтахыг огт хүсээгүй.
Гэхдээ Тэхён унтахгүй бол хүч чадал нь суларч яг л жирийн хүн шиг сульддаг.
Учир нь тэр цэвэр цусны цус сорогч биш шүү дээ. Тэр эрлийз учраас унтаж бас хоол иддэг.
Тэр одоо маш их ядар ч зовхи нь хүнд оргиж байлаа.
Тэхён суудлаасаа босон гарах хаалганы зүг алхах аж.
Тэр Элизабетын өрөө рүү орохыг хүснэ. Учир нь Жиминийг үхэлрүү түлхсэн хүн нь өөрөөс нь илүү Элизабет гэж бодож байгаа юм. Жимин тэр хүүхэнд дурлачихсанаас болоод л өөрөөс нь алахыг хүссэн шүү дээ. Тэр өөрийгөө буруугүй хэмээн зөвтгөнө.

Тэр эмэгтэй анхнаасаа л байгаагүй байсан бол тэдний хувь заяа ч холбогдож, Жимин ч түүнрүү очиж эцэс сүүлд нь дурлалдаа сохорч үхэхгүй байсан.
Тэр эмэгтэй л тэдний голоор орчихсон.

Үхэл ч салгаж чадахааргүй тэдний нөхөрлөлийг тэр эмэгтэй таслахаа шахсан.

Тэхён өрөөнөөсөө гаран Элизабетын өрөө рүү чиглэн гараараа цэргүүд рүү дохих төдийд тэд түүнд зам тавьж өгч байлаа.
Тэр хаалгыг шууд түлхэн ороход Элизабет буруу хараад нэг чихмэл тэвэрчихсэн  хэвтэж байв.

"Бос!" Тэхён түүний зүг хүнд хүнд алхлан очих ба гарнаас нь татан шууд л босгоод ирэх нь тэр.
Элизабет унтаагүй байсан тул уулга алдан түүнрүү гайхан харж байлаа.
Тэхён хэсэг түүний гарнаас атган түүнрүү ширтлээ.
Тэр эмэгтэйн царайг харах төдий л түүний уур дээд цэгтээ хүрч нүдэнд нь гал авалзаж байв.

"Яагаад байгаа юм бэ? Намайг тавиач"
Элизабет ярвайн гараа түүнээс татах ба Тэхёнруу муухай харахад Тэхён түүнийг орлуу хүчтэй түлхтэл Элизабет орны толгой мөргөн толгойгоо барьлаа.
Гэвч Тэхёнд энэ хамаа байсангүй.
Түүний дээр гаран хоолойг нь боох ба өнгөрөх хором мөч болгонд гар нь чангарч байв.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now