32. Өвдөлт

1.9K 297 97
                                    

Бид хэсэг нэг нэгнээ ширтэлцэж хэн хэн нь түрүүлж дугарахгүй байлаа.

Николо миний гарнаас зуурсан чигтээ инээгээд "Нила чамтай ингэж таарах гэж? Чи сайн биз дээ?"

Яг л хуучин шигээ чанга цовоо дуугаар надаас нүд нь гэрэлтэн асууж буй энэ залууд хэсэгхэн хугацаанд хайртай байж билээ.

"Тиймээ сайн би ч гэсэн чамтай ингэж таарна гэж бодсонгүй. Чи энд ажилдаг юм уу?"

"Борлуулалт хариуцсан менежер харин чи?"

"Мм би нөгөө-"

"Миний нарийн бичгийн туслах. Бас миний найз бүсгүй"

Хажуунаас Равений хоолой гархад Николо хараад сандаран мэндчилэв. Тэр яагаад түүнд найз бүсгүй гээд хэлчихэв. Түүнд зүгээр гэж үү?

Никологын нүүрэндэх инээмсэглэл бага зэрэг арилаад надруу харан "Нила баяр хүргэе! Би ингээд явья даа"

Би түүнтэй инээмсэглэн гар даллан зогсоход ард Равен ирсэн нь мэдрэгдэж орхив.

"Чи хоцоч ирсэн"

Би түүнлүү эргэж харлаа. Тэр яаж мэдэв. Хуралтай байгаагүй гэж үү?

"Харин та хурлын үеээр анхаарлаа хандуулаагүй бололтой"

Равен инээгээд миний урдуур унжсан хэсэг үснээс минь барьж аван хуруугаараа оролдон "Хурал сонирхолтой байгаагүй"

"Надад чи л сонирхолтой байна"

Тэр ийн хэлэн жуумалзалаа.

"Үсээ оффис дээр ч ажил уулзалтанд ч боож байх хэрэгтэй. Энийг хүртэл хэлүүлэхгүй хийж байна гэж найдья"

"Ажил дээр үс ямар хамаатай юм?"

"Чи ганц ч зүйл асууж төвөг удахгүй хийчихэж болохгүй байна уу?"

Тэр ийн хэлэн намайг зөрөн өрөөнөөс гархад би сандаран араас нь дагав. Яагаад чамаас асууж болдоггүй юм. Муу их зант...

Бид цахилгаан шатанд суун машины зогсоолд хүрч ирлээ. Биднийг буухад машиныг нь оффис жолооч унан бидний урд ирэн түүнд түлхүүрийг нь өгөв.

Тэр надруу түлхүүрээ шидээд "Машин барьж чадна биз дээ?"

"Би Би юу? Армен яасан юм"

"Өөр ажилд явуулчихсан. Хурдан машинаа барь! Бид цагаасаа хоцорч байна"

Юунаас? гэж асуумаар байгаач түүнд ахиад л загнуулна гэж бодон чимээгүй машинд суун асаагаад хөдөллөө.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now