28

1.3K 150 16
                                    

Бид болзоогоо есөн цагт эхлэхээр төлөвлөсөн ч би долоон цаг гэхэд л хэдийнээ сэрж орхилоо. Догдлохын хажуугаар анх удаа албан ёсны болзоо хийж байгаа болохоор багахан сандарч байгаагаа ч анзаарав. Гэхдээ хачин нь бид хагас жил үерхчихээд ийм албан ёсны болзоо огт хийж байгаагүй. Зүгээр л заримдаа хичээлээ тараад дүрэмт хувцастайгаа гадуур алхах заримдаа ганц нэг үдшийн кино л үзэж байсан. Тиймээс л өнөөдөр ингэтлээ догдлоод байгаа бололтой !

Орон дээрээ хэд хэдэн хувцас овоолчихоод алийг нь өмсөх тал дээр баахан хугацаа алдсан ч бүгдийг нь өмсөөд үзэхээр нэг л сэтгэлд нийцэхгүй. Ягаан цэцэгтэй даашинз өмсөх гэж байсан ч хэт хичээсэн ч юм шиг эвгүй, хар жийнс малгаатай цамц өмсөхөөр хэт энгийн ч юм шиг. Үсээ задгай тавьбал салхинд муухай болчих юм болов уу ? Шуугаад боочихвол арай энгийн үү ? Уруулаа ямар өнгөөр өнгөлөх үү ? Бид ингэхэд хайчих юм бол ?

Би зүгээр л энэ бүгдийг бодсоор цаг шахам хугацаа дэмий өнгөрүүлж орхисон өөрийгөө багахан шоолон зүгээр л энгийн байцгаая гэж амандаа шивнээд хувцсаа дахин сонгохоор оролдов. Эцэст нь тийм ч их өмсөөд байдаггүй ч хааяа нэг өмсөхөд их тухтай байдаг банзал, мөн Жонгүгийн өмсөх бүрт минь "Хөөрхөн байна" гэж хэлдэг бүдэг ягаан өнгийн цамцыг аль болох цэвэрхэн харагдахаар зохицуулан өмслөө. Мөн түүний 100 дахь өдрөөрөө өгсөн хос цагаан кетээ өмсөн, хос зүрхэн бугуйвчаа марталгүй зүүж, үсээ залгайлан уруулаа ягаанаар будахаа ч мартсангүй. Ийн өөрийгөө бэлдэх зуур Жонгүгаас ирсэн тухайгаа мэдэгдсэн зурвас ирсэн байх бөгөөд би үүдний толиндоо өөрийгөө бүх талаас нь нэг сайн тольдож аваад гэрээсээ гарлаа.

Гэрээс гарсан дариуд нүд нялбам царайлаг залуу намайг угтах ажээ. Тэр ч бас ерөнхийдөө энгийн маягаар хувцасласан байх бөгөөд угийн сайхан биетэй түүнд юу ч зохидог шүү дээ. Гэхдээ хамгийн хөөрхөн нь Жонгүг ч бас хос кетээ өмсөж, бугуйвчаа зүүсэн байх ба бугуйвч руугаа заан их л жаргалтай инээмсэглэн зогсоно.

"Ямар хөөрхөн бүсгүй вэ ? Найз залуу нь гэж ямар азтай залуу байдаг юм бол доо ?"

Тэрээр инээмсэглэн өдөөс минь алхаж ирээд гаран дээр минь зөөлөн үнсчихээд бяцхан наргиан ч хийгээд амжив.

Бид болзоогоо албан ёсоор эхлэсэн ч би болзооны тал дээр туршлага бага тул зүгээр л Жонгүгийг дагахаар шийдэв.

"Аа тэгэхээр... би өмнө нь болзоонд зөндөө явж байсан л даа. Үгүй ээ, би чинь юу яриад байнаа ! Зүгээр л анх удаа чамтай ингэж болзож байгаа болохоор онцгой байлгамаар байна. Даанч юу ч санаанд ордоггүй ээ. Үнэхээр яах..."

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now