03

1.8K 198 10
                                    

"Багшаа ! Яаж ингэж гэнэт шалгалт авч болох юм бэ ?"

"Хүүхдүүд минь дээ, аливаа зүйл гэнэтийн байхдаа л сайхан шүү дээ. Хурдан цааснуудаа бэлд !"

Математикийн багш гэнэт орж ирэн инээд хөөрөөр дүүрэн байсан ангийг тэр дор нь айдаст автуулж орхив. Тийм дээ, угаасаа хэн л шалгалтанд дуртай байх вэ дээ.

Бид 12 жил сургуульд сурахдаа маш их зүйлийг сурч авдагийн нэг нь хуулах чадвар билээ. Хичээл хийхэд ажиллаж өгдөггүй толгой хэрхэн хуулах вэ гэдэг дээр бүхнээс илүү сайн ажиллахыг нь яана! Би ч мөн хуулдаг хэдий ч энэ удаад тэгэх хэрэг байсангүй, хамгийн сайн ойлгож багшид хэд хэд магтуулаад амжсан сэдвээр минь асуултууд ирсэн байлаа.

Арван таван бодлого дөчөн минутанд хангалттай гэж бодсон ч зарим бодлого дэндүү бодолт ихтэйгээс гадна эргэлзэх хариу гараад байсан тул эхний гучин минутанд бодлогондоо анхаараад сөхөө ч байсангүй. Арай гэж өндийх боломж гаран эрэн тойрноо харахад манай ангийхан ёстой л утгаар нь хуулж байлаа.
"Photomath, үүнийг ашиглаж байгаад багшид баригдвал ч ёстой алуулна даа" Багшийн бараг шахуу урд суучихаад ичихгүй утсаа ашиглаж байгаа охиныг харан өмнөөс нь санаа зовон амандаа үглэлээ.

"Хөөе, наашаа шипи өг л дөө"

Гэнэт л би хажууд суух үнэхээр сандарсан байдалтай Жонгүгийг анзаарлаа. Түүнийг бүр мартаж орхиж !

"Хөөе, надад хэлэхгүй яасан юм бэ ? Алив хурдаа цаасаа өг !"

"Яаж чамайг ингэж хичээнгүйлэн бодож байхад өөрийнхөө бодлогыг асуух юм. Надаас болж чи цагтаа амжихгүй шалгалтын дүн чинь тааруу гарвал муухай шүү дээ"

Түүний үгэнд сэтгэл багахан хөдлөсөн ч одоо тэгж суух цаг лав биш. Шалгалтын цаг дуусахад таван минут л үлдсэн байна. Хоёр өөр варианттай байгаа нь бүр ч хүндрэлтэй байлаа. Ахлах ангид өөр вариантаар хийхээ больсон шүү дээ, яах аргагүй үнэхээр хоцрогдсон багш шүү !

"За дараагийн хичээл дээр дүнг чинь зарлъя, хуулсан байгаад баригдвал арван нэгдүгээр ангиа төгсөхгүй л гэж мэдээрэй. За сайхан амарцгаагаарай хүүхдүүдээ"

Багш гаран явмагц ширээ дэрлэн хэвтлээ. Бурхан минь гэж, битгий л баригдаасай даа.

"Хөөе Жонгүг, эртхэн надад туслаач гээд хэлчихсэн бол илүү сайн хийх байлаа"

"Үгүй ээ, чи ямар надад туслах албатай ч биш. Баярласнаа илэрхийлээд орой зайрмаг авч өгье~"

~~~

Их завсарлагааны үеэр толгойгоо сэргээнгээ амттан авч идэхээр сургуулийн зоогийн газарт очихоор шийдлээ. Ядарсан үед амттан хамгийн шилдэг нь гэдгийг хүн бүр мэднэ шүү дээ !

"Амттан зарж байна шүү, авах уу ?"

Гэнэт л хэн нэгний гар мөрөн дээр минь ирсээр ийн хэлэхэд багахан цочив. Аан тийм, энэ чинь дээр Жонгүгтай хамт үдэшлэгт явахад танилцсан найз нь шүү дээ. Нэр нь Жин гэсэн байхаа ?

"Тэгээд хэд юм дээ ?"

"Хөөрхөн охидод бол үнэгүй. Тэгэхээр чамд үнэгүй өгчихье"

Найрах арга нь бүр өндөр түвшинд хөгжчихжээ. Охидууд нурж унах нь аргагүй юм байна л даа.

"Хэрэггүй дээ, баярлалаа"

Түүнээс аль болох зай барихыг хичээсэн ч тэр инээвхийлсээр хажууд минь дагаж явсаар л байлаа

"Тэгэхээр Жонгүг та хоёрын харилцаа яг ямархуу вэ ? Та хоёрыг үерхдэггүйг бид мэднээ"

"Мэдэхгүй юм даа. Би түүнийг найзаа гэж боддог харин түүнийг тэгж боддог эсэхийг мэдэхгүй юм. Тэр угаасаа хүн бүртэй л эелдэг харьцдаг болохоор би л ганцаараа  найз гэж андуураад байж ч болох юм"

"Хэрвээ тэр чамтай үерхэхийг хүсвэл?"

"Би тийм зүйл болно гэж бодохгүй байна. Бид чинь тэс ондоо хүмүүс, тиймдээ ч энэ боломжгүй"

"Угаасаа соронзны эсрэг талууд таталцдаг биш гэж үү ?"

Түүний огт төсөөлөөгүй дотно бөгөөд ухаалаг ярианд би багахан мишээв.

"Тэгээд чамд түүнийг гэх сэтгэл байгаа юм уу ?"

Дахин нэг түүний гэнэтийн асуулт. Түүний асуултууд үргэлж намайг бодолгошироход хүргэж байлаа. Миний өөрөөсөө ч асууж байгаагүй асуултуулыг асуух нь намайг нэвт хараад байгаа мэт л.

"Огт үгүй гэвэл худлаа хэлсэн хэрэг болох биз ! Би түүнд хайртай бишээ, зүгээр л түүнээс арай өөр мэдрэмжүүдийг мэдэрдэг юм"

Эцэст нь тэр инээмсэглэн толгой дохисоор гарт минь өнөөх хөөрхөн охидод үнэгүй өгдөг шоколадаа атгуулаад

"Тэгвэл түүний сэтгэлийг мэдмээр байвал тэр өдөр надад зөвшөөрөөрэй" гэх ойлгомжгүй үгсийг хэлчихээд яваад өгөв. Бөөн асуулт, будилаан, өөрийгөө үл ойлгох бодол дунд үлдээчихээд л яваад өглөө...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now