21

1.3K 163 6
                                    

Долоо хоногийг өмнө тиймэрхүү байдалтай салж явсанаас хойш би ч, Жонгүг ч нэгэнтэйгээ холбоо барихаар оролдсонгүй. Жонгүг угаасаа уурлахаараа тэр хүнтэйгээ нэг ч үг сольдоггүй зантай тул түүнээс дуудлага ч хүлээсэнгүй. Харин би яагаад түүн рүү залгахгүй байгаа вэ гэвэл... зүгээр л үнэндээ үнэхээр юуг тэгтэл нь буруу хийснээ ойлгохгүй болоод л тэр ! Би юу буруу хийснээ мэдэхгүй, буруугаа ухаарахгүй байгаа хэрнээ уучлалт гуйгаад байдаг хүмүүсийг үзэн яддаг учраас ядаж л яг яагаад тэгтлээ уурласныг нь ухаарч ойлгочихоод ярилцах хэрэгтэй гэх дүгнэлтэд хүрсэн юм л даа.

Гэхдээ юу нь түүнийг яг тэгтэл нь бухимдуулав. Тэр их сургуулийн хулгианууд түүнд юу гэж хэлсэнийг ч мэдэхгүй болохоор учиргүй түүн рүү дайрч чадахгүй нь ! Жонгүг угаасаа уураа барихдаа тааруу, ааш муутай дээрээс жаахан хүүхэд шиг эмзэг болохоор юм л бол гомдоод явчихдаг залуу шүү дээ. Гэсэн ч удалгүй л хайраа гээд хүрээд ирдэг хүүхдийг тэгтэл уурлуулахаар юу гэж хэлсэн юм бол ?

Эцэст нь хэн нэгний тусламжийг авахаар шийдэн ес дүгээр ангидаа хамт сурж байсан, хааяа нэг харьцдаг хэдэн охидууд руугаа залгалаа. Жонгүгийн найзуудаас асууж болох ч залуус хэтэрхий болхи шүү дээ !

Би тэдэн рүү залгаад учир байдлаа тайлбарлаж зөвлөгөө авахыг хүссэн ч тэдний утгагүй ярианд уур хүрэн бушуу л утсаа таслахын түүс боллоо. Тэд надад яаж түүнтйн ойлголцох болон, яагаад уурласан талаар юу ч хэлсэнгүй харин ердөө "Салчихаа, хэрэггүй амьтан байна, би сайн хүн танилцуулж өгье, зүгээр хаяаа" гэх утгагүй үгсээрээ намайг галзууруулахаа шахав.

Үерхэл гэдэг тийм амархан зүйл юм уу ? Ганцхан асуудлаас болж шууд л салчихдаг тийм хямдхан зүйл юм уу ? Үгүй ээ ер нь даваад гар гэж л асуудал байдаг биз дээ ? Тийм дээ, тэдэнтэй ярьдаг би тэнэг юм даа.

Дөнгөж л зуу дах өдрөө тэмдэглээд байж байхад ийм зүйл болох ч гэж дээ. Гэхдээ үнэндээ би Хусогийг дуудаагүй шүү дээ, тэд нар өөрсдөө л түүн рүү залгачихсан. Би зүгээр л түүнийг 100 дах өдөртөө бэлдээд завгүй байгаа гэхээр нь төвөг удахыг хүсээгүй дээ л дуудаагүй, хэлчихвэл санаа нь зовох вий хэрэг тарих вий гээд л хэлээгүй шүү дээ.

Тэгэхээр надад хэд хэдэн таамаг байна л даа.

1-т Тэр хулигаануудын ярианаас болоод залуустай хэт дотно байгаад эмзэглэсэн

2-т Хусогийг өөрөөс нь илүүд үзсэн гэж эндүүрсэн (тэгж мэдэх л тэнэг)

3-т Эсвэл бүр Хусогийг "My hope" гэж тэмдэглэснийг мэдээд ингээд байж ч магадгүй юм.

"Жонгүг тийм тэнэг гэж үү?" Өөрийн санаагаа тоочих зуур Жимин миний санаануудыг шоолон инээд алдах аж.

"Тэгээд л, аргаа бараад ийм зүйлс яриад сууж байна шүү дээ. Туслаач гэж гуйсан болохоос шоолоодох гээгүй шүү !"

Жаахан санаа зовмоор хэдий ч дахиад л тэднээс тусламж авахаар ирсэн минь энэ. Гэхдээ Жонгүг эхний дөрөв хоногтоо надтай огт харьцахгүй, хамгийн ард унтаж байсан ч ядаж л хичээлдээ ирж байсан юм. Харин сүүлийн гурван өдөр тэр бүр хичээлдээ ч ирээгүй болохоор би үнэхээр санаа зовсоор их завсарлагааны цагаар тэдгйиг дуудаад ярилцаж буй нь энэ юм л даа.

"Жонгүг та нарт ямар нэг юм хэлээгүй юу ?"

"Санаа зовох юм байхгүй ээ. Цаадах чинь зүгээр бие нь өвд...." Намжүүн саяжингаа утсаахаа тоглон сууж байснаа гэнэт ам нээсэн ч Жин бушуухан амыг таглаад залуус худлаа инээлдэн нэгнээ нударсаар анги, анги руугаа тарж явлаа. Сая бие нь өвдсөн гэж хэлэх гэж байх шиг байсан даа...
За мэдэхгүй ээ энэ ааштай залуугаас болж хичээлээ ч хийх арга алгаа, ёстой нэг !

~~~
Жонгүгийн талаас :

Хаалга хүчтэй балбах дуунаар амандаа хараал урсгасаар арай хийн босч хаалгаа тайллаа. Өглөөхөн битгий ирээрэй шэж хэлсэн ч, тэднээс өөр хэн байхав өнөөх галзуу амьтад орилолдсоор орж ирэх бол би юм яриад байх тэнхэлгүй байсан тул бушуу хөнжилдөө шургалаа.

"Үгүй ээ чи ер хэт их хямрахаараа бие чинь өвддөгийг мэдсээр байж юундаа ингээд гуниглаад байдаг юм бэ дээ ? Ер нь яг юунд итгэтлээ уурлаж Сожиныг ч өөрийгөө ч зовоогоод байдаг юм бэ ? Ёстой нэг, тэнэг золиг минь ээ ?!"

"Амаа татаж үз, Мин Юнги !......Гэхдээ Сожины санаа нь зовчихож уу ?"

"Тиймээ, үнэхээр их. Байнгын л бодолд автчихсан суудаг болсон"

Тэгээсэй гэж хүсээгүй л юмсан. Сожин угаасаа л бүхий л зүйлд санаа нь амархан зовж, асуудлаа шийдэхгүй л бол тайвширдаггүй зантай. Гэхдээ ядаж л намайг бодвол ухаалаг, асуудлыг шийдэх чадвартай охин. Харин би түүнийг харахаас ч айгаад зүгээр л яах учраа олохгүй суусаар...

From Baby ❤
Хайраа, хичээлээ хийж байна уу ?

Тиймээ одоо математикийн хичээлээ давтаж байна.

Золиг минь, худлаа яриад байлгүй эргээд хар даа !

Өмнөх чатаа харж багахан инээмсэглэв. Энэ үед түүнд худлаа хэлээд интернэт кафед тоглоом тоглож байсан ч тэр миний ард ирчихсэн зогсож байсан ! Тэр намайг нэвт шувт, мэддэг, намайг ойлгодог. Харин би түүний талаар сайн мэдэхгүйгээ сая л анзаарлаа. Хэзээ ч түүнийг тайтгаруулж байгаагүйгээ, хэцүү үед нь хамт байж үзээгүйгээ, түүний зовлонг сонсож аргадалгүй зөвхөн өөрийгөө л үргэлж ярьдаг байснаа, түүний хийж өгдөг бүхнийг хийж өгж байгаагүйгээ. Би зүгээр л сайн найз залуу байж чадахгүй бололтой...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now