34 (special)

1.3K 127 40
                                    

[Энэ хэсэгт ерөнхийдөө үйл явдал бус зөвхөн захидал, гол дүрийн мэдрэмж л өгүүлэгдэх юм]

Сожины талаас :

Өглөө босдог цагаасаа жаахан эрт босоод өөртөө амархан хөнгөхөн өглөөний унд бэлдэнгээ мэйлээ шалгалаа. Ихэнхдээ сургуулийн ажил, бие даалт зэргээр дүүрдэг мэйл маань өнөөдөр арай өөр харагдаж байх аж. Үнэндээ өнөөдөр дараа долоо хоногт тавих илтгэлээ цэгцлэх гэж л эрт боссон хэдий ч одоо танил нэрээр хаягласан захидлуудыг унших ажилтай болчих шив.

Хамгийн түрүүнд ирсэн мэйлийг нээн харвал Жиминээс ирсэн байв.

"Hi my best friend ?"

За юу байна даа ? Манай Сожин мэдээж сайн л байгаа биз дээ ? Чи ойрд бүр залгахгүй болохоор чинь жаахан санаад л байна шүү... Гэхдээ чам руу залгах гэхээр Жонгүг чинь завгүй хүүхдэд битгий садаа бол гэж уурлаад барьж идчих гээд байх юм ! Нэгэнт бичсэнийх сонин сайхнаа ч бас хуваалцъя. Би сар гарны өмнө найз охинтой болсон гээд хэлж байсан даа. Тэгсэн өчигдөр найзыг нь хаячихсан -_-
Би юу буруу хийснээ ч мэдэхгүй байхад хаалгаа тайлж өгөхгүй, бүр чат ч бичихгүй, хариу ч өгөхгүй юм. Би тэгээд хаячихъя гэхээр хаяж чадахгүй шүү дээ, би ямар Жин биш ! Би чинь нэг хайрлавал бүх сэтгэлээ зориулдаг хүн шүү дээ. Үнэхээр яахаа мэдэхгүй байгаа хөөрхий муу найздаа зөвлөгөө өгөөрэй. Чи л надтай ярилцаж зөвлөгөө өгдөг байсан юмсан, манай хөөрхөн Сожин. Чамгүй бол үнэхээр хэцүүхэн л байна шүү...

Өө гол зүйлээ ярихаа мартчихаж ! Өнөөдөр чинь Жонгүг та хоёрын нэг жилийн ой юм байна лээ шүү дээ. Чи Жонгүгийн болзож байсан охидуудаас миний шалгуурт тэнцсэн цор ганц хүн юм шүү. Бүх хүнд сэтгэлээсээ хандаж үргэлж туслахыг хичээдэг чам шиг хүн бидний хажууд байгаад үргэлж баярладаг шүү. Сожин-а, биеэ бодоорой.

-Park Jimin"

Тэгэхээр өнөөдөр бидний нэг жилийн ойн өдөр байхнээ. Би....би мартаж орхиж !

"Энийг чи магадгүй өглөө л харах байх тийм ээ? Өглөөний мэнд ? Та хоёрын үерхлийн жилийн ойд баяр хүргье ! Цаашдаа бүр олон жил хамтдаа байгаарай гэж л ерөөе дөө. Хичээлээ сайн хийгээд, битгий хэт эмзэг байгаарай. Би чамд хэлж байсан байхаа, хүмүүсийн юу гэж бодох нь, юу гэж хэлэх нь чухал биш болохоор зөвхөн өөрийгөө л сонсож байгаарай. Ойлгосон биз, за тэгвэл баяртай !"

Богинохон бөгөөд зөвлөгөө өгч буй, залхуурсан ч юм уу нэрээ ч бичээгүй байдлаас нь хараад л хэн гэдгийг нь таньчихлаа. Ингэж бичих хүн мэдээж Юнгигээс өөр хэн байх билээ дээ.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now