37

982 135 11
                                    

Өдөр хоног нисэх мэт өнгөрсөөр хичээлээ хийж, мөрөөдлөөрөө сурч байгаа болохоор мэдээж урьдын адил бүх зүйл сайхан. Гэсэн ч удах тусам гэр бүл, найз нөхөд, Жонгүгийг санах нь улам ихсээд байгаа нь заримдаа орондоо ганцаараа уйлах шалтгаан минь болоод байлаа. Ээжийнхээ гэрийн хоолыг, аавынхаа алиа хошин наргиа, дүү нарынхаа зодолдоод ээжид хоёулаа загнуулаад уйлалдах зуураа дороо эвлэрчихдэгийг нь ч харахыг хүснэ.

Гэхдээ одоо гуравхан сарын дараа амралт болж очих боломж гарна гэж найдсан ч саяхан дээд ангийн эгчийн хайхрамжгүй гэгч нь хэлсэн үг хамаг бодлыг минь сүйтгэчих шиг мэдрэгдэв.

"Аан амралтанд ч нээх найдаад хэрэггүй дээ. Намайг 1р дамжаанд байхад лав нэг ч хүүхэд төрсөн нутаг руугаа яваагүй дээ. Бодвол зөвшөөрдөггүй болоод л яваагүй биз"

Түүний хайнга хэлсэн үг одоо ч толгойд эргэлдэн Жонгүгт яаж хэлэх талаараа бодохыг ч үл хүснэ ! Үнэхээр төсөөлж ч чадахгүй нь ээ.

Ийн завсарлагааны үеийг бодолд автан өнгөрөөх зуур утсанд дуудлага ирсэн нь Тэхён байлаа.

Би ч завсарлагааны үлдсэн цагаа түүнтэй яриж өнгөрөөхийг дуртайяа зөвшөөрөх тул шууд л аван элдэвийг ярьж эхэллээ. Гэсэн ч дараагийн лекц эхлэх гээд байсан тул яах аргагүй таслахын өмнө тэрээр Жонгүгийг дурдав.

"Зүгээр л хэлэхийг хүссэн юм шүү. Жонгүг ойрд их хачин болчихсон... үгүй ээ, яг ч хачин гэж болохгүй юм байна. Гэнэт их ухаан суугаад эхэлчихсэн гэх юм болов уу ? Юутай ч өмнөх солиотой юм шиг утгагүй зүйл сэдэж явдаг Жонгүг байхгүй болчихсон. Хажууд нь байхаар яг л танихгүй хүнтэй хамт байгаа юм шиг дэндүү томоотой Жонгүг болчихсон байна билээ. Чи нэг ажиглаад үзээрэй"

"За, би ярих болноо. Бас Тэхён-а чи Жонгүгт битгий хэлээрэй. Миний амралтаараа очих бараг бүтэхгүй ч байж магадгүй бололтой. Би хараахан сургуулийн захиралтай ярилцаагүй ч дээд ангийн эгчийн хэлснээр 1-р дамжаанд нутаг руугаа явах боломжгүй байдаг бололтой"

Тэхён дуу алдан Жонгүг мэдвэл ч солиорно доо гэж багахан санаа зовинонгуй байгаа нь илт санаа алдсаар, би ч мөн адил яаж хэлэхээ ч мэдэхгүй байгаагаа хуваалцан хэсэг хамтдаа санаа алдаж байгаад утсаа тасалцгаалаа. Зүгээр л энэ талаар хэн нэгэнтэй хуваалцахыг хүссэн тул Тэхёнд бүгдийг нь хэлж орхисон минь энэ. Тийм ч асуудал үүснэ гэж бодохгүй байна, магадгүй тэр цаг нь болохоор Жонгүгт эвтэйхэн хэлэхэд минь туслах ч юм бил үү...

Ийн би нээх удаан энэ тал дээр санаа зовж суусангүй, шууд л дараагийн лекцэндээ орон дараа нь номын санд сууж байгаад 11 өнгөрөөгөөд гэртээ ирсэнийхээ дараа л өдрийн Тэхёны хэлсэн үгсийг бодон Жонгүгтай ярихаар шийдэв. Үнэхээр миний том залуу өөрчлөгдсөн эсэхийг шалгахаар утсаа шүүрэн авлаа.

Жонгүг их удаан дуудуулсаныхаа дараа авахдаа хөмсөгөө байдгаар нь зангиджээ. Яг л харцаараа "Ямар новш нь вэ ? Юугаа хүсээв" гэж буй мэтээр бараг л харцаараа алахад ч бэлэн байх аж.

"Сайн уу ?"

Би түүний ууртай царайнаас жаахан жийрхэн аяархан мэндэлвэл тэрээр намайг түр хүлээж байхыг сануулчихаад нүдний ухархайгаа массажлан гүнзгий амьсгаа аван суух нь миний бодлоор өөрийгөө тайвшруулахаар оролдож буй нь бололтой. Би ч түүнийг анхааралтай ширтэн тайширч дуусаных нь дараа түүнтэй юун тухай ярилцахаа бодон сууна.

"Сайн уу, манай Сожин юу хийж байна ?"

Тэр өөрийгөө хангалттай тайвширсан гэж дүгнэсэн бололтой, яриа эхлүүлэн яг л бусад үеийнх шигээ зөөлөн дууны өнгөөр тайван гэгч нь ярих бол би түүнийг хараахан бүрэн тайвшираагүй байгааг нь шууд л анзаарав. Тэр үнэхээр бухимдаж байгаа ч зүгээр л түүнийгээ надад гаргахгүйг хичээж байна. Тэр үргэлж л тэгдэг байсан.  Өөрийнх нь бодлоос илүү миний бодол, сонирхол нэгт гээд хамгийн түрүүнд намайг юу хүсч байгааг асуугаад хэрвээ би дургүй байвал шууд л хийхээ больдог байсан сан...

"Жонгүг чи зүгээр үү ? Хэцүү зүйл байвал...миний тусламж хэрэгтэй байвал би туслахад бэлэн шүү"

"Бурхан минь гэж, би зүгээр дээ !  Чиний анхаарах асуудал огт биш, зүгээр л шалгалт ойртсон болохоор сэтгэл түгшээд бухимдаад байгаа бололтой. Чи мэднэ шүү дээ, би нэг бухимдчихвал өөрийгөө хянах чадвар муу, яахаа мэддэггүйг минь. Би зүгээр л үнэхээр сайн хиймээр байна, чамайг энд ирүүлмээр байна, чамтай уулзамаар байна" 

Би чамайг ирүүлмээр байна...

Энэ үгнээс хойш би юу хэлэхээ  мэдэхгүй түүний үгэнд хальт хариу хэлж байсаар утсаа салгасан юм. Миний бодлоор Тэхёны хэлсэн үнэн бололтой, тэр их нухацтай, бухимдуу харагдах бөгөөд үнэхээр төвлөрч чадахгүй байгаа бололтой байж ядах аж. Жонгүг угаасаа аливаад төвлөрөхдөө муу дээрээс нь тогтож суугаад цаг ч хичээл хийж үзээгүй хүүхэд байхад би түүнийг нь хамгийг сайн мэдсээр байж түүнийг тэнцвэл очно гэж хүчилсэндээ ч харамсаад эхлэв. Түүнийг ийм хэцүү байдалд оруулчихаад би очиж чадахгүйнээ гэж хэлж үнэхээр чадахгүй бололтой. Түүнийхээ оронд зүгээр үхчихсэн нь дээр биз !

Хичээлээсээ тарчихаад гэртээ ирээд Жонгүгийг бодох гэж бас толгойгоо ажлуулах юм. Нүд анилдан нойр хүрч байгаа ч энэ асуудлыг үнэхээр шийдэхээс нааш унтаж чадахгүй ийш тийш хөрвөөсөөр нэг мэдэхэд зүүдэндээ умбажээ...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now