09

1.5K 174 6
                                    

Энгийн л нэг өдөр үргэлжилсээр.. үгүй ээ түүнтэй хамт байгаа болохоор энгийн гэхэд тохирохгүй юм байна. Жаргалтай өдрүүд үргэлжилсээр...

Саяжингаа ширээгээ дэрлэн унтаж байсан Жонгүг гэнэт л год үсрээд босоход нь цочиж орхив.

"Хөөе, Жон Жонгү..."

Намайг үг хэлэхээс ч өмнө хажууд байх суудлыг минь орхичихжээ. Түүнээс илүү одоо миний хамгийн дургүй нэгэнтэй хамт зогсож байгаа нь юунаас ч илүү дургүйг минь хүргэхийг дээдээр хүргэж байлаа. Бүр хамаг биеэрээ наалдчихсаныг нь ярих ч юм биш !

"Жонгүг, чи сая түүнтэй юу ярив ?"

"Аан харин Хэми тамхиа дуусчихсан нэг тамхи өгөөч гэхээр нь л хүүхдүүдээс нууцаар өгчихөөд ирлээ"

"Их л удаан ярьсан даа ?"

"Аан бас орой бид хэд цуглаж уух гэж байгаа юм. Тэгэхэд хамт уухаар болсон. Хэми манай хэдтэй нэлээн дотно л доо"

"Байзаарай Жонгүг, чи яг ямар новшоо яриад байгаа юм бэ ? Хэми тэгээд та долоотой шөнө уугаад суух болж байна уу ? Бас чамаас тамхи зээлсэн гэнээ, охин хүүхэд байж энэ бүгд зүгээр үү?"

"Сожин энэ бүгд чинь нээх том асуудал биш шүү дээ, тэр бидний эмэгтэй найз. Тэр өөрийгөө өөрөө хариуцчихаж чадна. Тэглээ ч бид угаасаа иймэрхүү л байж ирсэн, чи хүндээр тусгаж авах шаардлагагүй !"

"Ойлголоо, сайхан зугаацаарай !"

~~~
Хичээлийн хоёрдугаар цаг дээр болсон багахан маргаанаас хойш би түүнээс зайгаа барьж явсаар гэртээ ирсэн билээ. Гэхдээ юу гээч, энэ үнэхээр хараал идсэн утгагүй зүйл. Би дөнгөж шилжиж ирэх үедээ ангийн бүх хүүхдийг нэг бүрчлэн ажигладаг байсан юм. Тэгэхдээ би тэднийг хосууд гэж боддог байсан. Учир нь тэд үргэлж хамт сууж, хичээлээ ч хийхгүй хичээлийн бүхий л цагаар утсаа ухаж бие биенээ зураг үзүүлэн тас тас хөхөрч цагийг бардаг байсан. Бас болоогүй, тэр үргэлж Жонгүүгийн өвөр дээр очиж суугаад эсвэл тэврээд авдаг байсан. Тэгтэл одоо юу гэнээ, хамт ууна бид зүгээр л найзууд гэнэ шүү. Би тэдний хооронд ямар нэг юм болсон гэдэгт эргэлзэхгүй байна !

From Bunny 🐰
Гараад ир...
Сожин-а
Алив ээ, надтай ярилц л даа
Надад чамд хэлэх зүйл байна !

Надад байхгүй юмсан ?
Чи одоо Хэмитэй цуг уух ажилтай биз дээ ?
Зүгээр явж үз залуу минь, надад чиний хэрэг огтхон ч байхгүй !

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now