13. Ханхүү нар

2.4K 266 36
                                    

Хермонигийн нүдээ анин тухтай унтаж буйг Минос харан зогсоно. Тайван амгалан унтаж байх мэт харагдах авч халуундаа шатаж байх ажээ. Хааны үзлэгч ирж үзэн санаа зоволтгүй гэж хэлсэн ч энэ догшин ширүүн хүний зүрх сэтгэлд нь зовнил одоо болтол алга болсонгүй.

"Хаантаан бүү санаа зов. Хатан зүгээр л их ядарсан байна."

"Тэгээд яагаад халуун нь буухгүй байгаа юм?"

"Би тайвшируулах гаралтай цэцэгний нунтаг өгсөн болхоор одоо зүгээр болноо хаантаан"

"Ахиад үз"

"Гэхдээ хаантаан би бараг 12 удаа-"

Минос түүнлүү ширүүн хархад тэр "Заа хаантаан би одоохон үзээтхэе"

"Хэрэггүй. Зүгээр болох бол чи явж бай. Маргааш өглөө халуун нь буураагүй байх юм бол би чиний толгойтой ярина шүү!"

"Мэдлээ"

Минос түүний урд ирж зогсоод хажууд нь суун толгой дээр нь гараа тавина. Өмнөхөөсөө хамаагүй буурсан байх ажээ. Минос одоо л нэг санаа нь амарч буй мэт амьсгал авлаа.

Тэр гараа түүний хацарт хүргэсээр булбарай зөөлхөн хацарыг нь иллээ. Түүний урт сормуусыг даган түүний хацраар нулимс урсан Миносын гаран дээр буух ажээ. Минос түүнийг чимээгүй ажиглан харна.

"Уучлаарай"

Өрөөгөөр дүүрэн түүний хүчирхэг бүдүүн хоолой цуурайтаж байлаа. Түүний хоолой чин сэтгэлээсээ байсан юм. Үнэхээр харуусаж , санаа зовж шархалсан сонсогдоно.

Аугаа Грекийн хүчирхэг хаан багаасаа л хэзээ ч хэн нэгнээс уучлалт гуйж ингэж гэмшиж байсангүй. Түүний сэтгэлийг ч хэн нэгэн ингэтэл нь хөдөлгөж байсангүй. Чухам яагаад энэ эмэгтэйг хархаараа зүрх нь галзуу юм шиг цохилдогыг бодох ажээ.

Тэр Хермонитой хамт байх үедээ их ярьж, шоглоом ч болдог билээ. Тэр түүний уурласан царай нь  таалагддаг учир тэр ийм зүйл хийдэг гэж өөрийгөө боддог. Гэтэл яагаад түүний шархалсан гунигтай төрх хүртэл түүнийг ч бас шархлуулаад байгаа юм.

"Чиний зөв байсаан..... Миний буруу"

Тэр үнэхээр Хермониг буцаж босоод түүнлүү хараасай л гэж хүснэ. Түүний хүссэн зүйл энэ биш шүү дээ. Ухаангүй халуурч хэвтэх тэр биш шүү дээ. Тэр зүгээр л Херминогийн амнаас "Уучлаарай "гэдэг үг сонсохыг хүссэн. Тэр ганцхан удаа хэлсэн бол бүх ууралсан сэтгэлээ ардаа орхих байсан юм.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now