35

984 108 21
                                    

[Вуа эцэст нь мэдэгдэл очиж байна !!!!]

Өнөөдөр бүхэл бүтэн тав хоног тэсэн ядан хүлээсэн амралтын өдөр минь билээ. Өнгөрсөн амралтаараа яаж зүгээр байхав, хотоороо жаахан зугаалж хэсэг явсан ч энэ удаад яагаад ч чадахгүй нь ээ ! Яг одоо хүсч байгаа зүйл бол зүгээр л дэрэн дээрээ нүүрээ наагаад өдөржингөө унтах л байна. Өөрийн эрхгүй анилдах нүдээ нухлангаа толгой минь яаж биен дээрээ эвтэйхэн тогтоод байгааг гайхлаа, бие минь үнхээр бүхэлдээ сульджээ.

Өглөөний цайндаа ганц талх шарж идчихээд орон дээрээ унасан дариуд чамайг ингээд унтуулчихна ч гэж байхгүй дээ гэсэн шиг утасны чанга дуу хангинав. Одоо л биш шүү гэж амандаа хараасаар арай ядан аван хэн гэдгийг нь харвал Жонгүг байх аж. Өөр хүн байсан бол, үнэхээр өөр хэн ч байсан шууд дууг нь хаагаад ширээн доогуур шийдчихмээр санагдаж байгаа ч Жонгүг шүү дээ. Ажлын өдрүүдээр намайг завгүй байх вий гэж айгаад зөвхөн мэссэж л бичээд үнэхээр завгүй байна гэвэл залгах хүртэл минь тэвчээртэй хүлээж, өглөө бүрийг минь гэрэлтүүлж өгдөг залуу шүү дээ...

"Байна"

"Аа миний Сожин, ашгүй авчихсан уу ?"

Байз энэ хоолой ? Тэр архи уучихжээ... ?

"Жонгүг, чи хаана байгаа юм ? Чи бага зэрэг уучихсан бололтой..."

"Тиймээ хонгор минь, бага зэрэг л. Гэрт ээж мэдээж байхгүй, жаахан ганцаардаад л..."

Хэсэг зуурын чимээгүй байдал.. Би зүгээр л юу гэж хариулахаа мэдсэнгүй.

"Миний Сожин, ядарч байна уу ? Энд орой болж байна, арван нэгэн цаг өнгөрөөд бараг л маргааш болох гэж байна. Тэгхээр чи ирэхэд нэг өдрөөр ойртлоо гэсэн үг. Өнөөдөр бараг дууслаа гэвэл цаана нь 201 өдөр үлджээ, бараг л ирлээ шүү бяцхан Сожин"

"Жонгүг-а.."

Жонгүг надад том залуу байхаар амласнаасаа хойш гунигтай царайгаа огт харуулахгүй гэж шийдсэн ч юм уу, зүгээр л үргэлж томоос том инээмсэглэлээр намайг тэтгэсээр ирсэн ч тэр өнөөдөр уйлж байна. Миний том залуу надаас болоод уйлж байна шүү дээ. Амандаа 201 гэж давтан хэлсээр надад нулимсаа харуулахгүйг хичээн хурдхан арчсаар байсан ч түүний нулимс үл тогтох ажээ.

"Юу гээч, Сожин-а. Би чамайг үнэхээр солиотой их санаж байна ! Өдөр бүр үнэхээр хачин урт өнгөрөх юм. Чамайг харахгүй өнгөрч байгаа ээ өдрүүд яг л тамлаж буй мэт асар удаан өнгөрдөг. Тэр чинээгээрээ чамд хэлэхийг хүссэн үгс, тэврэхийг хүсэх хүсэл улам ихэссээр. Новш гэж, галзуурмаар юм !"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now