11

1.4K 165 13
                                    

Шинэ он солигдох 12 сарын 31-ны өдөр. Шинэ жилийн баяр бол гарцаагүй хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр мөн билээ. Манайх хоёр жаахан хүүхэдтэй болохоор бүр ч илүү тэмдэглэдэг тул шаар таазан дээр нааж, олон төрлийн амттан бэлдээд тун завгүй өдөр өнгөрч байлаа. Орой аав, ээжийн найзууд ирэх болохоор дээрээс нь нэмээд хоол хийх ажилд хуваарилагдчихсан тул Жонгүг руу залгахыг хүссэн ч ямар ч боломж олдохгүй байлаа. Жонгүг над руу залгасаар байсан ч утсаа авах гэхээр л ээж "Алив хөдөл, хөдөл. Гэдсээ илж хэвтэх гээд л байх юмаа чи !" гэх мэтээр үглэсээр гал тогооноос хөдлөх ч боломж олгохгүй байлаа.

Эцэст нь бараг дөрвөн цаг тасралтгүй ажилласны эцэст арай гэж суух боломж олдон, өдөржин зогссон хөлөө амраан хэсэг сууснаа гэнэт Жонгүгийг санан бушуу залгалаа.

Бурхан минь гэж Сожин, үнэхээр санаа зовлоо. Чам руу хэдэн удаа залгасныг мэдэж байна уу ? Хорин таван удаа залгаж, тавь гаруй мэссэж бичлээ шүү дээ. Ингэхэд юугаа хийгээд байгаа юм бэ ? Галзуурахнээ, Чү Сожин !"

Шинэ жилийн өдөр шүү дээ Жонгүг. Бүгд л завгүй байхад би ч бас туслах хэрэгтэй. Тэгээд л утсаа анзаараагүй байж. Тэгтлээ санаа зовсон юм уу ?

Мэдээж, би бүр гэр рүү чинь очих талаар бодож байлаа !

Ойлголоо доо, уучлаарай. Юу хийж байна ?

Ээж ажилтай болохоор ганцаараа л байна. Ээж хэлэхдээ, өнөөдөр үнэхээр оройтох тул оноо гаргачихаад унтаж байгаарай гэсэн.

Аан...тийм байх нь

Орой уулзаж болох уу ?

Гарах боломж гарах эсэхийг мэдэхгүй ч боломж гарвал шууд мэссэж бичье за юу ? Тэгээд бас хоол хийж идээрэй өлсөж болохгүй шүү. Гоймон авч идэж болохгүй, заавал хоол авч иднэ шүү. Ингэхэд нээрээ найзуудтайгаа уулзахгүй яасан юм ?

Бүгдээрээ найз охин, гэр бүлтэйгээ байна гэсээн.

Аан, за тэгвэл орой уулзъя.

*Муах* Жонгүг утасны цаанаас үнсэлт илгээчихээд инээд алдсаар утсаа тасаллаа.

Энэ хөөрхөн залууг дээ. Жонгүг эжутэйгээ тийм ч сайн харилцфатай биш гэдгийг би мэднээ. Гэхдээ шинэ оноор хамт байхгүй байна гэдэг жаахан хэтэрхий юм ! Ээж нь ажилтай болохоор ганцаараа байна гэхээр аав нь тусдаа байдаг бололтой, тэр энэ талаар яриагүй болохоор түүнээс шалгааж асуухыг ч хүссэнгүй. Юутай ч хоолойг нь сонсоод бүр саначихсан тул хэрхэн орой гэрээс гарах талаараа бодож эхэллээ.

~~~

"Ингээд бүгд шинэ ондоо амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байх ерөөлийг дэвшүүлье ээ !"

Ерөнхийлөгчийн үгтэй зэрэгцэн он солигдон бүгд хундагатай зүйлсээ дээш өргөн тулган уулаа. Тэнгэрт салют чангаар буудаж, хүүхдүүд гадуур гүйлдэн бүх хүн л үнэхээр жаргалтай харагдана.

Гэнэт л томчууд за идэцгээе ууцгаая гэж орилолдсоор хаанаас ч юм бүү мэд хорь гаруй шил пиво гараад ирэх нь тэр. Найзууд нь ирэхдээ хүүхдүүдээ дагуулж ирсэн тул яг одоо манайх ерөнхийдөө дахиад нэг хүн ч орох зайгүй байгаа билээ. Гэнэт л мэргэн санаа төрөн хүүхдүүдийг өөрийнхөө өрөөнд оруулаад, томчуудыг жаахан халж эхлэх үед нь Жонгүг руу мэссэж биччихээд сая бэлдсэн хэдэн юмаа халаасандах чихчихээд бушуу гарж одлоо.

Гэрээс гарахад Жонгүг тэр холоос гүйж ирж харагдах бөгөөд замдаа бүдэрч унах шахсан ч эрчээ алдалгүй үргэлжлүүлэн гүйсээр яг урдхан талд минь ирсэн ч хурдтай гүйсэн эрчиндээ урагш унахын даваан дээр би тэвэрч авав, тэр ннамайг тавилгүй илүү чангаар тэвэрч эхэлсэнд би ч сандарсаар бушуу түлхчихээд халаасандах зүйлсээ Жонгүгт гаргаж эхэллээ.

"Энэ хараа, би чамд хэдэн юм авч гарч ирсэн. Чам шиг залхуу хүн мэдээж хоол хийж идээгүй л биз. Энэ гадил, кимчитэй банш....өө асгарчихсан байна шүү дээ. За яахав харин энэ сүү, согтууруулах ундааны оронд сүү ууж бай за юу ? Тэгээд жигнэмэг, шоколад, чихэр бас авсан. Ууг нь бялуу авах гэсэн ч арай багтахгүй болоод"

Халаасаараа дүүрэн чихсэн зүйлсээ Жонгүгт өгөхөд тэр юу ч дугарахгүй над руу ширтсээр л байлаа.

"Яагаад ширтээд байгаа юм бэ ? Эвгүй байна шүү дээ !"

"Чамд үнэхээр хайлж урсах нь Сожин-а. Надад ингэж санаа тавих хүн байгаад үнэхээр.... үнэхээр баяртай байна !"

"Уг нь тийм ч сүртэй зүйл биш шүү дээ"

"Одоо хийх зүйлд минь уучлаарай..."

Түүний үгийг ойлгож амжаа ч үгүй байхад түүний уруул минийх дээр бууж, хоёр гар нь хүзүүн дээр минь ирэн өөр рүүгээ улам татан үнсэлтээ ширүүсгэх аж. Түүний уруул хүйтэн бас чийглэг...
Өөрийн эрхгүй нүдээ анисаар түүний надад өгөх гэнэтийн олон мэдрэмжинд ичингүйрэн гараараа түүний нурууг ороон тэвэрлээ.

"Шинэ оны мэнд хайрт минь~"

-
A/N Happy new year 🥰
Бүгдээрээ шинэ оноо сайхан гаргаарай, хайртай шүү. Энэ хэсэг маань таалагдсан гэж найдаж байна~! Сэтгэгдлээ бичиж үлдээвэл маш их баярлана шүү ❤

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now