23

1.4K 158 10
                                    

Эмэгтэй хүн бүрт бардам зан байдгийн адил би ч бас багагүй бардам зантай хүн. Заримдаа уучлалт гуйхад хүртэл бардам зан тээглээд хүнийг гомдоочих гээд байдаг, тийм л хүн. Гэсэн ч энэ удаад тиймэрхүү утгагүй зүйл надад нөлөөлсөнгүй аль эрт 7 цаг гучин минутаас эхлэн түүний гэрийн гадаа ирчихээд хүлээгээд зогсож буй минь энэ. Гэхдээ Жонгүг өдөр бүр л ийм эрт ирчихээд хүлээгээд зогсож байдаг байхад би яагаад болохгүй гэж ?

"Хайраа~" Жонгүгийг гарч ирсэн дариуд нь гүйж очоод тэврээд авлаа. Тэр гайхсан нь илт нүд нь томроод, хацар нь улайгаад ирэхийг хараад бүр ч чангаар тэврэв.

Түүний үнэр... Ямар ч үнэртэй ус түрхдэггүй хэрнээ яаж үргэлж ийм сайхан үнэртэй байдаг юм бол ?

"Сожин-а, энд хүлээж байсан юм уу ? Яах гэж ?"

"Юуны чинь яах гэж ! Найз залуугаа хүлээх тийм буруу юм уу, мм ? Бас юу авчирсаныг минь хараач, гадилтай сүү хүртэл авсан" Түүнийг тэвэрсэн чигтээ гадилтай сүүгээ хоёр тийш хөдөлгөх зуур тэр одоо л гайхсан царайгаа инээмсэглэлээр солин зөрүүлэн тэвэрлээ...

~~~

"Х функц нь....."

Математикийн хичээл өмнөхөөрөө орж, хүүхдүүд утсаараа оролдон, зарим нь хоорондоо шивнэлдэх бол багш юу ч болоогүй мэт ганцаараа ярьсаар. Төгсөх анги болохоор хичээл үнэхээр чухал гэдгийг мэдэх ч ганцхан өнөөдөр л би хоорондоо шивнэлдэх тэр хүүхдүүдийн нэг болчихъё, уучлаарай багшаа !

"Сожин-а, математик дээр чи их чухал гээд нэг ч үг хэлэхгүй, галзуу юм шиг тэмдэглэж авдаг байж өнөөдөр ганц ч цэг тавихгүй байж болж байгаа юм уу?"

"Зүгээрээ би толгой сайтай болохоор хүүхдийн тэмдэглэлээс нөхөж авахдаа л ойлгочихно. Өнөөдөр зүгээр л энэ гараас тавимааргүй байна !"

"Би хаашаа ч явахгүй шүү дээ, гэхдээ чамайг ингэхээр жаахан эвгүй юм байна шүү. Гоё байгаа хэрнээ яагаад ч юм айдас хүрмээр"

Би хөмсгөө зангидсаар түүний толгой руу тоншвол Жонгүг инээд алдсаар гарнаас минь татан үл ялиг доошлуулчихаад математикийн дэлгэж тавьсан номоор халхлан уруул дээр минь үнсэж орхилоо. Дахиад л догдлол, энэ залуу ч намайг догдлуулж дуусахгүй бололтой !

Хичээл ордгоороо орон их завсарлагаан ч болж Жонгүг бид хоёр түүний найзуудтай уулзахаар ангиас гарцгаалаа.

"Овоо доо, эвлэрчихсэн юм уу ?" Намжүүн бид хоёрын хөтөлсөн гарыг харсаар хамгийн түрүүнд ам нээв. Би хариуд нь толгой дохисон болчихоод Жонгүгийн гарыг налсаар тэврэх бол саяхан инээж байсан Намжүүн толгой сэгсэрсээр цаашаа харчихав. Атаархаж байх шив !

Бид элдэв зүйлс ярилцан инээлдэх зуур Жонгүг гэнэт л сонин царайлаад босоод явчих нь тэр. Би ч даган боссоор гараас нь зуураад авлаа.

"Чи энэ хэдтэй байж бай. Би түр нэг тийшээ явчихаад ирье !"

"Үгүй ээ, хамт явъя"

Түүний царай илт барайн "Энэ үнэхээр.... би...! Чихэр аваад ирэх болохоор хүлээж бай за юу ?" гэж хэлчихээд л шууд гүйж алга боллоо. Юу вэ, надаас зугтаад байна уу ?

"Сожин-а, хүн ядаж ийм зүйлийг мэдэхээр мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Ариун цэврийн өрөө орох гээд явчихлаа !"

Хэсэг жаахан гайхсан ч дараа нь хацар улайгаад ирэхийг мэдрэв. Хамт хоёр сүү уучихаад өдөржингөө түүнээс салахгүй наалдаад байсан болохоор нойл орж ч амжаагүй бололтой. Саяжингаа юу ч ярихгүй байсан нь ийм учиртай байжээ...

Хичээл ордгоороо орон дууссан ч би түүнээс салсангүй, одоо ч гарыг тас атгасан хэвээр.

"Одоо ор доо. Ороод хичээлээ сайн хийгээрэй, миний Сожин"

Түүнийх, түүний Сожин~

"Хайртай шүү, Жонгүг-а" Түүний бэлхүүсээр гараа оруулан өнөөдрийн сүүлчийн тэврэлт гэсэн шиг хамгийн чангаараа тэвэрлээ. Үнэхээр өдөржин шөнөжин хамт баймаар санагдаад, энэ байдлаараа байгаад байвал түүнийг явуулахгүй бололтой !

Жонгүг урьдын л адил өнөөх өхөөрдөм инээмсэглэлээрээ инээмсэглэсээр толгойг минь зөөлөн илчихээд бага багаар над руу дөхөж ирэх бол би яагаад ч юм нүдээ аниж орхилоо. Өөрийн эрхгүй уруулаа бага зэрэг жимийж, дэлбэрэх нь үү гэлтэй хүчтэй цохилох зүрхээ тайвшруулахаар оролдох зуур түүний уруул духан дээр минь буух нь тэр. Төсөөлсөн үйл явдал байгаагүй тул гайхан нүдээ аажуухан нээвэл тэр намайг шоолонгуй, эсвэл өхөөрдөж буй ч юм шиг инээсэн байх бөгөөд нүдээрээ хайраа илэрхийлж буй мэт ширтэхэд нь би зөрүүлэн инээмсэглэлээ. Ийн бидний хэсэг хугацааны дараах бяцхан нялуурал явагдаж дуусахад би гэртээ орохоор завдсан ч буцаж эргэн түүний уруул дээр зөөлөн үнсчихээд гэр рүүгээ гүйлээ. Бурхан минь гэж, инээмсэглэлээ больж үнэхээр чадахгүй нээ !

"Ээжээ, охин нь ирлээ"

Би орж ирэн аав ээжтэй мэндэлчихэнд шууд өрөөндөө орсон ч ард аав ээж хоёрын "Цаад охин чинь найз залуутайгаа эвлэрчихэж ! Ашгүй дээ" гэх яриа сонсогдоход бүр нь инээд хүрсэн ч анзаараагүй мэт дүр эсгэн хувцасаа сольж эхэллээ...
-

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now