24

1.3K 163 12
                                    

Нийгэм судлалын хичээл. Би энэ хичээлд их дуртай. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч зүгээр л үзэл бодлоо хамгийн чөлөөтэй илэрхийлэх боломжтой хичээл болохоор л тэр байх.

"За тэгэхээр, та нар одоо төгсөх анги.  Мэргэжлээ аль хэдийнээ сонгочихсон байх ёстой үе. Дээрээс нь өөрийнхөө юу хүсдэг болохоо мөн өөрийгөө ч тодорхойлчихсон хүүхдүүд байгаа байх. Би хэн бэ ? Би юу болохыг хүсдэг вэ ? Би яг юунд дуртай вэ ? гээд өөрөөсөө олон асуултыг асууж байж л хүн өөрийгөө олно. Тэгэхээр надад өөрийнхөө ирээдүйн төлөвлөгөө, зорилгынхоо талаар хуваалцах сурагч байна уу ?"

Багшийн яриа дуусмагц би гараа өргөх гэсэн боловч миний хажууд суух нэгэн түрүүлээд өргөчих нь тэр.

"За Жонгүг, яриарай"

"Харин л дээ. Би одоохондоо мэргэжлээ сонгоогүй ч гэлээ, юу ч болсон Сожиныгаа бас ирээдүйн хүүхдүүдээ хангалуун амьдруулж чадах, үргэлж хамт байж хамгаалах тийм л хүн баймаар байна"

Бурхан минь гэж. Энэ залуу яаж ийм ичих нүүргүй байдаг байнаа ! Багшийн инээмсэглэх болон хүүхдүүдийн шоолон ширээгээ нүдэхээс ичин дэвтрээрээ нүүрээ халхлав. Болдог бол яг одоо энэ ангиас гүйгээд гарчихмаар л байна шүү!

"Хөөх манай Жонгүг ч том зорилготой юмаа. Чи өөрийгөө чадна гэдэгтээ итгэлтэй байна уу ?"

"Мэдээж ! Би дэлхийн хамгийн сайн нөхөр бас аав байх болно"

Багш инээмсэглэн толгой дохин түүнийг зэмлэх биш бүр магтах ажээ. Ийм болохоор л энэ хичээлд, энэ багшид ч үнэхээр дуртай. Хүн бүртэй тэгш харьцахын зэрэгцээ, биднийг чин сэтгэлээсээ ойлгохыг эрмэлздэг цорын ганц багш. Сургуулийн бараг тал нь энэ багшаас зөвлөгөө авч байсан байх, гэхдээ түүний татгалзах юм уу дургүйцэхийг огт харж байгаагүй юм байна. Тиймдээ ч нийгэм судлалын хичээл дээр л ганц хэн ч унтдаггүй, хийхгүй ч бүгд ярианд нь оролцож, ам уралдан ярилцдаг тийм л хичээл.

"Сожин, чи арай уурлаад байгаа юм уу ?"

Хэсэг бодолдоо автах зуур Жонгүг хуруугаараа мөрөн дээр минь зөөлөн тогшингоо ийн асуух нь яг л хэрэг тарьчихаад ээждээ хэлж ядаж буй таван настан шиг харагдана. Хөлөө бага зэрэг цаашлуулж гараа урдаа бэлдэн барьсан нь яг л намайг цохих үед өөрийгөө хамгаалахаар бэлдэж буй мэт харагдах аж. Би ямар цохиод алчихав л гэж дээ ! Найз охиноосоо ингэтлээ айдаг, хэтэрхий гэмээр шийдэмгий, эсвэл хэтэрхий гэмээр тэнэг энэ залуу...

"Үгүй дээ, зүгээр. Гэхдээ үнэхээр амалсандаа хүрч чадах юм уу ?"

"Мэдээжийн зүйлийг ! Би өглөө бүр ажилд чинь хүргэж өгөөд, орой бүр очиж аваад, орой ирэхээр чинь массаж хийж өгөөд, ажлаа ч сайн хийж мөнгө их олоод машин аваад амралтын өдөр бүр гэр бүлээрээ аялалд явах болно. Би зүгээр л чиний хувьд хамгийн шилдэг эр хүн, хүүхдүүдийнхээ хувьд шилдэг аав нь байх болно. Амлъя !"

Миний ч амьдралдаа бодож үзээгүй тийм сайхан ирээдүйг тэр жаргалтай нь аргагүй ярин амлалт өгөхөөр чигчий хуруугаа гозойлгон суух бөгөөд би ч мөн адил чигчий хуруугаа ойртуулан бид бие биендээ ийн амлалт өгөв.

"Би угаасаа үргэлж л энэ талаар боддог юм. Тэгсэн харин багш яг мэдсэн юм шиг асуухаар нь хэтэрхий сэтгэл хөдөлчихлөө" 

Гараас минь атган хүүхэд шиг догдлон ярих түүнийг мөн хөтөлсөн гарнуудад минь хослон харагдах бидний 100 дах өдрийн хос бугуйвчаа харан өөрийн эрхгүй жаргалтай нь аргагүй инээж орхилоо...

~~~

"Хоёулаа кафе орох уу ?"

"Өнөөдөртөө зүгээр зайрмагаа идэж жаахан алхаж байгаад гэртээ харъя аа. Хичээлээ хийх хэрэгтэй за юу"

Хичээл тарсаны дараа бид өдөр бүр ингэж зайрмаг идэн алхдаг бөгөөд түүнтэй яагаад ч юм үргэлж яриа нийлдэг болохоор цаг явсаныг үл анзааран заримдаа бүр хоёр цаг гаруй алхчихсан байдаг. Жонгүгийн хөгжилтэйг хэлэх үү, түүний ярианд гэдсээ хөндүүрлэж өвдтөлөө инээж байгаад гэртээ орох хэчнээн сайхан гээч !

"Жонгүг ?"

"Өө ээж, та энд юу хийж байгаа юм ?"

Ээж ? Бурхан минь гэж, анх аавтай яг ингэж таарсан. Одоо бүр Жонгүгийн ээж ! Энэ хавиар тайван хөтлөлцөөд алхах ч арга алга.

"Юуны чинь энд юу хийж байгаа юм гэж ? Гэрийнхээ урд зогсож байгаагаа мэдэж байна уу чи ер нь. Тэр яахав.... энэ охин чинь ?"

"Миний найз охин байгаа юм, танилц. Сожин гэдэг, бид хоёр нэг анги" Нмайг ам нээхээс ч өмнө өнөөх том амт чинь миний өмнөөс хариулчихсан болохоор би худлаа инээн доош толгой бөхийн мэндэллээ. Гэхдээ түүний ээж миний бодсон шиг дургүйлхсэнгүй, намайг нэг сонжиж харчихаад яагаад ч юм их баяртайгаар инээмсэглээд эхлэв.

"Алив манайд ор л доо. Ганц аяга цай угаад яв. Хоёулаа бас жаахан ярилцаж танилцъя, болох уу ?"

Жонгүгийн ээж миний бугуйнаас барин гэртээ орохыг санал болгоход би яаж ч үгүй гэх билээ толгой дохисоор түүнд хөтлүүлсээр даган явлаа. Түүний ээжтэй анх удаа уулзаж байгаа болохоор ч тэр үү, гэнэтхэн л алга халуу оргиод сандраад явчихав...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now