7. Мөрий

2.2K 259 16
                                    

Хар дарсан зүүднээсээ огцом нүдээ нээн сэрлээ. Цус... Хаа сайгүй цус байсан.Би айсандаа цээжнээс гараад ирэхнүү гэлтэй цохилох зүрхээ гараараа иллээ.

Миний нүдэнд нулмис бүрэлдэж амьсгалаа гүнзгий авна. Тайвшарах хэрэгтэй. Толгойгоо үл ялиг өргөн орчин тойрноо ширтлээ.

Хэн ч байхгүй хүйтэн ордон. Энэ миний хүсэж буй зүйл биш шүү дээ?! Хэн ч надад байхгүй хэн ч намайг гэхгүй энэ ордон өргөө надад хэрэггүй шүү дээ.

Өвдөгөө тэврэн суулаа. Грекд ирсэн анхны өдрөөс минь надад хамгийн их хань болж байсан хүн Титана! Яагаад түүнийг алж байгаа юм гэм зэмгүй түүнийг Яагаад??!! Бодох тутам нүднээс минь нулимс урсана.

Өргөөн дахь анир чимээгүйг эвдэн хүний чанга чанга алхах чимээ сонсогдоно. Хэн гэдгийг мэдхийг ч хүсэхгүй байна.Нүдээ зөөлхөн анин суулаа. Тэр хүн миний өмнө ирж зогссон нь мэдэгдэх агаад хэн бэ гэдгийг шууд түүний хүчирхэг аурагаар таньж байлаа.

Би түүнлүү харалгүй зүгээр л нүдээ анин сууна.

Минос: Сэрчихээ юу?

Өргөөнд хов хоосон байх ажээ...

Минос: Яагаад хариулахгүй байгаа юм!!

Би : Чи намайг сэрүүн байгааг мэдэж байж заавал хариулт авахыг хүсээ юу? Тиймээ би сэрүүн байна.

Минос над руу ойртон миний бугуйнаас татан өөр лүүгээ харууллаа.

Минос: Юм ярьж байхад миний өөдөөс хардаггүй хүнд би дургүй!

Би түүнлүү хархад түүний хурц нүдтэй нүүр туллаа.

Би: Тэгвэл заавал надтай яриад байх шаардлага байхгүй! Хуучин шигээ үл тоож болно шүү дээ! Би таныг надтай ирж ярь гэж гуйгаагүй!

Минос: Чи!!

Би түүнлүү муухай харан түүний гарыг бугуйнаасаа тавиулан: Таньтай таньгүй надад шийдэх бас мэдэх ёстой олон асуудал байгаа учир та ингээд явна уу!

Би түүнлүү харалгүй орноосоо зөөлхөн бослоо. Хэд хоног хэвтсэн учир бие их хөшсөн байх аж. Түүний хүйтэн харц одоо ч миний нурууг хүйт оргиулж байгааг би мэдэрч байна.

Би чимээгүй хувцас солих хэсэг рүү орход тэнд 2охин хоорондоо юм ярин зогсож байлаа. Намайг харан балмагдаад биеийг минь асууж лавлана.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now