05

1.7K 199 10
                                    

Математикийн хичээл хоёр цаг дараалж орсоор дуусах дөхөхөд ангийн бараг талаас илүү нь ширээгээ дэрлэн унтсан байлаа. Хичээлээ тэмдэглэж авч байгаа нь хэдхэн хүүхэд, тийм байхад гараа өвдтөл самбар дээр бичих багшийн өмнөөс уур хүрэн очоод цохиод авмаар санагдана !

"Сайн байна уу багшаа. Одоо таны дараагийн цаг биеийн тамир орох юм л даа. Гэхдээ гэнэт физикийн нээлттэй хичээл орох болоод 11а, манай анги хоёроос хүүхдүүд нийлүүлж хичээлдээ суулгах юм гэнээ. Одоо таны хичээл дуусахад арав орчим минут үлдсэн юм чинь хэдэн хүүхэд аваад явчих уу ? Үлдсэнийг нь хичээлээ дуусгачихаад шууд биеийн тамирт нь оруулчих боломж байна уу багшаа"

Ангийн багш гэнэт орж ирэн нээлттэй хичээлийн талаар ярьж зөвшөөрөл аван нэр цохсоор хүүхдүүдийг авч гарлаа. Мэдээж тэр дунд нь би ч мөн багтсан юм. Угаасаа биеийн тамирт дургүй болохоор дуртай нь аргагүй даган явсан билээ.

Нээлттэй хичээл орох ангид орж ирэхэд суудал бараг дүүрсэн байх бөгөөд бүгд л найзуудтайгаа нийлээд суусан байх бөгөөд хаана суухаа хайн зогсох зуун хэн нэгэн гараа өргөн "Энд суудал байна" гэх нь тэр. Би ч сандарсаар бушуу очин дэргэд нь суучихаад сэмхэн намайг хажуудаа суухыг зөвшөөрсөн нэгний царайг харвал Жонгүгийн найз байх нь тэр.

"Бид өмнө нь уулзсан байхаа ? Намайг санаж байна уу ?"

Түүний нэр хэн болохыг санах гэж тээнэгэлзэх зуур тэр хэдийнээ намайг таньсан бололтой ийн асуув. Би ч эргэлзэнгүй толгой сэгсэрхэд тэр толгой дохисоор

"Урам хугарам гэдэг нь. Тэхён гэдэг, Сожин-а"

Тэр миний нэрийг санаж байгаагаа харуулах гэсэн бололтой өөрийгөө танилцуулчихаад ард нь миний нэрийг салгаж хэлсэн нь намайг бүр ч эвгүй байдалд оруулчихав. Амандаа уучлаарай  гэж бувтнах зуур багш орж ирэн хичээл эхэллээ.

Өмнө нь хэлсэн ч гэсэн дахиад хэлчихье, тэр үнэхээр царайлаг юм. Үгүйсгэх ч арга алга, тэр яг л комик номын дүр шиг. Жонгүг хэлэхдээ тэдний хүрээлэл дунд хамгийн царайлаг нь Жин гэдэг залуу гэсэн. Гэхдээ би тэгж бодохгүй байна, Тэхён бол гарцаагүй миний амьдралдаа харж байсан хамгийн царайлаг залуу !

"Би царайлаг гэдгээ мэднээ"

Байз даа....би бодлоо чанга хэлчихсэн юм уу ? Эсвэл тэр миний бодлыг уншаад байгаа юм уу ? Намайг дотроо өөртэйгөө маргах зуур тэр дахиад л түрүүлж ам нээв.

"Тиймээс ширтэхээ боль оо, эвгүй байна"

Бурхан минь гэж, би үнэхээр солиотой байхаа. Нээрээ л өөрийг нь ширтээд байхаар тухгүй шүү дээ ! Намайг ичсэндээ үсээрээ нүүрээ халхлан бушуу л энэ хичээлийг дуусаасай хэмээн залбиран суух зуур тэр инээд алдан хичээлээ тэмдэглэнэ.

"Жонгүгийг чамд сайн байдгийг одоо л ойлголоо. Тэр чамайг үргэлж ярих нь ч аргагүй юм байна, чи үнэхээр инээдтэй юм"

"Жонгүг намайг үргэлж ярьдаг хэрэг үү ?"

"Тиймээ, чиний нэрийг цээжлэхгүй байхын ч аргагүй. Тэр бараг юм бүхнийг харах тоолондоо л чамайг дурьддаг. Зайрмаг идэж байгаад Сожин манготой зайрмаганд үнэхээр дуртай. Гудамжигд яваа гөлөг харчихаад Сожин байсан бол гарцаагүй түүн дээр очоод хооллох байсан байх даа гээд л. Үнэндээ бид бараг Сожин гэдэг нэрийг сонсох төдийд л түүнээс зугтдаг гэхэд болно"

Тэр шоолсон маягтай Жонгүгийн хоолойг дуурайн ярин хажуугаар нь бас хошигнох бол би бүр гайхаж орхив. Яагаад тэр намайг ярьдаг юм бол ? Гэхдээ түүнээс илүү би яагаад үүнийг сонсоод ингэтлээ баярлаад байгаа юм бол ?

"Гэхдээ чи инээхээрээ их хөөрхөн юм"

Түүний энэ үгтэй зэрэгцэн хонх дуугарсанд хүүхдүүд дэвтэр номоо цэгцэлсээр эхнээсээ гарч эхэллээ. Тэхён ч мөн цүнхээ үүрсээр хамт явахыг санал болгож би ч мөн толгой дохисоор ангиас гарцгаалаа.

Тэхён надад хөгжилтэй зүйлс ярин алхах бол би түүний наргианд инээд алдсаар сургуулийн коридороор  алхах зуур гэнэт л урдаас Жонгүг мөн Жин гараад ирэх нь тэр. Тэд хоёул их бухимдсан байдалтай харагдах бөгөөд би нөхцөл байдлыг ажиглан үг дугарсангүй.

"Та хоёр чинь яагаа вэ ?"

Яг бодож байсан ч асуухаас эмээж байсан асуултыг минь Тэхён асуусанд би мөн дэмжиж байгаагаа илэрхийлэн толгой дохив.

"Чиний асуудал биш, Сожин алив  явцгаая !"
Тэр хөмсгөө байдгаараа зангидсан байх бөгөөд бугуйнаас минь барьсаар бушуу явахаар завдлаа. Гэвч дундаас нь Жин түүний гарыг түлхсээр яг л ямар санаа бодож олсон мэт инээмсэглэх нь тэр.

"Яадаг билээ Сожин бид хоёрт ярилцах зүйл байгаа юм сан !"
Хэн нь ч дуугарсангүй хэсэг ширтэлцсэний эцэст Жин үргэлжлүүлэн ярьж эхлэв.

"Сожин өмнө нь хэлснийг минь санаж байна уу ?" Одоо цаг нь болсон бололтой, тэр үед асуусан ч гэсэн дахиад асууя. Надтай үерхэх үү ?"

Тэхён бид хоёрын нүд хэвийн хэмжээнээсээ томрон ойлгож ядан зогсох зуур гэнэт түүний өмнө нь хэлсэн үг толгойд орж ирлээ. Түүний сэтгэлийг мэдмээр байвал тэр үед надад зөвшөөрөөрэй. Үнэндээ үнэхээр Жонгүг надад сайн юм биш биз гэх бодол намайг шаналгасаар байсан ч дотроо нуун явсаар өнөөдрийн Тэхёны яриа түүний сэтгэлийг мэдэх хүслийг минь бүр ч нэмж орхив.

"Тиймээ би их бодож үзсэн. Үерхэцгээе~"


~~~
A/N Удахгүй жинхэнэ хайрын түүх эхлэнэ дээ. Хайрлаж өгөөрэй 🥰❤

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now