10

1.4K 174 10
                                    

"Өнөөдөр ирээгүй хүүхэд байна уу ?"

"Хэсан, Тэяан, Мингү, Хэми бас Жонгүг"

"За бусад нь ч яахав, манай Жонгүг хүү яагаа вэ ? Ирчихээд л унтаж унтаж байгаад гэнэт балай юм яриад босоод ирдэг дээ. Яасныг асуугаарай"

Жонгүг! Жонгүг ! Тэр өнөөдөр ирээгүй, дээрээс нь миний чатанд ч хариулалгүй таг алга болчихсон ! Найзуудыг нь сураглаад очтол бас байхгүй байна билээ. Хэрвээ энэ зүгээр таслалт бол Жонгүг надтай холбоо барих л ёстой, энэ удаад үнэхээр муу совин татаад байна.

"Сонү, Чи Жонгүгийг хаана байгааг арай мэдэх юм биш биз?"

"Нарийн зүйлсийг нь мэдэхгүй ч саяхан Жонгүг найзуудтайгаа явж байгаад нэлээн буруу замын хүүхдүүдтэй орооцолдчихсон юм. Тэгээд тэд нар нь тайван байлгахгүй аргагүй эрхэнд өнөөдөр уулзахаар явсан"

Түүнийг ингэж хэлэх зуур хажууд суух нэг нь гар руу нь нударсаар хэлж болохгүй байсан талаар анхааруулж харагдав.

"Түүний хаана байгааг надад хэлээдэх !"

~~~

Мэдээж би хичээлээ тасалж болохгүй  болохоор дээрээс нь одоо нэг цаг ороод л хичээл тарах учраас тартал хүлээхээр шийдэн хичээл тарсан дариуд цүнхээ шүүрсээр бушуу сургуулиас гарсан юм. Сонү надад сургуультай ойрхон грашнуудын дунд байгаа мөн хэрвээ байхгүй бол хажууханд нь байдаг том саравчинд байгаа гэдгийг ч бас хэлсэн билээ. Гадаа бүрэнхий байгаа нь айдас хүрмээр ч одоо бол надад хурдан Жонгүгтай уулзах нь л хамгийн чухал байлаа. Ахлах анги болохоор яах аргагүй их цагтай тул хичээл тарахад хэдийнээ бүрэнхий болчихдог билээ.

Эхлээд грашнуудын дунд харсан боловч байхгүй болохоор нь энэ удаад байгаасай гэж залбирсан өнөөх том саравчийг зүглэлээ. Залбирлыг маань бурхан сонссон бололтой Жонгүг үнэхээр байж байв. Найзууд нь ч мөн байх бөгөөд би тэдэн рүү бушуу гүйн очлоо.

"Жонгүг, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ ?"

Тэр намайг харсандаа их гайхсан бололтой нүдээ томсгон хөмсгөө зангидав.

"Новш гэж, хараал идсэн найз охиноо заавал ийм нөхцөлд энд авчирах хэрэгтэй юм уу ?"

"Жон Хусог битгий түүн орилоод бай ! Одоо жаахан тайвшир"

Тэд үнэхээр ууртай байна. Анх харсан залуус мөн эсэхд ч эргэлзэхээр юм ! Тэр өдөр нүүр дүүрэн инээмсэглэсээр хаалга нээж өгсөн залуу над руу бухимдангуй харан хашгирч харин Жин түүнийг тайвшруулах үгс хаях ажээ.

"Хараал ид гэж !" өөр нэг залуу ийн хэлчихээд түрүүлээд явах бол бусад нь ч бас дагаж явсаар удалгүй Жонгүг бид хоёр л үлдлээ.

"Сожин, энд юугаа хийж байгаа юм бэ ? Ийм орой зүгээр гэртээ харилгүй яах гэж энд ирсэн юм? Гадуур хэчнээн их гэмт хэрэг гарч байгааг мэдэх үү ? Тэнэг юм уу ?"

Өөрсдөд нь санаа зовоод ирсэн хүнийг бөөн бөөнөөрөө харааж загнаад, найз залуу минь ядаж аргадах байх гэтэл бүр тэнэг мангараар нь дуудаад байх үед яахын аргагүй өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Би ер нь юу буруу хийсэн болоод хүнийг учир зүггүй загинаад байгаа юм ! Гэнэт л хамаг уур хүрээд эргэж харалгүй гэр рүүгээ явахаар шийдлээ, албатай ч биш ! Жонгүг араас ирж байгаа болов уу гэж бодохын зэрэгцээ бардам зандаа хөтлөгдөөд эргэж харалгүй алхасаар...
Удалгүй гэнэт хамаг бие хөнгөрөөд явсаныг гайхан харвал Жонгүг цүнхийн маань авч өөрийнхөө нуруунд үүрсэн нь тэр байж л дээ.

"Хэрэггүй ээ, цүнхийг маань өгөөд одоо гэртээ ха...." Түрүүнээс тогтож хараагүй болохоор анзаараагүй бололтой түүний нүүр хэд хэдэн газраа шалбарч гэтсэнийг.

"Хөөе Жонгүг наад нүүр чинь яачихаав !"

"Сүртэй юм бишээ, бүдэрчихсэн юм"

Түүнд наанаа сууж бай гээд бушуу ойр байх эмийн сан руу гүйж очиод шархны тос мөн лент аваад түүнийг үлдээсэн сандал дээр буцаж очлоо.

"Бүдэрчихсэн гэнээ, ямар утгагүй шалтаг вэ ? Хүн хэзээ уруулаараа бүдэрдэг байсан юм, тэнэг амьтан. Зодоон хийж байгаа юм бол ядаж зодуулахгүй байх хэрэгтэй биз дээ ! Тэглээ ч чамд гомдсон, хүн загнаад байсан биз дээ!"

Нүүрэнд нь тос түрхэнгээ түүнийг загнан уураа гаргах зуур дахиад л нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч зүгээр л түүнд санаа зовсондоо тэр байх.

"Битгий надаас болж уйл, битгий надаас болж гунигла. Би чамайг гуниглуулах хүн биш, жаргалтай болгох хүн баймаар байна"

Түүний үгэнд нулимс минь зогссонгүй харин ч бүр урсах бол тэр намайг энгэртээ наан тэвэрч орхих нь тэр. Би түүнийг түлхээгүй, харин улам энгэрт нь шигдэн зүгээр л үргэлжлүүлэн уйлсан юм.

"Жонгүг-а битгий зодоон хий. Битгий өөрийгөө гэмтээ л дээ, гуйя"

Би гэртээ орохоосоо өмнө түүнд ийн хэлэв. Тэр толгой дохисон, дараа нь гараа дэлгээд намайг ирж тэврүүл хэмээн дохисон. Би эргэлзэлгүй таван алхамын зайд байгаа Жонгүг рүү гүйн очоод хамгийн чангаараа тэвэрлээ.

"Чамаас үнэртэй ус үнэртэй байна, тамхи биш"

"Тиймээ, би чамаар ингэж тэврүүлэхийн тулд долоо хоног тамхи татаагүй. Үүний төлөө бол цаашдаа огт татахгүй ч байж чадна !"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now