16

1.3K 170 10
                                    

"За, таван хүүхэд хоцорч ирсэн болохоор арван тойрог гүйнэ. Долоон хүүхэд хувцасаа мартсан гэхээр гэдэсний таталт хүүхэд тус бүр 35 удаа хийх нь зөв үү ?"

Үнэнээ л хэлье, би биеийн тамирыг үнэхээр үзэн яддаг. Угаасаа урлаг спортын тал дээр авъяасгүй болоод ч тэр юм уу энэ хичээлд үнэхээр дургүй билээ. Гэсэн хэдий ч энэ аймшигтай багшаас болж хэн ч биеийн тамирын хичээлээс хоцрохыг хүсдэггүй. Ганц минут хоцрох төдийд л бүгд шийтгэлд унах тул завсарлагааны минутанд бүгд амжин хувцасаа солиж амжихыг хичээдэг ч яалтачгүй заавал шийтгүүлчихээд байдаг юм !

"За арван тойрог гүйж эхлэ !"

Арайхийн арван тойрог гүйсэн хүүхдүүд бүгд л амьсгаадан зарим нь бүр газар унан асьсгаагаа дарна.

"За одоо хоёр хоёроороо гэдэсний таталт хийнэ. Яахав энэ удаад хамтрагчаа өөрсдөө сонгох боломж олгоё !"

Бүгд л найзуудтайгаа нийлэх бол би эргэн тойрноо харан тээнэгэлзэн зогсоно. Надад энэ ангид Жонгүгаас өөр найз гээд байх дотно хүн байхгүй шүү дээ !

"Сожин-а, хаашаа хараад байгаа юм бэ ? Би энд байхад" Эргэн тойрноо харан зогсох зуур Жонгүг хэдийнээ хажууд ирчихсэн нүүрний минь урд гараа савчин зогсож байх нь тэр. Тийм шүү дээ, Жонгүг байхад өөр хэн хэрэгтэй гэж ?

Би Жонгүгийн хөлийг хөдөлгөхгүй байх үүднээс хөлөн дээр нь суун түүний гэдэсний таталт хийхийг нь харна. Тэр хоёр гараа цээжин дээрээ солбин бариад таван минут ч хүрэхгүй хугацаанд хийгээд дуусчихав.

"За одоо чиний ээлж"

Би ч аль чадахаараа хийж байсан хэдий ч хорин зургаа дах гэдэсний таталтаа хийчихээд таг гацаж орхилоо.

"За хайраа чи чаднаа, хичээгээрэй !"

"Тэнэг минь мэдээж хэрэг сайн хийхийг л хичээж байна шүү дээ !"

"За ойлголоо доо, тэгвэл нэг гэдэсний таталт бүрт чинь хайр нь эрч хүч өгөх үүднээс нэг үнсэж өгч байя~!"

"Битгий балайраад бай !" Хэдий ингэж хэлсэн ч дотроо бол үнсүүлчих санаатай байгаагаа анзааран өөрийгөө багахан шоолов.

Би ч худлаа дургүй дүр эсгэн хамаг чадлаараа гэдэсний таталтаа хийх бол Жонгүг босч ирэх бүрт минт дух, хацар, хамар, эрүү, уруул гээд бүх хэсэгт минь үнсэж өгөх ажээ.

"Үгүй энэ золигнууд чинь, гэдэсний таталт хий гэж байхад юугаа хийгээд байгаа юм ? Эрдмийн ариун цагаан өргөөнд яаж заваарч байгаа чинь энэ вэ ? Ёстой нэг энэ одооны хүүхдүүдийг ээ !"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now