2.Тэр

2.3K 240 3
                                    

Би өөрийнхөө уншсан ямар өрөвдмөөр амьдралтай гүнж вэ гэж бодсон хүнийхээ биеэнд ороод ирчихсэн бүр одоо тэр харгис хаан гэж хэлэгддэг Минос гээчтэй гэрлэх болж байна уу? Бурхан минь та юунд намайг энэ ойлгомжгүй зүйлтэй хутгалдуулна вэ? Үгүй ээ! Тэр эмээд л учир байна. Тэр эмгэн ямар учиртай хүн юм бол.

Эхнээс нь бодхоор яах аргагүй тэр эмээ л намайг ийшээ түлхсэн тэгээд би уначихсан зураг руу шүү дээ. Ядаж байхад маргааш миний хурим болох гээд байдаг гэтэл гадаа харуул хамгаалалтаар намайг хорьж байна. Би энэ газраас яаж гарах талаараа бодон зогсож байтал Типани гээч охин орж ирээд "Гүнжээ таныг хаан эзэн дуудаж байна" гээд над руу санаа зовсон харцаар харлаа.

Би чимээгүйхэн түүний араас дагалаа. Би явуут дундаа түүний нуруу улайсан байхыг олж хараад надаас болоогүй байгаасай гэж хүснэ. Хаан гээд байгаа миний эцэг намайг цэргийн хуаран руу дуудсан нь надад сонин санагдаж байна. Типани намайг энд үлдээгээд яваад өгөхөд нь би хааныг араас нь харж байгаад хоолойгоо заслаа.

Тэр эргэж хараад "Ирчихсэн үү? Нааш ир" гэхэд нь би түүнлүү ойртоход тэр намайг татаж аваад шууд тэвэрчихэв.

"Хаантаан?

"Үзэгслэн гоо минь чамайг ингэж явуулж байгаа даа би гүнээ хүлцэл өчиж байна. Ээж чинь энэ байдлыг харсан бол намайг аль хэдийнээ боймолж алах байсан биз! Гэхдээ энэнээс өөр арга алга гээд санаа алдаад намайг тавилаа. Тэгэхээр Хермони гэгч аавын охин байх нь. Би ч гэсэн аавдаа их эрхэлдэг байж билээ.

Миний үсийг хойшлуулан "Чи минь ээжтэйгээ их адилхан гэдгээ мэдэх үү? Энэ хорвоо дээр намайг гурван л эмэгтэй өвдөг дээр минь сөхрүүлж чадна. Нэг нь миний ээж, нэг нь миний хайрт, нэг нь чи минь юм шүү дээ!

Хаан ахиад санаа алдаад "Гэхдээ надад чамайг явуулахаас өөр арга байхгүй нь дээ нархан минь"

Миний толгойн дээр үнсээд "Нааш ир харуулах юм байна" гээд алхлаа.

Би түүний араас явхад тэр намайг цэргүүдийн өмнө аваачилаа.  Цэргүүд дунд хөгшин настай хүн хүүхэд хүртэл байхад нь би гайхаж байлаа.

"Дайн улам ихсэсэн Египт улс манай улс руу зогсохгүй довтолж байна. Бид залуу цэргүүд авдаг бол одоо 80 настай хөгшинөөс 8 настай хөвгүүдийг хүртэл авч байна. Өвчтэй зовлонтой байсан ч хамаагүй элсүүлж байгаа. Тиймээс цорын ганц гарц бол Грек улстай нэгдэж тэднийг дарах үүний тулд чи Минос хаан дээр очих хэрэгтэй улсын минь ирээдүй чиний гарт байна охин минь" гээд муухан инээлээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now