08

1.6K 181 11
                                    

"За шалгалтын дүн гарсан. Төсөөлөөгүй дүнгүүд их гарсан шүү. Жонгүг чи хичээвэл чадах л юм байна шүү дээ, цаашдаа үргэлж ийм сайн байгаарай !"

Матемаикийн багш гэнэт л орж ирэн Жонгүгийг учир зүггүй магтаж эхлэх бол тэр надаас ямар шалгалт авсаныг лавлаж асуух аж. Шалгалтын материал ч тараагдаж дуусан дүнгүүдээ харав.

Хэдий тест хэдий ч их бодож хийсэн юм сан, 70 хувь авчих гэж ! Багшийн учир зүггүй магтаад байсан Жонгүгийн дүнг өнгийн харвал 80 хувь ?! Байж боломгүй юм, яаж ?

"Жонгүг чи хичээлээ хийж эхэлж байгаа юм уу ?"

"Үгүй ээ сонин л юм. Чи таван бодлого зааж өгсөн, үлдсэн арвыг нь бүгдийг нь таасан чинь 80-н хувь авчихаж! Би үнэхээр тэр тал дээр  авъяастай бололтой"

Өөрийгөө бараг л ауга зөн билигтэн аятай ярих Жонгүгийг харан толгой сэгсрэн духаа алгадав. Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэж л энэ байх даа ! Гэтэл би хоёр бодлого л таасан байхад хоёулаа буруу ч байх гэж дээ..

"Сожин-а дараагийн удаад мэдэхгүй зүйл гарвал ахаасаа асууж бай за юу ?"

"За битгий хөөрөөд бай, золиг минь !"

~~~
Бараг л нүд анилдахын даваан дээр багшийн "За тэгээд H²O дээр" гэх цангинасан хоолойгоор би ч гэлтгүй ангийн тал нь цочин нойрноосоо сэрэв. Гэвч хажууд маань нэг хүн нойрондоо автчихаад сэрэх ч шинж алга ! Цонхон талын салаанд суудаг болохоор түүний нүүрээ дээр нар тусаад хэцүү байгаа бололтой нойрондоо байн байн нүдээ нухлана. Ноиоо барьсаар аль болох түүнд тусгахгүй байх байрлалаар барьж суухаар шийдлээ. Хөөрхөн нүүр нь наранд гэмчихвэл яах юм !

Нэг гараараа хичээлээ тэмдэглэн нөгөө гараараа дэвтэр барьж суух үнэндээ ихээхэн төвөг удаж байв. Дээрээс нь 20 гаруй минут барьж суусны эцэст дараа гар минь чилэн бадайрч эхлэх нь тэр.

"Гар чинь өвдөхгүй байна уу?"

Гэнэт л тэр бодлыг маань уншсан мэт асуух нь тэр.

"Өвдөж байна тэнэг минь ! Сэрсэн юм бол шууд хэлэхэд яадаг юм"

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч зүгээр л тэгээд хэлчихэв. Сайхан ааш гаргах гэж хичээх тусам л өөрийн эрхгүй сандарсандаа түүнд хамаг муухай аашаа гаргачих юм, би ч үнэхээр хөлдүү төмс бололтой !

"Адаар ааштай гэдэг нь ! Алив гараа өгөөдөх дөө"

Тэр саяжингаа нүүрийг нь номоор халхалж барьсан гарыг минь тэнийлгэн дараа нь атгуулан дасгал хийж өгөх ажээ. Удалгүй гарыг минь салаавчилж атгаад учиргүй инээмсэглээд эхлэв.

"Чиний гар үнэхээр хөөрхөн юмаа Сожин-а. Яаж ийм жижигхэн байдаг байнаа?"

Түүний гартай харьцуулахад хамаагүй жижигхэн гарыг минь хараад зогсолтгүй инээмсэглэх түүнийг хараад өөрийн эрхгүй жаргалтай болч орхив.

"Жонгүг-а тэгвэл миний өөр юу хөөрхөн бэ ?"

Тэр их л удаан нухацтай бодоод эхлэх үед намайг багахан сандрал бүрхээд авах нь тэр. Гэхдээ энэ сандрал удаан үргэлжилсэнгүй, тэр намайг хамгийн жаргалтай нэгэн болгох хариултыг хэлсэн юм.

"Бүх зүйл чинь, би чиний бүх зүйлд хайртай. Жижигхэн хэрнээ сэтгэд татах увидастай нүд, жижигхэн хамар, эгдүүтэй хөөрхөн уруул, инээхээрээ нүд нь алга болчихдог нь хүртэл хайр хүргэдэг. Намайг хичээлээ хий гэж загнахад чинь ч, надад санаа тавихад чинь ч, над руу хардаг харцанд чинь ч ухаангүй дурласан"

Түүний үгэнд улаан лоольноос ч улаан болсон гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ юу гээч, хүнд мянган сайн тал байхал ганц муу талыг нь олж хардаг нэгэн байхад мянган муу тал байсан ч нэг сайн талыг нь олж харах нэгэн ч байх юм. Амьдралдаа хэнээс ч ийм сайхан үг сонсож байгаагүй болохоор түүн рүү ширтэхээс өөрийг хийж чадсангүй.

"Надад бүр дурлаж орхив уу ? Яадаг билээ, энэ дөнгөж эхлэл юмсан. Удахгүй чи надад галзуу мэт л дурлах болно"

Түүний нүд ирмэн хэлсэн үгэнд өөдөөс нь зүгээр л инээмсэглэв....

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now