01

2.5K 227 13
                                    

"Өглөөний мэнд"

Ангид орж ирсэн дариуд түүний цангинасан хоолой намайг угтав.

"Чамд ч бас"

Тэр инээмсэглэн толгой дохисоор намайг хувцсаа өлгөх зуур сандлыг минь буулгаж өгч харагдана.

Сургуулийн энгийн л нэг өдөр үргэлжлэх бөгөөд хүүхдүүд урьдын л адил элдэв хов жив ярилцан, инээлдэх аж. Сургууль гэдэг үнэндээ их сайхан газар....сайхан хүрээлэлтэй хүүхдүүдэд.

Энэ удаагийнх бараг миний 5 тав дахь удаагийн шилжилт байх. Анхандаа надад тусалж сайн хандах найз хайсаар байсан. Ичимхий, хаалттай хүнд бол энэ огт амар зүйл биш ! Гэхдээ сүүлдээ найз гэх мэтийг хайхаа ч больсон юм. Нэг л мэдэхэд би хүн бүртээ эвтэйхэн харьцчихдаг хэдий ч үргэлж ганцаараа сууж, ганцаараа хооллож, ганцаараа хичээлээ хийгээд суудаг нэгэн болсон байлаа. Гэхдээ тэр нэгэн хөвгүүнийг гарч ирэх хүртэл шүү дээ.

Тохиолдлоор би нэг ядаргаатай хэрнээ сэтгэл татам залуутай хамт сууж таарсан юм. Их сонин, дэндүү гэмээр нээлттэй залуу...

"Хөөе, хичээлээ хий !"

"Үгүй ээ, хиймээргүй байна"

Би түүнийг яасан ч сайн хүүхэд гэж хэлэхгүй ээ. Гэхдээ муу хүүхэд гэхэд бас хэцүүхэн. Хичээл хийх дургүй, тамхи татдаг, гэсэн ч хачин эелдэг, хаа байгаа газраа инээд түгээж явдаг залуу.

Энгийн, уйтгартай амьдралд минь тэр гэнэт гарч ирснээр би илүү жаргалтай болсон. Үргэлж яриа өдөж, надаар тоглоом хийн, халамж тавих нь таван жилийн дараа анх удаагаа мэдэрсэн шинэлэг мэдрэмж байсан юм.

"Хээе" Ийн дуудсаар над руу шидсэн зүйлийг нь аван харвал түүний өдөр бүр авч өгдөг миний дуртай манготой зайрмаг байлаа.

"Баярлалаа"

~~~

Физикийн хичээлийн үеэр тэр нэг мэссэж авсанаасаа хойш нэг л баргар байгаа нь миний санааг багахан зовоож орхив.

"Хөөе, ямар нэг юм болоо юу ?"

Тэр чимээгүй над руу утсаа ойртуулан мэссэнжэрээ нээж өгөөд унш хэмээн дохив.

Хусог :
Өнөөдөр ганцаараа ирсэн хүн  жилийн туршид уух юманд даана шүү !

Тэхён :
Хөөе, наадах чинь арай хэтэрхий юм биш үү ?

Намжүүн :
Асуудал юу байнаа?

Жимин :
Түүнийг ганцаараа ирнэ гэдэгт мөрийцье !

Жин :
За зүгээр орой манайд уулзаад харцгаая..

Би тэдний ойлгомжгүй хараалын үгсээр дүүрэн чатыг уншаад түүн рүү харан толгойгоо гэлжийлгэхэд тэр инээмсэглэн багшийг самбар дээр бичих зуур аяар ярьж эхлэв.

"Манай найзуудын дунд нэг уламжлал байдаг юм. 10 сарын 13. Жил бүрийн энэ өдөр бөөнөөрөө цуглаж анх танилцсан өдрөө тэмдэглэдэг уламжлалтай юм л даа. Гэхдээ энэ өдөр ганцаараа ирэх хориотой байдаг юм. Найз охин эсвэл сонирхдог охиноо дагуулж ирэх ёстой"

"Ямар гээч тэнэг уламжлал вэ ?"

Тэр толгой дохисоор "Гэхдээ надад хамт явах хүн одоо ч байхгүй байгаа нь санааг минь зовоогоод байгаа юм. Хэрвээ би өнөөдөр тийшээ ганцаараа явбал насаараа тэдний доог тохуу болно, дээрээс нь бүтэн жил уух юмыг нь даана гэхэр бүр дампуурч дуусах нь байна. Бодохоос ч уйлмаар юм" гэсээр хөмсгөө байдгаар нь зангидан их л бухимдангуй ярина.

Би ч мөн тэдний тэнэг уламжлалыг гайхан сууж байтал тэр гэнэт нэг зүйл сэдсэн бололтой над руу биеэрээ ойртож ирээд дэггүй инээмсэглэх нь тэр.

"Сожин-а, арай чи надад туслах юм биш биз ?"

"Үгүй ээ, яасан ч үгүй"

"Ээ Сожин-а би тэд нарт бүх мөнгөөрөө уух юм авч өгвөл чамд дахиж манготой зайрмаг авч өгч чадахгүй шүү дээ"

"Тэгсэн ч болохгүй ээ. Хоёулаа ямар үерхдэг ч биш. Тийм байж би тийшээ явах чинь утгагүй, тийм биз дээ ?"

"Яагаад үгүй гэж ? Тэд мэдэхгүй байхад л болно шүү дээ, хоёулаа чин найзууд биз дээ ? Ганц удаа тусалчих л даа"

Тэр гарнаас минь зууран ийн гуйхад өөрийн мэдэлгүй улайж орхив. Яагаад улаан лооль шиг улайчихав даа ? Ичмээр юм..

Эцэст нь би ялагдчихсан ! Түүний гуйлтанд үгүй гэж хэлж чаддаггүйдээ итгэж чадахгүйнээ. Бусдад үгүй гээд амархан хэлчихдэг хэрнээ түүнд зөвшөөрөхгүй байж чаддаггүй учраас яг одоо би түүний найзын гэрийн үүдэнд зогсож байгаа билээ.

"Тайвшир л даа, Сожин. Тийм ч чухал уулзалт биш ээ. Сандрах ч хэрэггүй, зүгээр л өөрийнхөөрөө байхад л болно"

"Амаа татаж үз Жонгүг ! Чи мэднэ шүү дээ, би шинэ хүмүүстэй танилцах тал дээр асуудалтай"

"Зүгээр дээ, би хамт байгаа юм чинь. Тэглээ ч манай найзууд үнэхээр сайн хүүхдүүд. Чамд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна"

Архи уудаг сайн хүүхдүүд гэж ер нь юу байх вэ дээ амандаа ийн үглэсээр зогсох зуур түүний хүйтэн гар гарнаас минь атгах нь тэр.

Тэр амны хайрцгаараа баярлалаа гэж хэлчихээд хаалганы хонхыг дарлаа...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now