04

1.6K 201 8
                                    

"Аан тэгээд 1934 онд....."

Түүхийн аман шалгалтын өдөр. Хүүхдүүд бүгд л амандаа бувтнах бол Жонгүг самбарын урд бүлтэгнэн зогсоно. Тэгээд л өчигдөр оройжин тоглоом тоглож хонохын оронд хичээлээ унших хэрэгтэй байсан юм шүү дээ. Хэрвээ түүнтэй маргалдаагүй байсан бол би гарцаагүй түүнд амны хайрцгаараа үг хэлж туслах л байсан юм ! Энэ үнэхээр миний буруу байгаагүй шүү, гарцаагүй түүний буруу байсан. Тэр үргэлж л энэ маягаар хэрүүл өддөг. Тэгсэн хэрнээ хэдэн цагийн дараа юу ч болоогүй мэт эелдэг харьцаад эхэлдэг. Үнэхээр ойлгомжгүй !

"Жонгүг гуай, та мэдэхгүй бол зүгээр мэдэхгүй гээд суудалдаа суу"

Түүхийн багш бараг 10 шаруй минут түүний ярихыг хүлээсээр залхсан байртай ийн хэллээ.

"Үгүй ээ багшаа, би өчигдөр оройжин уншсан. Би үнэхээр ой муутай болохоор орж гараад байнаа. Удахгүй яг саначихнаа !"

Түүний утгагүй шалтагаас багш залхсан байдалтай байх бол хүүхдүүд харин ч бэлдэх боломж гарч ирсэнд баярлан суугаа харагдана. Энэ тэнэгт зүгээр мууг нь тавиад суулгахгүй, их зөөлөн багш тулдаа л 10 гаран минут хүлээж байгаа юм. Удалгүй гэнэт ангийн багш орж ирэн

"Уучлаарай багшаа, Сожиныг энэ цаг дээр чөлөө авчих уу ? Надад яаралтай ажил гараад Сожин чи миний оронд 4-р ангид ороод математикийн хичээл ороод орхиоч ! Ганцаараа хэцүү гэвэл нэг хүүхэд аваад орчихгүй юу"

Багш бушуу хэдэн өгүүлбэр хэлчихээд гарч одох бол түүхийг багш ч мөн зөвшөөрснөө илэрхийлэн толгой дохив. Хүүхдүүд бүгд л асуугдах аюулаас аврагдахын тулд надад ганц нэг үг хаян, аврал эрсэн нүдээр харна. Тэдгээр дундаас нэг л хүн бүр цөхөрсөн харцаар намайг ширтсээр. Өнөөх багшийн урд толгойд нь огт уншаагүй хичээл нь орж ирэхийг хүлээж зогсоо  гайхал үргэлжлүүлэн туулайн нүд гаргасаар зогсоно.

Би Жонгүгийг л авч гарахгүй шүү гэж мянга бодсон аргагүй толгойгоо зөөлөн сэгсэрсээр

"Багшаа нээлттэй хичээлд Жонгүгийг аваад орчихож болох уу ?" хэмээн багшаас аяар асуухад багш дуртай дургүй зөвшөөрсөн боллоо. Би түрүүлээд хаалгаар гарах бол Жонгүг "Багшаа дараагийн хичээлдээр яг асуугднаа" гэсээр араас минь дагасаар гарч ирлээ.

"Бурхан минь гэж, Сожин чамгүй бол балрах шахлаа"
Жонгүг гараас минь зуурсаар баярласнаа илэрхийлэн бувтнах бол би одоо ч түүнд уурласан хэвээр тул гарыг нь хүчтэй түлхээд

"Гараа тат" гэж ширүүн хэлсээр 4а гэх ангийг хайн анги бүрийн хаалган дээрх бүлгийг нь хахсаар түрүүлэн явж орхилоо.

~~~

"За тэгэхээр энэ бодлогыг түрүүлж бодсон хүүхдүүдэд таван хошуу нааж өгнө шүү" гэхэд хүүхдүүд бүр доош харан хичээнгүйлэн бодож эхлэв. Бага анги ч амар шүү, нэмэх хасах үйлдэл л боддог. Одоо бол тоо байхгүй бүхэлдээ үсэг тавьчихаад л бод гээд байгаа юм даа !

Намайг бодолд автан суух зуур хэдийнээ нэг нь бодоод хүрээд иржээ. Бодлогыг нь шалган таван хошуу тавих зуур охин шихээ ойртуул гэж дохисоор нэг зүйл шивнэх нь тэр.

"Эгчээ, та тэр ахыг уучилчихаач"

"Тэр чамайг тэгж хэл гээ юу ?"

"Үгүй ээ, тэр танийг өөрт нь уурлаад байнга зодоод байгаа гэсэн"

Аа тэр мууг дээ ! Бяцхан охинд буруу ойлгосныг нь тайлбарласаар цааш явууллаа. Гэхдээ тийм үг хэлж ирж байгаа нь ганц тэр охин байсангүй. Хүүхдүүд үзүүлэхээр ирэх бүртээ уучлалыг нь хүлээн яваач гэх утгатай зүйлс хэлсээр явах бол би хорин гурав дах хүүхэд дээрээ тэр утгагүй ярианаас хэдийнээ залхчихсан байв.

"Ингэхэд тэр чамд яг юу гэж хэлсэн юм бэ ?"

Хорин дөрөв дэх хүүхдээс ийн асуух бол тэр жуумалзсаар

"Тэр таныг найз охин нь гэж байна лээ. Тэгээд их муухай ааштай болохоор дандаа уурлачихдаг юм. Энэ удаад бүр их уурласан болохоор би тайвшруулж чаддаггүй ээ. Тиймээс тусалж өгөөч гэсэн юм"

Найз охин гэнээ ?

"Аан бас зөндөө хайртай болохоор заавал уучлуулах хэрэгтэй гэсэн. Та уучилчихаач! Юун маягтай юм !"

Хүү надад сургаал айлдчихаад бас болоогүй толгрй сэгсэрсээр Жонгүг рүү инээд алдан гүйж очив. Жонгүг үнэхээр хүүхдүүдийн эвийг олохдоо хүртэл мэргэжлийн юмаа.

Гэхдээ яагаад намайг найз охиноо гэж хэлсэн юм бол ? Дотроо битүүхэн догдлол дунд өөрөөсөө асуух зуур толгойг минь цаасан онгоц ирж мөргөв. Гайхсаар дээд талыг нь харвал

"Хэрвээ уучилвал хүссэн амттанг чинь авч өгье~♡" гэж цэвэрхэн бичсэн байх бөгөөд би амттангаас яаж буцах билээ түүний бяцхан захианы ардах зүрх рүү хэсэг ширтсээр түүний зүг харан толгой дохин инээмсэглэлээ...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now