33

1.1K 135 19
                                    

Сожины талаас :

Гадаа маш хүйтэн байх бөгөөд ойр орчимоо ч харах завдал өгөлгүй ёстой л нүүр нүдгүй шуурах ажээ. Би угаасаа өвөлд ч, тэр зунд ч тэр дургүй болохоор өвөл зундаа шаардлагагүй л бол гэрээсээ гарахгүй байхыг эрмэлздэг хүн. Энэ тэнэг сонсогдож магадгүй л дээ, гэхдээ шалтгаан нь зүгээр л зун хэтэрхий халуун, өвөл хэтэрхий хүйтэн болохоор !

Гэсэн ч өвөл хичээлтэй байдаг болохоор яах аргагүй хичээлдээ суучихаад хүнд хөөгдөж буй мэт яаравчилсаар гэртээ ирээд драмагаа тавьчихаад халуун шоколад уусан шигээ суудаг байсан сан. Гэхдээ л өнөөдөр би Жонгүгтай хамт хамгийн дургүй цаг агаартаа ингээд кафе орохоор алхаж байна шүү дээ. Үнэндээ муугүй шүү....түүнтэй хамт байгаа болохоор. Яахав жаахан даарч байгааг эс тооцвол ! Зүгээр л түүнтэй хамт юу ч хийсэн хэзээ ч муухай байхгүйг л би баттай мэддэг юм.

"Ёстой нэг ! Зузаан хувцас өмсөж бай гэж хэлдэг шүү дээ. Ороолт зүү, малгай өмс гээд байхад чинь.  Бас дотуураа цамц өмс гээд байхад, үнэхээр үг сонсохгүй хүн юмаа !"

"Үгүй ээ. Малгай ороолт чинь нозооруулаад ядаргаатай. Цамц өмсчихөөр чинь хэтэрхий бие бариад байдаг юм. Тэглээ ч өглөө халуун л байсан шүү дээ, цаг агаар ингэж огцом эргэхийг би ер нь яаж мэддэг юм !"

"Тэгээд одоо даарч байгаа биз дээ ?  Ядаж цүнхэндээ цамц хийгээд аваад явж бай"

"Тиймээ даарч байна ! Тэгээд яах юм,  тэртээ тэргүй даараад байхад"

Жонгүг толгой сэгсэрсээр өөрийнхөө дотуураа өмсөж байсан хар өнгийн малгайтай цамцаа тайлж өгөөд цаашаа захиалгаа өгөхөөр явлаа.  Түүний цамцыг аван эвтэйхэн өмсөхөд нэлээдгүй том бөгөөд үнэхээр дулаахан байв. Их дотно, сайхан мэдрэмж төрөх ба яг л Жонгүгийг тэвэрч байгаа мэт мэдрэгдэв.

Цамцыг нь үнэрлэн, тэврэн бараг үнсэх шахуу суугаа намайг Жонгүг харсан дариудаа жуумалзан "Тийм сайхан байвал чамд бэлэглчихье дээ, бяцхан охин минь" гэсээр хэдэн үг ч хаяад амжив. Тийм дээ, Жонгүг надаар тоглоом хийж шоолохгүй өнгөрвөл Жонгүг биш болно биз !

Бид ийн хэсэг зуур ярилцангаа халуун шоколад уун, амттан идэн, гадуур зөрөн өнгөрөх хүмүүс, модон дээр суун жиргэх шувууд, зогсолтгүй будрах цасан ширхэг гээд нэг ч сэдэв орхигдуулалгүй ярьж болох бүхнийг л ярьлаа. Эцэст нь бид кафен эзэнд баярласнаа илэрхийлэн төлбөрөө төлчихөөд тэндээс гарахаар шийдэв.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now