18

1.3K 167 5
                                    

Хичээл тараад Жонгүгийг сургуулиар нэг хайсан боловч олдсонгүй ! Найзууд нь уг нь байх юм...
Энэ үнэн шүү, Жонгүг ганцаараа явбал ямар нэг асуудалд орсон байх нь гарцаагүй. Тэр жаахан хүүхэд шиг залуу байгаа газар бүртээ хэрэг тарьж явдаг ! Түүнд найзуудынх нь эсвэл миний хяналт хэрэгтэй, тэгж байж л аятайхан явна..

"Хусог чи Жонгүгийн хаана байгааг мэдэхгүй биз ? Утсаа авахгүй, мэссеж ч бичихгүй алга болчих юм. Жаахан санаа зовоод байна"

"Аан, чи санаа зоволтгүй ээ. Тэр жаахан завгүй байгаа юмаа, маргааш чи учрыг нь мэднээ. Чамайг болгоомжтой хариарай гэсэн шүү"

Тэр хариу хэлэх завдал ч өгөлгүй гүйн алга боллоо. За яахав, асуудал үүсгээгүй л бол болох нь тэр !

Сургуулийн үүдээр гараад гэр рүү явах зам ерөнхийдөө аюулгүй. Тэр хооронд нэг л аюултай хэсэг бий. Хоёр талаараа ханаар таглагдсан богино гудам. Түүнийг тойроод явбал аюулгүй хэдий ч харамсалтай аймшигтай залхуу надад тэгээд байх хүсэл байсангүй ! Тэнд заримдаа согтуу хүн унтаж байдаг ч өнөөдөр харагдахгүй болохоор нь санаа амраад шууд л яваад орчихлоо.

Гэнэт хэн нэгний гар мөрөн дээр минь ирэн тэврэхэд Жонгүгийг юм байх гээд баярлаад хартал огт танихгүй залуу зогсож байх нь тэр.

"Хэн бэ ? Наад гараа татаач !"

"За байз л даа хөөрхнөө, би чамайг яав л гэж дээ"

Араас нь хэд хэдэн залуучууд ч дагаад өнөөх битүү гудамж руу ороод ирэв. Энэ л дутаж гэнэ дээ, яагаад заавал энд гэж ? Орой болсон дээрээс нь хүн бараг явдаггүй гудамж тул орилсон ч хүн олж ирэхгүй нь лавтай.

"За охион бид чамайг яах ч үгүй болохоор зүгээр найз залуугаа дууд. Чи тэр ахлах ангийн банди нартай хамт яваад байдаг охин мөн байхаа ?"

Ойлгож ч амжаагүй байхад "Тиймээ, өнөөх толгойлоод байдаг өндөр залуутай ихэнхдээ хамт яваад байсан. Тэгээд ажиглаад байтал бүгдэнтэй нь л их дотно харагдсан, хэнийх нь найз охин болохыг яг сайн мэдэхгүй байна ахаа" хэмээн өөр нэг нь нэмэрлэн хэлэв. Аан одоо л ойлголоо, тэд Жонгүг болон найзуудынх нь талаар яриад байгаа байх нь !

"Тэгээд найз залуугаар минь яг яах гээд байгаа юм дээ ?"

"Бидэнд дуусгаагүй ажил байгаа.. Хэрвээ чи дуудахгүй бол чамд сайн зүйл тохиолдохгүй байх шүү, бид эмэгтэй хүнд гар хүрдэггүй ч тэвчээр алдрахад юу хийхээ мэдэхгүй юм"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now