31

1.1K 136 12
                                    

Сожины талаас :

Онгоцонд суух үед миний толгойд олон зүйл бодогдож байсан ч Жонгүгийн тэрхүү сэтгэл шингэсэн захидал надад хэзээ ч мэдрэгдэж байгаагүй урам зоригийг өгсөн юм. Үнэндээ мэдээж надад аав ээж, найзууддаасаа түр салах ёс хийх гунигаас илүү асар их айдас хуримтлагдсан ч би зүгээр л өөр өөртөө тайвширахыг өдөр бүр анхааруулсаар. Гэсэн ч өнөөх сэтгэл түгшилт алга болох биш харин ч улам нэмэгдсээр...

Цаашдаа болох бүхэн минь анхных шүү дээ. Анх удаа онгоцонд сууж, анх удаа гэрээсээ холдож, анх удаа ганцаараа амьдарч, анх удаагаа л бүхнийг өөрөө хийх болохоор надад хүчтэй сэтгэл зүй хэрэгтэй байсан. Харин түүнийг минь том залуугийн хайрын захиа өгч орхилоо.

Энэ захианы дараа би онгоцноос буусан дариудаа түүн рүү залгах болно гэдгээ амлъя !

Онгоцонд нэлээдгүй удаан явах тул замдаа түүн рүү уртаас урт хариу мэйл ч бичээд амжлаа. Би өөрийгөө ямар ч мэдрэмж, сэтгэл хөдлөлгүй хүн гэдгээ мэднээ ! Харин энэ уран цэцэн үг хэлэх дургүй, хэлж ч чаддаггүй хүнийг өдөр бүр романтик үгсээр булдаг найз залуу минь...

Ийн унтах үедээ унтаж, дутуу материалаа цэгцэлж, дундуур нь кино ч үзсэн урт нислэг маань өндөрлөж би эцэст нь зорьсон газраа ирэв. Тосох хүнгүй ч тэнгэр өөд харан жаргалтай нь аргагүй инээмсэглээд гүнзгий гэг чинь агаар уушиглав. Тиймээ, мөрөөдөл үнэртэж байна. Ирээдүй минь төсөөлөгдөж, мөрөөдөл минь үнэртэх энэ агшин...

Би үнэхээр буусан дариудаа гэрийнхэн мөн Жонгүг рүү залгахыг хүссэн ч ачаа тээвэрлэлтэд багахан асуудал гаран мөн өнөөдрийн 18 цагаас өмнө сургууль дээрээ материалаа аваачиж өгөх ёстой болохоор цаг үнэхээр давчуу болж орхив. Энэ хот ч танил биш болохоор цаг багагүй зарах нь тодорхой тул эхлээд ажлаа бүтээхээр утсаа түр хойш тавьлаа.

Хүмүүсээс зам асуун эргэн тойрноо ажин арай хийн цагтаа амжиж ирэн сургалтын хөтөлбөртэйгөө танилцан, захиралтайгаа ч уулзан зуун хувийн сэтгэл ханамжтайгаар уулзалтаа дуусган өнөөдөртөө хэд хоногийн өмнө урьдчилан захиалга өгсөн байсан буудалдаа хонох тул бушуу замаа хөөлөө. Цаг орой болсон ч гадаа дулаан, ойр орчим олон хүнтэй уур амьсгал ч сайхан байх ажээ.

Аль эрт захиалсан тул гайгүй үнээр сайн буудал олж чадсан минь Жонгүгийн ээж загвар зохион бүтээгч тул гадаадаар олон аялж байсан туршлагаараа надад эелдгээр тусласны ач билээ. Би ч Жонгүгийн ээжид туйлын баярласнаа дахин дахин дотроо илэрхийлээд орон дээрээ нурж уналаа. Онгоцонд удаан явж дээрээс нь олигтой юм ч идэж амжаагүй тул дээрэн дээр толгойгоо тавьбал л шууд унтаад өгмөөр санагдана.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now