36

1.1K 126 39
                                    

[Уг хэсэгт Сожины яриаг налуу фонтоор, Жонгүгийг яриаг тодорсон налуу фонтоор бичсэн байгаа болно. Мөн та эхлээд 35 дугаар хэсгээ уншина уу ! ]

"Өө Сожин сэрчихээ юу, би чамайг унтаж байгаа гэж бодсон юм"

"Жонгүг-а. Болзоцгооё"

"Юу ?"

"Утас чинь цэнэгтэй л гэж найдъя даа залуу минь, алив бушуу хувцасла !"

~~~

Тиймээ, бидний дүрст дуудлагаар хийх болзоо. Хэтэрхий романтик байна уу ? Мэднэ ээ, Жонгүгаас сурсан юм !

"За залуу минь бэлэн үү ?"

"Хэзээд бэлэн, хадагтай !"

Би баган муушилзаад гэрээсээ гарав. Би гэрээсээ гараад шууд шатаар буух зуураа Жонгүгийн хаалгаа цоожилж буйг нь анзааран сая л хаалгаа түгжихээ мартсанаа ухааран буцан гэр рүүгээ гүйж очоод хаалгаа түгжлээ. Мэдээж дүрэм ёсоор Жонгүг зэвүүн гэгч нь инээд алдсаар намайг шоолж эхлэх бол би худлаа инээсэн дүр үзүүлэн улайх хацраа даран духаа алгадав. Магадгүй би үүнийг хэт их төлөвлөж, догдлосноосоо болоод бага зэрэг уймарсан бололтой. Яагаад ч юм яг л анх болзож байсан үе шигээ ичингүйрч, үсээ чихнийхээ ардуур байн байн хийн, үүлэн дэөр хөвж буй мэдрэмжийг мэдрэх аж.

"Өнөөдрийн хувцас чинь хөөрхөн байна. Шар цэцэгтэй даашинз, цэцэгтэй даруухан зүүлт тэгээд чиний хөөрхөн царай гээд төгс зохицож байна~"

"Баярлалаа, энд өглөө болохоор ерөнхийдөө их дулаахан байна л даа. Наана чинь үдэшийн сэрүү орчихсон уу ? Наад савхи чинь хангалттай зузаан байж чадах уу ?"

"Өнөөдөр надад даарахаас илүү чамд сайхан харагдах л чухал байна. Хэл л дээ, намайг өнөөдөр хэр харагдаж байгааг ?"

"Бурхан минь гэж ! Хариултыг нь мэдэж байж юу хэлүүлэхийг хүсээ вэ, Жон Жонгүг. Мэдээж......урьдын адил нүд гялбам царайлаг хэвээр байна"

"Сайхан сонсогдож байх чинь ! Алив дахиад нэг хэлээд өгөөч, бичиж аваад өглөө бүр сонсож байя"

Жонгүг өнөөдөр жинхнээсээ инээж байх шиг байна. Үгүй ээ... тийм байгаасай гэж найдъя. Тэр мэдрэмжээ нуухдаа их сайн болсон байна лээ...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now