22

1.3K 165 6
                                    

Гэнэт дуугарах утасны дуунд цочсоор сая л нэг хэдийнээ орой болсоныг анзааран өнөөдөртөө хичээлээ хураахаар шийдэв. Төгсөх анги болохоор ихэнх цагаа хичээл хийж өнгөрөөх нь хэвийн үзэгдэл шүү дээ. Хичээлээ хураах зуураа утсаа аван залгасан дугаарыг нь харвал Жин байлаа.

"Яасан,?"

"Хөөе Сожин-а, хүрээд ирээ. Энэ найз залуу чинь уйлаад байна шүү"

"Юу вэ ? Та нар хаана байгаа юм ?"

"Жонгүгийн гэрт байнаа, хурдан ирээрэй"

Тэр бушуу хэлэх зүйлээ хэлчихээд утсаа тасалж орхилоо. Ард нь Жимин болотой хэн нэгэн орилж, мөн элдэв дуу сонсогдсоор бид арайхийн л нэгнээ сонсож ядсаар яриагаа өндөрлүүллээ.

"Жон Жонгүг ! Чи ч ёстой хүнийг галзуурж чадах юмаа" Амандаа бувтнасаар гарт таарсан цамц, биеийн тамирын хар өмдөө углаад шууд гарах гэсэн ч ээжээс зөвшөөрөл авах гэж бараг арван минут болов. Эцэст нь арван хоёр цагаас оройтууларгүй гэсэн амлалт өгчихөөд ээжийнхээ хацар дээр зөөлөн үнсчихээд бушуухан гарч одлоо.

Азаар Жонгүгийн гэр манай яг хажуу талын байр болохоор нээх удсан ч үгүй тэдний үүдэнд ирчихээд хаалгыг нь тогшиход жаахан халамцуухан Жимин гуйвж дайвсаар хаалгаа нээж өгөв. Би ч хурдхан гадуур хувцсаа тайлан дотогш орвол ширээгээр дүүрэн пивоны хоосон хайрцаг байх бөгөөд ихэнх нь буйдан дээр, зарим нь шалан дээр тэрийн хэвтжээ.

"Өө Сожин-а, сайн уу ?" Намжүүн намайг харсан дариудаа гүйж ирэн сугадсаар их л далжиганана.

Бүгдийг нь тойруулан харвал Юнги л ганцаараа уугаагүй бололтой утсаараа тоглоом тоглон сууж байх нь тэр.

"Сожин, ирчихсэн үү ?"

"Чи уугаагүй юм уу ?"

"Бид нар уг нь Жонгүгийн сэтгэлийг  л засах гэж ирсэн юм. Гэтэл нэг мэдсэн архи, согтууруулах ундаа болоод явчихлаа. Намайг найз охин маань хүлээж байгаа болохоор уугаагүй юмаа"

"Үү манай Юнги ч мундаг юмаа" Би хэдийнээ залуустай дотно болсон болохоор биед нь ч хамаагүй хүрчихдэг зангаараа түүний нуруу руу тогшин ийн хэлтэл тэр шууд гарыг минь огцом түлхэж орхив.

Анх удаа ингэж байгаа болохоор эвгүйрхэн бүлтэлзэхийн хажуугаар гайхан харах зуур тэр "Миний найз охин хөвгүүн бүрт ингэж наалдаад байвал би лав дуртай байхгүй ээ Сожин-а. Жонгүгийг мэдэхгүй ч, би бол галзуурах байсан ! Мэдээж бидэнтэй дотно гэдгийг чинь мэдэх ч жаахан сэрэмжтэй байцгаая ? За би энэ тэнэг амьтдыг аваад явъя, чи түүнтэй нэг ярилцаад үзээрэй" гэчихээд залуусыг дагуулсаар гарч одлоо.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now