38

1.1K 155 17
                                    

Өчигдөр орой хэтэрхий оройтуулж унтаснаасаа болж өглөө золтой л аймшигтай багшийн хичээлээс хоцорчихсонгүй. Үнэхээр....үгүй ээ дэндүү аймшигтай багш болохоор тэр багш орох өдөр сэрүүлгээ энгийн үеэсээ 30 минутын өмнө тавиад босдог юм.  Гэтэл өчигдөр хэтэрхий их юм бодож хоносноос болж сэрүүлгэндээ ч сэрээгүй, найз маань залгаагүй л бол бараг л хоцрох шахсан ч бурхан намайг харсан юм уу багш өөрөө ч бас хоцорч ирж таарсан тулдаа арай гэж амьсгалах боломжтой боллоо. Угаасаа сургуульд заавал ч үгүй нэг оюутнуудын зүүдэнд ордог аймшигтай багш байдаг шүү дээ...

"Би чам руу бараг хорин удаа залгасан !"

"Тиймээ, тэрний ачаар л аврагдлаа залуу минь ! Үүний чинь төлөө өдөр хоолоор дайлъя"

Би ч түүнд баярласнаа илэрхийлэн бид бяцхан гарны мэндчилгээгээ хийчихээд нэгэн рүүгээ хөмсгөөрөө дохилцлоо. Тэрээр удалгүй над руу харан багахан муушилзан цүнхнээсээ сам гаргаж өгөнгөө арзайж сэгсийсэн үс рүү минь харан шоолох аж.

"Цүнхэндээ самтай явдаг хэрэг үү ?"

"Би чинь боловсон залуу шүү дээ"

Би ч түүний өөртөө хэт итгэлтэй занг нь шоолсоор жаахан өнгө орохоор зэхлээ. Тэр эндэх хамгийн сайн найз минь байгаа юм. Гэхдээ үнэхээр залуус охидоос илүү харьцахад амар байдаг. Ядаж л тэд эргэж харахад минь намайг өөр хүнд муулахгүй шүү дээ ! Анх намайг эхний хичээл дээр суугаад хувиараа хайх зуур хамгийн түрүүнд зааж өгөөд тэрнээс хойш олон ч зүйл дээр хариу нэхэлгүй туслаж байгаа залуу өнөөдөр ч бас надад туслах шив.

Бид ихэнхдээ өдрийн хоолоо хамтдаа идэж, бие даалтаа ч хамт хийж, бааг л үргэлж хамт байдаг болохоор нэгнийхээ аж амьдралыг ч багагүй мэднэ. Би Жонгүгт нэг удаа түүний талаар хэлэхэд тэр тийм ч баяртай харагдаагүй болохоор дахиж Жонгүгт энэ талаар дурдахгүй байхаар шийдсэн юм. Уг нь хардах шаардлагагүй ч Жонгүгыг хангалттай хартай гэдгийг би сайн мэднэ ээ, түүнд энэ залуу угаасаа өглөөнөөс орой болтол охидын хүрээлэл дунд байдаг юмаа намайг тоож ч харахгүй гээд хэлсэн ч итгэхгүй болохоор зүгээр түүний талаар ярихгүй байсан нь дээр байх !

Бид өдрийн холоо идэх зуур тэр гэнэт хамтдаа хэдэн зураг дарчихаад дараа нь facebook-дээ хийгээд tag хийчихэж болох уу гээд байхаар нь нээх юм бодолгүй угаасаа охидууд дунд хүрээлэл ихтэй нэлээн алдартай маягийн залуу болохоор нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг, үргэлж л утсаа ухан суудаг болохоор нь зүгээр л толгой дохиод өнгөрсөн юм.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now