14

1.3K 174 3
                                    

"Шатаар явж байх хэрэггүй юм байна ! Сая согтуу хүн унтаж байхын харсан биз дээ ? Ганцаараа явах чинь ийм л аюултай. Гадаа бол чи тусламж дуудаж чадна харин орц бол хамгийн аюултай газар ойлгов уу ?"

Жонгүг орой бүр хаалганы үүдэнд хүргэж өгдөг бөгөөд хэдий би хэрэггүй гэж байнга хэлдэг ч тэр ямар миний үгийг сонсох биш дээ. Харин өнөөдөр орцонд согтуу хүн унтаж байрыг харсан Жонгүг санаа нь зовсон бололтой гэрийн хаалганы маань урд өөрөө ч явахгүй намайг ч гэрт минь оруулахгүй бараг арван минут үглэж буй нь энэ билээ.

"Ойлголоо доо Жонгүги, үргэлж хүргэж өгдөг сайхан найз залуу маань байхад юунаас айх билээ дээ? Одоо тайвшир за юу ?"

Энэ залуугийн хайр халамж үнэхээр дуусашгүй бололтой шүү...

"Өө дахиад таарах шив?"

Гэнэт л ээж хог асгах гэж гарч ирсэн бололтой таавчигтайгаа хог барьсаар гараад ирэх нь тэр. Ээж Жонгүгийг харсан даруйдаа инээмсэглэсээр хоол идээд явахыг санал болгон элдэв үгийн зөрүүгүй гараас нь татаад гэр лүүгээ оруулж орхилоо. Энэ л дутаж гэнэ дээ !  

"Тэгэхээр та хоёр нэг ангид сурдаг байх нь ээ ?"

"Тийм ээ эгчээ, бүр хамт суудаг гээч !" 

"Байзаарай, тэгэхээр чи Сожиныг хүргэж өгч байнаа гэдэг чинь та хоёр болздог юм уу ? Түүний амралтын өдрүүдээр хамт байдаг бас үе үе орой уулзахаар гардаг хүн нь чи байх нь ээ, тийм үү ?"  

Ээжийн гэнэтийн баахан асуултын араас аавын асуулт ч нэмэгдэж ирлээ "Үгүй ээ арай, он солигдох өдөр байрны үүдэнд үнсэлцээд байсан хүн нь бас чи юм уу ?"

Аав ээж хоёрыг ёстой нэг ! Аав одоо хэзээдээ тэрийг харчихдаг байнаа ?

"Аан, жаахан ичмээр ч гэсэн тиймээ тэр хүн би байсан юмаа"

"За ичмээр юм юу байх вэ дээ. Залуу хүүхдүүд байна даа"  

"Та ч их залуу сэтгэлгээтэй хүн юмаа ахаа, би Сожиныг хэнийг дуурайсан юм болоо гэж их боддог байлаа. Гэхдээ өнөөдөр мэдэж авлаа, аавыгаа дуурайсан ийм ухаалаг ээжийгээ дуурайсан ийм үзэсгэлэнтэй байх нь ээ~! Манай Сожин ч азтай юм аа, ийм сайхан аав ээжтэй.."

Ээж түүний үгэнд тас тас хөхрөн инээд алдах бол аав харин Жонгүгийн нуруу руу зөөлөн алгадаж байгаа харагдана. Үнэндээ би багагүй гайхсанаа нуухгүй ээ. Би тэдэнтэй арван долоон жил амьдарч байгаа хэрнээ хэзээ ч тэдэнтэй ингэж хөгжилдөж байгаагүй. Аав ээж маань угаасаа их марзан хүмүүс боловч би би наргиж хөгжилдөхдөө жаахан тааруу тул хамт тоглож чаддаггүй байлаа. Гэтэл Жонгүг тэдэнтэй бараг анх удаа шахуу уулзаж байж л ингэж инээлгэж байх гэж. Тэр ч үнэхээр хүний арга эвийг олохдоо мэргэжлийн нэгэн бололтой дог шүү !

"За алив эгч нь нэг сайхан хоол хийж өгье. Та хоёр тэр хооронд Сожины өрөөнд ороод сууж бай. Хоол идээд явахад зүгээр биз дээ ?"

"Үгүй ээ ээжээ, тэр завгүй шүү дээ. Гэртээ харих хэрэгтэй !" 

"Үгүй дээ зүгээр. Ээж өнөөдөр дахиад л оройтож ирнэ гэсэн. Тиймээс хоол идээд явъя даа эгчээ,баярлалаа"

Жонгүг өрөөнд маань орж ирсэн даруйдаа багахан гайхсан ч удалгүй намайг шоолсон маягтай инээж харагдав. Түүнийг нь хараад үнэхээр газар ухаад орчихмоор л санагдаж байлаа ! Аргагүй дээ, ширээгээр нь дүүрэн ном хөглөрсөн орон дээр нь баахан хувцас бөөгнөрчихсөн байхад шоолохгүй гээд ч яах билээ.

Бушуу зарим нэг ном хувцаснуудаа цэгцэлсээр Жонгүг руу харахад тэр хаалга руу хараад зогсчихсон байх нь тэр.

"Яасан бэ Жонгүг-а ? Яагаад цаашаа хараад зогчихсон юм ?"

"Аан тэр... нөгөө юу. Орон дээр чинь..."

Гайхсаар ор руугаа харвал өчигдөр угаасан дотуур хувцаснуудыг маань ээж ор руу минь шидээд тараагаад тавьчихсан байв. Үгүй ээ, энийг яагаад анзаарсангүй вэ !?

Бушуу авч өрөөнийхөө аль нэг булан руу шидчихээд түүнийг орон дээрээ суулгалаа.

"Ингэхэд Сожин-а, би аав ээжид чинь таалагдсан болов уу ? Ууг нь нэлээн хичээсэн дээ"  

"Тийм ээ, их таалагдсан бололтой байсан шүү. Ээж надад нэг удаа хэлж байсан юм. Хэрвээ чи сайн залуу дагуулаад ирвэл би тэрийг чинь шууд өрөөнд чинь оруулаад хамт суулгаж байгаад хоол хийж өгнө. Харин муу залуу дагуулаад ирэх юм бол хамтад чинь өшиглөөд гаргана гэж мэдээрэй гээд. Одоо ингээд сууж байгааг чинь харахад чи ээжид үнэхээр таалагдсан бололтой. Харин аавд бол санаа зовох хэрэггүй. Аав үргэлж миний тал"

"Үнэхээр л манай Сожины ийм хүмүүжилтэй байх нь ч аргагүй юм байнаа. Ийм сайн аав, ээжтэй байхад...."

Түүний инээмсэглэж хэлсэн үг надад яагаад ч юм их гунигтай санагдав. Сайн мэдэхгүй ч түүний гэр бүлд ямар нэгэн түүний сэтгэлийг шаналгасан асуудал байгаа гэдгийг л баттай мэдэж байна.

"Хэн нэгэн тэврэлт хэрэгтэй байгаа бололтой шүү. Алив нааш ир"

Түүнийг үргэлж хийж өгдөг үйлдлийг энэ удаад би хийх хэрэгтэй бололтой. Түүний үргэлж надад үнэгүй өгдөг халуун дулаан тэврэлтийг энэ удаад түүнд хийж өгөхөөр шийдэн түүнийг өөр рүүгээ татан чангаар тэвэрлээ. Мөн тэврэх зуураа үргэлж үсийг минь илдэгийг нь ч марталгүй дуурайн үсийг нь зөөлөн илж өгсөн юм.

"Өө яанаа уучлаарай хүүхдүүдээ, би саад болох гээгүй юм шүү. Хоол болсоныг л хэлэх гээд"

Ээж дахиад л гэнэт орж ирэн жуумалзсан ийн хэлчхээд гараад явчихав. Үнэхээр ичиж үхэх нь ээ !

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now