13

1.3K 169 10
                                    

"Цүнхээ нээ гээд байна !"

Ангийн охин хэтэвчээ алга болгосон учраас орох хичээлийн багш болох англи хэлний багш хайж өгч байгаа нь энэ билээ. Хайж өгөх гэхээсээ илүү хүүхдүүдийг загнан, чи л биз чамаас өөр хэн байдаг юм гэх мэт хорон үг унагах аж.

"Цүнхээ нээ гэх үгийг сонсохгүй байна уу ? Харваас чи атаархаад хулгайлаа биз. Аав ээж чинь ажилгүй болохоор ингэж өөрийгөө болгох санаатай юу ? Хурдхан хүүхдийн юм өг !"

Багш ангийн нэг охин дээр очин ийн шалгаах бөгөөд охин ч олон үг хэлж чадахгүй үгүй шүү дээ хэмээн толгой сэгсрэн бүлтэгнэнэ.

Тэр хэсэг миний ард суудаг байхад бид нэлээн ярилцдаг байсан. Тэр надад аав нь орой бүр согтуу ирээд ээжийг нь цохидог тухай хэлж, яах талаар надаас асууж байсан ч удаатай. Хэдий бага зэрэг ядруухан амьдралтай, ээждээ туслаад хичээлээ сайн хийж чаддаггүй болохоор сурлага муутай хүүхэд хэдий ч их гэнэн цайлган охин гэдгийг нь би анзаарсан.

"Багшаа, Мина үгүй гээд байна шүү дээ. Тийм байхад та түүний хувийн амьдралыг хүүхдүүдийн хажууд хэлээд байх шаардлагагүй гэж бодож байна. Багш хүний ёс суртахуунд энэ чинь нийцэхгүй !"

Түүний зогсолтгүй аашлалт, сүүлдээ багш хүний ёс суртахуунаа алдсан үгс хэлж буйд уур минь хүрэн тэсэлгүй хэлсэн нь энэ байлаа.

"Одоо чи надад ёс суртахуун заах юм уу ? Яг одоо ангиас гар, гайгүй сурдагтаа бардчихсан том толгойт !"

Би хэтрүүлчихсэн юм болов уу ? Ямартай ч уучлалт гуйх зүйл хийгээгүй гэдгээ л баттай мэдэж байна ! Угаасаа сүүлийн хоёр цаг болохоор цүнхээ аваад гарах гэсэн ч бушуу гар гэж хөөсөөр гадуур хувцасаа авах ч боломж олгосонгүй. Ангиас гарах зуураа Жонгүг рүү сэм харвал юун намайг анзаарах байтугай хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч сэрэхээргүй унтаж байх нь тэр.

"Хээе, энэ чинь хэн бэ ? Манготой зайрмаг уу даа ?"
Ангиас гаран коридорын сандал дээр сууж байтал хичээл орж буй бүх ангид сонсогдохоор ийн орилсон нэгнийг гайхан харвал тэр өдөр Жонгүг руу "Хараал идсэн найз охиноо яах гэж дуудсан юм" гээд орилоод байсан залуу байх нь тэр.

"Уучлаарай, хүн андуураад байгаа юм биш үү ?"

"Жонгүгийн найз охин мөн биз дээ ? Танихгүй байгаа юм уу ?"

"Би яагаад чамайг таних ёстой билээ? Харин чамайг зүгээр амаа татаад өөр газар очоод суучихвал их баярлана шүү !"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now