32

1.1K 143 34
                                    

Жонгүгийн талаас :

Тэр явсанаас хойш яг арван дөрвөн хоног өнгөрчээ. Өнөө өглөө ч бас өдөр бүр уншдаг түүний тэнд очсон эхний өдрөө явуулсан Сожин шиг залхуу хүнээс гарахааргүй урт мэйлийг уншиж өнөөдрийг эхлүүллээ.

"Сайн уу том залуу ?

Дөнгөж сая онгоцонд суугаад халаасанд минь хийсэн захидлыг чинь уншаад шууд л хариу мэйл бичихээр шийдлээ.

Үнэндээ ээж маань хэлдэг байсан юм. "Ёстой нэг. Чам шиг ааш муутай, дээрээс нь гадуур дотуур ч явахгүй ийм хүнтэй дотносох хүн байх уу даа ! Наад аашаа засаач" гээд л үргэлж үгэлдэр байж билээ. Би ч бас жаахан... үгүй ээ нэлээн ааш муутайгаа мэднэ л дээ. Дээрээс нь хошин яриа, тоглоом, онигоог ч ойлгодоггүй үнэхээр л уйтгартай гэдэг үгэнд тохирох хүн гэдгээ ч мэддэг байлаа. Тиймдээ ч ахлах сургуулийн хайр, дурлалыг төсөөлөхгүй явсаар төгсөх нь гэж бодсон ч намайг туйлын жаргалтай болгохоор нэгэн яг миний эсрэг төрлийг ядаргаатай залуу гараад ирдэг байгаа. Би үнэхээр чиний ачаар амьдралдаа хамгийн сонирхолтой, аз жаргал дүүрэн жилийг өнгөрөөсөн шүү.

Миний муухай аашийг тэвчээд өдөр бүр наалдаад л, загнах бүрт минь хошуугаа уншуулж цаашаа хараад л, уурлах бүрт минь уурыг минь гаргах гэж урдуур хойгуур гүйж идэх юм зөөгөөд л.  Амьдралд минь тэгтлээ анхаарал тавьсан хүн гэр бүлээс минь гадна чи анхных нь юм шүү. Чи бол миний анхны бүхэн. Анхны хайр, анхны үнсэлт, анхны нандин үерхэл. Магадгүй цаашдаа бидэнд олон ч саад бэрхшээл үл ойлголцол тулгарах байх. Би дөрвөн жил сурахад бидэнд эхний жил л магадгүй хамгийн хэцүү байна биз. Дараа дараагийн жилүүддээ бараг дасах байх тийм үү, том залуу ? Холын зайнд нэгнээ санаж, маргах үедээ маргаж, магадгүй багахан хөндийрч ч болох юм. Тиймээс надад амла, хэрвээ ярилцах зүйл байвал заавал надад хэлнэ гэж ? Биднийг хөндийрүүлэх жаахан ч болтугай асуудал гарвал шууд хэлнэ гэж. Заавал шүү...

Би сургуулиа төгсөөд Солонгост албан ёсоор очих үедээ чамаас алхам ч холдохгүй гээ мэдээрэй ! За тэгээд тэр болтол нэг жилийн  хугацаанд сайн бэлдээд заавал их сургуульд ороорой.

Хайртай шүү миний том залуу ♡

                         -Чиний бяцхан Сожин"

Би үүнийг унших дуртай. Намайг зүгээр л маш их жаргалтай болгоод, урам зориг өгдөг эрч хүч минь байгаа юм. Тиймээ Сожин-а, би өдөр бүр маш их хичээж байгаа. Гэхдээ би чинь чам шиг толгой сайтай нэгэн болохоор ганцаараа давтаад чадахаар зүйл болохгүй юм билээ. Гэсэн ч ээж минь их сургуульд орох шийдвэрт минь туйлын баяртай байсан тул намайг сургалтанд явуулж, би хувиараа ч сайн бэлдэж байгаа болохоор чи амралтаараа ирэхдээ л бэлдээрэй.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now